Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд

0

Цэвэрлэгээ гэдэг бүх хүмүүст аймшигтай ял мэт санагддаг. Өрөөний өнцөг буланд цэвэрхэн газар үлдэхгүй болсон цагт л бид зүрх зориг гарган цэвэрлэгээнд ханцуй шамлан ордог билээ. Үнэндээ цэвэрлэгээ гэдэг чинь хүүхдийн тоглоом шиг маш амархан бөгөөд хөнгөн ажил – хамгийн чухал нь үндсэн хэдэн нууцыг л мэдсэн байх хэрэгтэй.

Таны амьдралыг хөнгөвчлөхийн тулд бид та бүхэнд хэд хэдэн нууц аргуудаас дэлгэхээр шийдлээ.

Угаалгын өрөөний хамгийн бохир хэсгийг цэвэрлэе

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 1

Угаалгын өрөөний хөшгийг дэлгүүрээс авсан мэт шинэ болгохыг хүсвэл устөрөгчийн хэт исэл болон усны уусмалаар угаагаарай.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 2

Шүдний сойзны нянг устгахыг хүсвэл нэг цаг уксуст дүрээрэй, дараа нь урсгал усаар сайтар зайлна.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 3

1:1 харьцаатай ус, уксусын уусмалд бие угаагчаа хийж цэвэрлэнэ. Дараа нь цэвэр усанд сайн зайлаарай.

Ваннаа цагаан болтол нь цэвэрлэе

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 4

Зэв, шар толбо эсвэл саарал болж өнгөө алдсан гадаргууг устөрөгчийн хэт ислээр цэвэрлэж болно. Ванны гадаргуу дээр жигд цацаад хагас цаг орчим байлгаж байгаад бүлээн усаар сайтар угаана.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 5

Мөн ванны гадаргуу дээр сод цацаад хэдэн минутын дараа уксус цацна. Хэсэг хугацааны дараа сойзоор үрж бүлээн усаар зайлахад ванн тань гялалзах болно.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 6

Арилахгүй байгаа зэвний шарыг нимбэгийн хүчлийн уусмал амархан арилгана. Уусмалд: нэг уут нимбэгийн хүчил болон нэг стакан ус. Ванны гадаргуу дээр түрхээд 20 минут орчим байлгасны дараа сойзоор үрж бүлээн усаар сайтар цэвэрлэнэ.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 7

Мөн уксус болон давсны уусмалаар (1:1) ванныг цэвэрлэж болно.

Бохир суултуурыг цэвэрлэе

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 8

Хуурай гич дээр адил хэмжээний нимбэгийн хүчил болон эрдэнэ шишийн крахмал нэмж сайтар холиод ариун цэврийн өрөөний суултуурыг цэвэрлэхэд гялалзаж өгнө.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 10

Суултуур болон жорлонгоо цэвэрлэхийн тулд өөрийн гараар ариутгагч бодис хийж болно. 1-2 бөмбөлөг таны жорлонг ариутгах бөгөөд эвгүй үнэрээс салгана.

Орц:

  • Сод- 1 стакан
  • Нимбэгийн хүчил – ¼ стакан
  • Уксус – ½ ц.х
  • 60%-ийн устөрөгчийн хэт исэл – 1 х.х
  • Эфирийн тос – 15-20 дусал

Хийх арга:

Саванд сод, нимбэгийн хүчлээ хийж сайтар холино. Өөр саванд уксус, устөрөгчийн хэт ислээ хийж холиод дусал дуслаар хуурай холимогтоо хийнэ. Эфирийн тос хийж хутгаад бөмбөлөг хийж бөөрөнхийлнө, цаасан дээр дэлгэн тавьж 6 цаг орчим хатаагаарай. Тагтай шилэн саванд хадгалж болно.

Ванн болон плитаны завсрыг цэвэрлэе

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 9

Жирийн цагаан лаагаар плитаны завсрын хар, шар өнгийн бохирдлоос амархан салгаж болно. Лаагаараа бохир газар үрэхэд бохирыг арилгахаас гадна цаашид ч бохирдохоос хамгаална.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 11

Саванд хүнсний сод хийгээд цэвэрлэгээний сойзоо усанд норгоод содонд дүрээд бохир газрыг үрж цэвэрлэнэ. Сайтар үрээд бүлээн усаар угаахад плитаны завсар шинэ мэт л харагдана.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 12

Бүлээн усыг устөрөгчийн хэт исэлтэй 2:1 байхаар холино. Сойзоор эсвэл өөр угаагчаар плитаны завсрыг цэвэрлэнэ, дараа нь бүлээн усаар зайлахгүй байсан ч болно.

Жижиг плитаны завсрыг цэвэрлэе

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 14

15 грамм нимбэгийн хүчлийг стакан бүлээн усанд хийж хутгана. Уусмалаар плитаг арчиж байгаад бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 13

Маш их бохирдолтой бол уксусаар цэвэрлээрэй: уксус цацаад 10 минут байлгасны дараа цэвэр усаар зайлна. Дараа нь зөөлөн алчуураар арчаарай. Энэ аргаар цэвэрлэхэд зөвхөн өнгө оруулаад зогсохгүй мөн ариутгана.

Угаалгын машинаа цэвэрлэе

Улиралд нэг удаа угаалгын машинаа цэвэрлэж байх хэрэгтэй.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 15

Угаалгын машины зэв болон тогтсон элдэв бохирдлыг нимбэгийн хүчлээр амархан цэвэрлэнэ. Угаалгын нунтаг хийх хэсэгт 60 грамм нимбэгийн хүчил хийгээд бүтэн горимоор нь ажиллуулж  халуун усаар цэвэрлээрэй.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 16

Мөн, цэвэрлэгээний бодис өөрөө хийж болно.

Орц:

  • Уксус – 2 стакан
  • Хүнсний сод – ¼ стакан
  • Ус – ¼ стакан
  • Угаагч

Хийх арга:

Саванд ус, содоо холино. Уусмалаа угаалгын нунтаг хийх хэсэгт, харин уксусаа хувцас хийх хэсэгт хийнэ. Жирийн угаалгын горим дээр машинаа ажиллуулна. Ажиллаж дууссаны дараа машины бүх резинэн эд ангийг алчуураар арчаад хаалгыг нь нээлттэй орхиж хатаана.

Зуух цэвэрлэх шилдэг арга

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 18

Жирийн баллуураар зуухан дээр тогтсон тосыг арилгаж болно, энэ аргыг цэвэрлэгээний мэргэжлийн баг ашигладаг юм шүү.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 17

Мөн нимбэгийн шүүс болон хэрчим нимбэгээр цэвэрлэж болно. Шүүсээр нь арчаад хэрчим нимбэгээр үрж байгаад 15 минут орхино. Дараа нь нойтон алчуураар цэвэрлээрэй.

Шарах шүүгээг гялалзуулах арга

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 19

Түлэгдсэн шарах шүүгээг стакан нашатырийн спирт болон литр усаар цэвэрлэж болно. Шарах шүүгээг 150 хэм хүртэл халаагаад унтраана. Шарах шүүгээний доод хэсэгт литр бүлээн ус, дээд хэсэгт нь спиртээ байрлуулна. Хаалгыг нь хаагаад хонуулна. Өглөө нь спирт дээрээ хэдхэн цайны халбага угаалгын бодис болон хагас аяга бүлээн ус хийгээд уусмалаараа шарах шүүгээгээ цэвэрлэнэ. Дараа нь цэвэр усаар сайтар арчина.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 21

Шарах шүүгээгээ шинэ мэт болгохыг хүсвэл уксусаар цэвэрлэнэ. Шарах шүүгээгээ уксусаар арчаад хаалгыг нь хааж хэдэн цаг орхино. Бохирдол бага газрыг нь алчуураар, харин их бохирдсон хэсгийг сойзоор үрнэ. Дараа нь цэвэр бүлээн усаар сайн цэвэрлэх хэрэгтэй.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 20

Мөн хөөлгөгчөөр цэвэрлэж болно. Бүлээн усаар гадаргууг нь арчаад чийгтэй байхад нь хөөлгөгчөө цацаарай. Хагас цагийн дараа чийгтэй алчуураар шарах шүүгээний гадаргууг сайтар арч, ялангуяа шилэн хаалга дээр тогтсон тосыг арилгахад маш тохиромжтой арга юм.

Матрасаа сэргээх шилдэг арга

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 23

Улиралдаа ядаж нэг удаа матрасаа цэвэрлэж байх хэрэгтэй. Чаддаг бол цагаан хэрэгслээ солих тутамдаа цэвэрлээд байвал бүр сайн.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 22

Матраснаас үнэртээд байгаа эвгүй үнэрийг хүнсний содоор арилгаж болно: хүнсний содоо матрас дээр цацаад хагас орчим байлгасны дараа тос сорогчоор юу ч үлдээлгүй соруулж авна.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 24

Эсвэл матрас дээр тогтсон элдэв толбыг 2:1 харьцаатай устөрөгчийн хэт исэл болон сав суулга угаагчийн уусмалын холимгоор цэвэрлэж болно.

Хивсэн дээрх толбо арилгах арга

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 26

Кофе, какао, цай гээд юу эс асгах билээ. 1 хоолны халбага глицеринийг 1 литр хүйтэн усанд уусгасан уусмалаар толбыг амархан арилгана.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 25

Мөн шар айраг, улаан дарсны толбыг бага зэрэг усанд уусгасан угаалгын нунтгаар арилгана. Дараа нь уксусын уусмалаар арчина: 1 цайны халбага уксусыг 0,5 литр усанд найруулна.

Даавуун бүрээстэй буйдангийн толбо арилгах арга

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 28

Тосны толбыг бензин, ацетон зэргээр амархан арилгаж болно.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 27

Даавуун дээр дөнгөж тогтсон чернилийн толбыг сүүгээр арилгаарай.

Гэр цэвэрлэх энгийн хялбар аргууд 29

Өвсний толбыг 1 цайны халбага давсыг стакан усанд хийж хутгаад уусмалаар нь арчаарай.

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *