Ирээдүйн автомашиныг тодорхойлох 15 концепт загвар

1

Концепт машины үзэсгэлэн бол дизайнерууд өөрсдийнхөө бүтээлийг бусдад гайхуулж харуулахаас гадна компанийн технологи хэрхэн дэвшиж байгааг бусдад харуулах боломж. Хамгийн гол зорилго бол сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан цоо шинэ загварыг гаргах. Уг үзэсгэлэн дээр үзүүлсэн машинууд нь төсөл хэвээр үлдэж цаашид хөгжих боломжгүй зүгээр нэг мөрөөдөл болон хоцордог нь харамсалтай.

15. Aston Martin AMV10

Aston Martin Vanquish уг үзэсгэлэнд орохын тулд маш урт зам туулсан. Концепт AMV8-ийг Sabino Design хариуцан гаргасан. Нэгэн ам дамжсан яриагаар Aston Martin шинэ супер машин дээр ажиллаж байгаа, 700 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй бөгөөд Bugatti Veyron-той өрсөлдөхүйц хэмжээний машин юм. Голландын дизайнер Сабино Леерентвельд өөрийн санааг танилцуулаад байгаа, түүний нэг санаа нь домогт Jaguar XJ 220 болсон юм шүү.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 1

14. 75 дугаар Maserati Birdcage

Pininfarina багийн төслөөр бүтээсэн концепт-кар анх 2005 онд Женевийн авто салонд тавигдсан. Машиныг 1960-аад оны сонгодог Maserati Birdcages-аар нэрлэжээ. Уг машиныг Maserati MC12 GT1-ийн суурин дээр босгосон гэх бөгөөд мотор нь Ferrari Dino F140 V12- ойролцоогоор 700 морины хүчтэй.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 2

13. Corvette Stingray Concept

“Transformers: Revenge of the Fallen” кинон дээр автоботууд дээр саарал өнгийн концепт Chevrolet Corvette Stingray нэмэгддэг. Уг концептийг 50-иад оны Stingray-ийн дурсгалд зориулан хийсэн. Арын болон шөнийн камераар тоноглогдсон, гибрид хөдөлгүүрээр тоноглогдсон, эргэдэг суудалтай. Анх Чикагогийн автосалон дээр 2009 онд тавигдаж 2013 онд сайжруулсан хувилбарыг үзүүлсэн. Уг концептийг Corvette Stingray автомашины цуврал хэмээн үзэж байгаа юм.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 3

12. Toyota FT-1

2015 онд анх удаа Чикагогийн Chicago Auto Show дээр Тойота FT-1-ийг танилцуулсан. Инженерүүдийн хэлж байгаагаар алдарт Supra-гийн хувилбар юм. Toyota-гийн хамрын хэсэг шилээр хийгдсэн тул хөдөлгүүр нэвт харагдана.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 4

11. Chevrolet Chaparral 2X Vision Gran Turismo

Хэрвээ та тоглоомны хорхойтон бол тус концепт-кар таны мөрөөдлийн машин байж таарна. Анхлан уг машиныг Gran Turismo 6 зориулж тоон формоор бүтээжээ, харин төд удалгүй амьдруулж концепт-кар болгосон нь энэ. Chevrolet болон Chaparral Racing зэрэг 45 жилийн өмнөх спорт машинуудын дурсгалд зориулжээ. 1,5 секундад 96 км хүртэл хурдлах хүчин чадалтай бөгөөд дээд хурд нь цагт 386 км хүрнэ.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 5

10. Audi Prologue

Audi 2014 онд Prologue-ийг шеф-дизайнер Марк Лихтегийн төслөөр бүтээсэн. 4,0 литрийн шатахууны V8 турбомотортой, 605 морины хүчтэй. 3,7 секундын дотор зуу гаруй км хурдлах энэ машины тухай Лихте ярихдаа: “Audi Prologue-д ноу-хауг ашигласнаас гадна люкс зэрэглэлийн болсон. Бид дизайнерын шинэ шийдэлд хүрсэн гэж бодож байгаа” гэжээ.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 6

9. Lamborghini Asterion LPI 910-4

Астерионыг анх 2014 онд парисийн автосалон дээр танилцуулсан бөгөөд тэр үедээ том сюрприз байлаа. Гибрид хүчин чадал нь 910 морины хүчтэй буюу хамгийн хүчирхэг Lamborghini болсон юм. Цагт 100 км хурдлахын тулд 3-хан секунд л шаардлагатай, дээд хурд нь 320 км/цаг.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 7

8. Volvo Concept Estate

Шведийн дизайнеруудын бүтээл нь яг л шведийн зочдын өрөөг санагдуулам – маш тухтай, машинаас гармааргүй л санагдана. Сонгодог швед дүр төрхийг шингээсэн ирээдүйн машины эхлэл мөн.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 8

7. BMW Gina

Спорт BMW машин хэлбэр дүрсээ өөрчилж чадна, каркас дор суурилуулагдсан жижиг ган балкийг компьютерын тусламжтайгаар удирдаж sport эсвэл city загварын машин болгоно. Машины хаалга спорт машиных шиг нээгдэх боловч нээгдэж, хаагдахдаа фар гэрэл нь цуг хөдлөх тул машин бүхэлдээ нээгдэж, хаагдаж байгаа мэт харагддаг. GINA-г “Geometry and functions In ‘N’ Adaptations” гэж томьёолж байгаа бөгөөд хөрвүүлбэл ““N” хувилбарын геометр болон функц” гэх ажээ.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 9

6. Lotus Hot Wheels

2008 оны Лондонгийн автосалон дээр Lotus шинэ загвараа 1:5 харьцаатайгаар танилцуулсан, ирээдүйн машины дизайн гэж үзэж байгаа билээ. Машин сонирхогчид болон хүүхдүүдэд зориулсан 1:64 хэмжээтэй тоглоомон машиныг мөн дэлгэжээ.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 10

5. Lamborghini Gallardo Concept S

2005 оны Женевийн автосалон дээр италийн суперкар зохион бүтээгчид Lamborghini концепт-карыг танилцуулсан билээ. Салон хоёр хэсэгт буюу жолоочийн болон зорчигчийн гэж хуваагдах бөгөөд урд талын шил гэж байхгүй гэж хэлж болно. Хөдөлгүүр нь V10, уг машиныг 10 жилийн дараа дуудлага худалдаагаар 2.4-3 сая орчим доллараар зарсан байна.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 11

4. Ford GT90

Яг л ирээдүйн машин шиг харагдах энэ Фордыг үнэндээ 20 жилийн өмнө бүтээсэн юм. 1995 онд Детройтын үзэсгэлэн дээр танилцуулсан бөгөөд шууд л “дэлхийн хамгийн супер машин” нэрийг зүүсэн. Зарим нэг эд ангийг Jaguar XJ220-аас хуулбарласан (тэр үед Форд Jaguar-ийг эзэмшиж байсан юм). V16 хөдөлгүүртэй, 720 морины хүчтэй. Дээд хурд нь 383 км/цаг, 3,1 секундэд 0-60 милийн хурд авна.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 12

3. Volkswagen Aqua

Бидэнд одоогоор нисдэг машин байхгүй ч гэлээ хятад гаралтай залуу дизайнер Жань Юхань Volkswagen Aqua машиныг зохион бүтээсэн нь далай тэнгисийн усанд, мөс цасан дээгүүр цагт 62 милийн хурдтайгаар хурдлах машины зохион бүтээжээ. Газар, уснаа явагч уг машин нь агааран дэрний ачаар усанд тогтож төвөггүй сэлнэ. Устөрөгчийн шатахуунаар ажиллах уг машин Volkswagen-ы төрхийг алдаагүй нь мэдээж.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 13

2. Peugeot Onyx

Магадгүй, дэлхийн хамгийн гоё машин гэж болно. 2012 онд Парисийн автосалон дээр танилцуулсан бөгөөд инженерийн ур чадварыг харуулж чадсан. 3,7 литрийн V8 гибрид хөдөлгүүртэй, 600 морины хүчтэй. Hybrid4 цахилгаан систем нь кинетик хүчний тусламжтайгаар дахин 80 морины хүч нэмэгдүүлж чадна.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 14

1. Lamborghini Estoque

Гайхах хэрэггүй, энэ жагсаалтад орсон 3 дахь Ламбо юм, яагаад гэвэл Lamborghini бол ирээдүйн машинд тооцогддог билээ.

Lamborghini Estoque – анх 2008 онд Парисийн автосалон дээр танилцуулсан бөгөөд 10 цилиндрийн хөдөлгүүртэй, 5.2 литрийн V10 хүчтэй, 560 морины хүчтэй тэнцэнэ. V8 турбо хөдөлгүүр болон гибрид хөдөлгүүрт суурилуулсан нь ч улам хүчтэй болгож байгаа билээ. 4 насанд хүрсэн хүн хангалттай зайнд суун зорчихоос гадна ачааны хувьд ч овоо орно. Анхны хувилбар нь 5,15 м урттай байсан юм шүү.

Ирээдүйн автомашины дүр төрхийг тодорхойлох 15 концепт загвар 15

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/07 at 20:05

    Concept bish ireeduin biellee olson mashin gevel BMW, Tesla hoyor uildverlej ehelsen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *