16 жилийн өмнө гээсэн хуримын бөгжөө олсон гайхалтай явдал

0

16 жилийн өмнө гээсэн хуримын бөгжөө олсон гайхалтай явдал


Дараах зурган дээрх швед гэр бүл Ola болон Lena Paahlsson нар 16 жилийн турш хайсан хуримынхаа бөгжийг гэрийнхээ ногооны талбайгаас олсон сонирхолтой явдал тохиожээ. Хатагтай Lena Paahlsson 1995 онд гэрийнхээ гал тогооны өрөөнд Зул сарын баярын бялуу хийж байгаад долоон жижигхэн алмаазан шигтгээтэй цагаан алтан хуримын бөгжөө алга болгосон гэнэ. Тэд бөгжөө угаалтуур руу унасан эсвэл ногооны хальстай цуг хаягдаад малын тэжээл эсвэл бордоо болсон байх гэж бодож байжээ. Хатагтай Lena Paahlsson “Би бөгжөө олох найдлагаа алдчихсан байсан” гэсэн байна.Тэд гал тогоондоо засвар хийж, шалыг нь бүрэн хуулахдаа ч гэсэн хуримынхаа бөгжийг байж магадгүй гэж найдаж байсан ч талаар болжээ. Бөгжөө олох найдлага бүрмөсөн тасарчихсан байсан Lena Paahlsson саяхан ногооныхоо талбайд лууван хурааж яваад сугалж авсан лууванд нь хуримын бөгж нь зүүлттэй байхыг олсон байна. “Эхнэрийг маань бөгжөө олох үед бидний охин Anna гэртээ байсан бөгөөд тэр ногооны талбайгаас ээжийнхээ маш чангаар хашхирахыг сонссон гэсэн” хэмээн Ola өгүүлжээ. Paahlsson-ы гэр бүлийнхний таамаглаж байгаагаар бөгж ногооны хальстай цуг хогийн сав руу ороод, тэндээсээ тэдний хонины тэжээлийн саванд орсныг нь хонь идээд, дараа нь хонины өтгөнтэй цуг гадагшилсныг нь ногооны талбайд бордоо болгон цацсанаар лууванг бөгжлөн ургасан байж магадгүй гэнэ. Сонирхолтой бөгөөд санаанд оромгүй гайхалтай түүх гэж энийг л хэлэх байх даа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/01/06 at 01:12

    xuurxun iin

  2. erxem_0505

    2012/01/06 at 08:11

    yostoi goy

  3. Зочин

    2012/01/06 at 11:33

    iim yawdal hedeh myangad neg tohioldoh bha da

  4. enkule_fires

    2012/01/06 at 12:17

    sonorholtoi ain

  5. khaliunaa-1

    2012/01/06 at 13:02

    neg udur bogjoo geej zowood daraa ni terneesee iluu bayrlana. herwee ted bogjoo hayagui bsan bol iim bayar tohioldohgui l bsan.

  6. LeenI

    2012/01/06 at 14:08

    YYYYYYYYaaaaaaaaaaaYYYYYYYYYYYYY

  7. SoL0

    2012/01/06 at 14:16

    xaxa goy uragsan bn shd

  8. BEK_KKK

    2012/01/07 at 11:59

    balai yum

  9. jerry-man

    2012/01/07 at 12:19

    hahaha

  10. Зочин

    2012/01/09 at 14:12

    ymar goe yum be yag id shg ch yum shg

  11. Зочин

    2012/01/15 at 02:16

    goy urgajee

  12. Зочин

    2012/05/02 at 12:26

    чи минь миний чимээгүй ирсэн хайр
    чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
    ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
    гарыг чинь атган суумаар байна
    гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
    ганцаардлыг мартан амьдармаар байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *