Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц

3

Та ухаалаг утастай юу? Утсаараа та зураг авах дуртай, авсан зураг нь бусадтай адил нэг л хэвийн байхыг хүсдэггүй нэгэн үү? Үргэлж л өөртэйгөө гэрэл зургийн тоног төхөөрөмж чирж явахгүй нь мэдээж, гэхдээ гар утастайгаа байгаа цагт та гайхамшгийг бүтээж чадна. Ухаалаг гар утас чадах эсэхэд та эргэлзэж байна уу? Тэгэхээр таны зургийг гайхалтай сайхан гаргах хэд хэдэн нууцаас дэлгэхээр бэлдлээ.

1. Хөгжилтэй панорам

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 2

Найзтайгаа нийлж тэнэгтмээр байна уу? Найзыгаа хувилбал яаж байна? Энэ санаа танд таалагдах нь гарцаагүй, тэгээд ч сонирхолтой гэрэл зураг гарна. Хамгийн гол нь “модель” өөр өөр этгээд байрлалыг сонгох ёстой. Бас найзыгаа гүйлгэх ч хэрэг гарна шүү, яагаад гэвэл гэрэл зураг дээр найзыгаа хувилах гэж байгаа шүү дээ.

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 3

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 1

2. Бүтээлч панорам

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 4

“Панорам” зөвхөн хүнтэй л байвал сонирхолтой зураг гарна гэж бодож байна уу? Харин ч үгүй, сонин хачин газруудаар аялж байхдаа байгалийн сайхныг этгээд маягаар буулгаж болно. Жишээ нь, сонин хачин машин, гудамжны зургийг:

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 5

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 6

3. Ультразүүм

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 7

Ухаалаг утасны zoom хязгаарлагдмал гэж хэлж болно, тэгэхээр дуран ашиглаж болно (энгийн жижигхэн дуран ч байж болно). Дурангаа утасныхаа линз дээр тавиад зураг дарахдаа хөдөлгөхгүй чанга бариад л зураг бэлэн.

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 8

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 9

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 10

4. Макро зураг

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 11

Ухаалаг утсаар макро зураг авч болно гэж та урьд нь төсөөлж байсан уу? Бид өөрсдөө макролинз маш амархан хийж болно. Ус, соруул байхад л хангалттай. Соруулд багахан ус соруулаад утасныхаа линз дээр дусаагаад макро зургаа аваарай.

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 12

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 13

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 14

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 15

5. Мэргэжлийн мэт цээж зураг авъя

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 16

Мэргэжлийн зурагчид багагүй үнэтэй тоног төхөөрөмжөөр өөрсдийгөө зэвсэглэсэн байдаг. Эдгээрийн зарим нэгийг гар дор байгаа жирийн хэрэгслээр орлуулж болно, жишээ нь машины нарнаас хамгаалах гялгар дэвсгэрийг нүүрэнд гэрэл өгөхөд ашиглаж үзээрэй.

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 17

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 18

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 19

6. Өөрийнхөө зургийг хүссэнээрээ дарах

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 20

Бидний эрин үед “селфи” гэгч зүйл гэрэл зургийн хөгжлийг өөр шатанд хүргэсэн. Зарим нэг нь энэ зургийг эрүүл бус гэх нь бий. Мэдээж хүн бүрт л өөрийнхөө зургийг авмаар тийм орчинд байх үе тохиолддог, зураг дараад өгөх хүн эргэн тойронд байхгүй та ганцаараа тохиолдолд танихгүй хүнд өөрийнхөө утсыг өгөөд зураг даруулахыг хүлээгээд сууж байх хүн ховор биз. Хэрвээ та гарын дүйтэй бол өчүүхэн зүйлээр селфигийн бариул урлаарай. Гэрэл зургийг өөр өөр өнцгөөс буулгахыг хүсч байгаа бол тусгайлсан зүсэлтүүдийг өөрийн хүссэнээр хийж болно. Мөн чихэвчийнхээ тусламжтайгаар камерын товчлуурыг ажиллуулж болно.

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 21

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 22

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 23

7. Нэг зургаар усан доорх болон дээрхийг хамтад нь буулгая

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 24

Мэргэжлийн болон зар сурталчилгааны зарим нэг зургийг харж байхад яагаад бид өөрсдөө гар утсаараа усан доорх болон дээрх ертөнцийг хамтад нь харуулсан зургийг авч болохгүй гэж боддог юм. iPhone бол ус нэвтэрдэг утас – гэхдээ таны хүсэл зорилгыг зогсоож болохгүй. Жирийн шилэн стакан болон саванд утсаа хийгээд л сплит зураг дараарай (бас 50/50 гэж нэрлэх нь ч бий).

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 25

Ухаалаг утсаар гайхалтай гэрэл зураг авах 7 нууц 26

Танд санал болгосон нууцууд таалагдаж таныг туршиж үзнэ гэдэгт найдаж байна. Амжилт хүсье.

Дээр дурьдсан нууцуудыг хэрхэн ашиглаж байгааг та доорх бичлэгээс үзнэ үү.

26
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *