Хамгийн шилдэг цагдаагийн машинууд

0

Хэрэв та цагдаагийн машин үргэлж энгийн байдаг гэж бодож байгаа бол, та буруу бодож байна. Учир нь цагдаагийн хэрэглээний унааны загвар суудлын тэргээс өгсүүлээд ачааны тэрэг хүртэл байж болдог. Харин энэ жагсаалтанд бүгд бий.

ГАЗ-2330036 “Бар” (СПМ-2)

Оросын авто тэрэг барууны үйлдвэрлэж буй тэргүүдээс хоцрохгүйг хичээж байгаа юм. ЗХУ-ын зарим цагдаа нар “Бар” хэмээх нэртэй энэхүү хуягт унаагаар албан үүргээ гүйцэтгэдэг байна. Армийн зорилготой, бүрэн хуяглагдсан энэхүү машин нь 205 морины хүчтэй, 5.9 литрийн Америкийн Cummins B205 дизель хөдөлгүүртэй юм. 4 дугуй нь хөтлөгчтэй ба дифференциал түгжигчтэй.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 1

Түүнчлэн 5 дугаар зэрэглэлийн хамгаалалттай ба 9 хүний суудалтай. Харин түүний жин 7 гаруй тонн. Гэхдээ энэ бүх чанар түүнд бартаат замаар явахад нь тулгуур болж өгдөг.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 2

Mercedes-AMG GLE 63 S Coupe

Мерседес Бензийн Австрали дахь төлөөлөгч Виктория мужийн эргүүлийн цагдаа нарт түр хугацаанд хэрэглэх унаа өгчээ. Ямартай ч хурд хэтрүүлсэн хэргээс зугтана гэдэг ойлголт байхгүй болсон бололтой.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 3

Капотон доороо 5.5 литрийн, 18 цилиндртэй GLE 63 S Coupe твин турбо мотортой ба 585 морины хүчин чадалтай юм. 7 дамжлагатай автомат араатай. Ердөө 4,2 секундын дотор 0-100 км/ц хүртэл хурдалдаг. 250 бол хурдны дээд хязгаар.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 4

Brabus B63S – 700 Widestar

Дубай хотын иргэд хүмүүсийн харж үзэж байгаагүй машиныг хэрэглэх дуртай. Гэхдээ энэ нь бас нэг хүндрэл учруулдаг нь цагдаа нар энгийн машинаар шороон дээр ч, засмал дээр ч хурдалж чаддаг машиныг гүйцэх хэрэгтэй болдогт байгаа юм. Тийм учраас хотын цагдаа нар Brabus брэндийн SUV унадаг болсон байна.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 5

B63S бол 5.5 литрийн V8 мотортой G55 AMG юм. Түүний хүчин чадал 700 мориныхтой тэнцэнэ. Ердөө 4,2 секундын дотор 0-100 км/ц хүртэл хурдалдаг. Хурдны дээд хязгаар 240 км/ц.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 6

Энэ машин нь мөн LED гэрлээр бүрэн тоноглогдсон ба 57 см-ийн дугуйны дисктэй юм.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 7

Ford Explorer Police Interceptor Utility

Харин энэ цагдаагийн машин нь Explorer-ын загвар дээр суурилсан ба 2 хувилбартай. V6 хөдөлгүүртэй 308 болон EcoBoost хөдөлгүүртэй 370. 370-ын ялгарах чанар нь түүний огцом хурдлах чадвар юм.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 8

Бүх цагдаагийн эксплореруудын дөрвөн дугуй нь хөтлөгчтэй, 45см-ийн төмөр дугуйны дисктэй. Хүчтэй тормоз болон хүндрүүлэгчтэй. Түүнчлэн хөдөлгүүрийн хөргөх системийг сайжруулсан ба өөрийгөө цэвэрлэдэг арын камертай.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 9

Chevrolet Tahoe PPV

Энэхүү цагдаагийн хүлэг нь 4 болон 2 дугуйны хөтлөгчтэй байдаг. Хамрандаа 5.3 литрийн багтаамжтай, 385 морины хүчтэй EcoTec3 V8 хөдөлгүүртэй юм. Түүнчлэн Corvette-гийн адилаар Automatic Track Detect гэсэн туслах электрон системтэй юм.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 10

4 хөтлөгчтэй хувилбарыг бартаат замын дугуйтайгаар худалдан авах боломжтой ба дугуй тус бүрт 45 см-ийн хөнгөн цагаан диск ордог.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 11

Police BMW X4 20i TUNE IT! SAFE! by AC Schnitzer

БМВ-гийн цагдаагийн машин аюулгүй байдлыг илүү чухалчилж авсан юм. Энэ нь ч нэрэндээ тусгагдсан байдаг. 2 литрийн турбо хөдөлгүүрийг сайжруулан 184 байсан хүчин чадлыг нь 245 мориных болгосон юм. Түүнчлэн 6,7 секундын дотор 100 км хүртэл хурдалж чаддаг болсон байна. Хурдны дээд хязгаар 212 км/ц.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 12

Hankook Ventus S1evo загварын 55 см-ын обуд бүхий дугуйтай ба спорт дуу намсгагчтай юм.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 13

Dodge RAM 1500 SSV

Энэхүү шинэчлэгдсэн пикап тэрэг нь 5.7 литрийн HEMI V8 хөдөлгүүртэй ба хөдөлгүүр нь шатахууныг хуваарилах болон цилиндрүүдийн талыг унтраах чадвартай ухаалаг системтэй юм. 400 морины хүчин чадалтай.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 14

Төмөр дисктэй, бартаат замын дугуйтай мөн 4 хөтлөгчтэй.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 15

BMW X5 3.0d

Их Британийн цагдаа нар Германы холимог загварын машинд дуртай. 3 литрийн дизель хөдөлгүүртэй Х5 нь 258 морины хүчин чадалтай юм.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 16

Энэ хөдөлгүүрээрээ 6,9 секундэд 100 км/ц хүртэл хурдалдаг ба дээд хязгаар нь 230 км/ц-ийн хурд юм.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 17

Dodge Durango SSV

Durango загварын цагдагийн машин нь хоёр төрөл бий. 3.6 Pentastar V6 хөдөлгүүртэй болон 5.7 HEMI V8 хөдөлгүүртэй. 2 дахь загварын мотор нь 365 морины хүчтэй юм. 2 эсвэл 4 хөтлөгчтэй байж болно. Хүнд нөхцөлд хэрэглэгдэж болох үүднээс бүх механик хэсгүүдийг сайжруулсан байна.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 18

Тус машин нь хүчтэй усны насосоор тоноглогдсон ба сайжруулсан хөргөх систем болон тормозтой.

Хамгийн шилдэг цагдаагийн машинууд 19

12
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Есүдэй Ж.

    Есүдэй Ж.

    2016/04/03 at 01:30

    Хатнаа Н.Хатанбаатар чи гадаадад очвол айн? энэ гаруудыг харалдаа

  2. Юүүю нээрээ аймаар юм бэ? ????? ялангуяа Дубай ??????

  3. Зочин

    2016/04/05 at 07:49

    Ene zugeer engiin mashinuud n bainaa ? Leferrari, lamborghini etr geed mashinuud bdiishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *