Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд

0

Сүүлийн 20 жилд та бидний үзсэн уран зөгнөлт кинонууд дээр гардаг зарим нэг зүйлс бодит болох бололтой. Үүний баталгаа бол Лас-Вегаст зохиогдсон Олон улсын хэрэглээний элетроникийн үзэсгэлэн (CES) дээр дэлгэгдсэн хэрэгслүүдээс түүвэрлэн сонирхолтой байж болох 15 гаджетийг танилцуулахаар бэлдлээ. Ирээдүйд биднийг юу хүлээж байгааг хамтдаа сонирхоё.

15. Концепт-кар FZERO1

Faraday Future компани нэг хүний суудалтай ирээдүйн машиныг танилцууллаа. Машин жолоочийнхоо үйлдлийг урьдчилан тааварлаж хүсэлд нь тохирсон үйлдлийг гүйцэтгэх болно гэж машин зохион бүтээгчид танилцуулсан байна. FZERO1 хэрэглэгчдийн гар дээр очихын өмнө туулах урт зам байгаа ч ирээдүйд байгальд ээлтэй, аюулгүй унаатай болох хүмүүний мөрөөдөл биелэхэд ойрхон байгаагийн тод илрэл болжээ.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 1

14. Vivitar Speaker Smart Bulb – ухаантай чийдэн

Vivitar компаниас танилцуулж буй уг чийдэн Bluetooth-ээр дамжин гар утастай холбогдоно. Утсан дээрээ суулгасан үнэгүй аппликейшний тусламжтайгаар утсан дээр тоглуулж буй дуу хөгжмийн хэмнэлээр анивчих ажээ. Мөн гэрэлтэх хэмжээ, өнгө, цагаа тохируулах боломжтой. Үнэ нь 15-30 орчим ам.доллар байх аж.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 2

13. Эвхэгддэг гэрийн кинотеатр

Royole-X – эвхэгддэг гэрийн кинотеатрыг зохион бүтээхэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан байна. Хөгжим, кино, видео тоглооом гээд бүгдэд тохирно. Дуу чимээнээс хамгаалагдсан, зүгээр ч нэг чихэвч биш хараа муутай хүмүүст зориулсан фокус тааруулах нэмэлт функцтэй. 600 ам.доллараар авахад харамсаад байх зүйл биш дээ.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 3

12. Ninebot сегвей/Segway

CES дээр танилцуулагдсан бас нэгэн технологийн ололт, Ninebot сегвей зүгээр ч нэгэн тээврийн хэрэгсэл биш юм. Бие дааж гэр орноор явж хамгаалалтын үүргийг гүйцэтгэж хэн нэг нь зөвшөөрөлгүй гэрт тань нэвтэрсэн бол анхааруулах дохио өгнө. Өөр дээрээ гэрийн газрын зургийг зурж санах тул элдэв хана, тавилганд тулна гэж байхгүй. Гэрийн эзэнтэй харьцах тул жинхэнэ хүнийг орлох болно гэхэд нэг их буруудахгүй болов уу.

11. Sengled чийдэн

Хуучны та бидний мэдэх чийдэнг баяртай гэж хэлэх шинэ нээлт болж чаджээ. Wi-Fi-аар дамжин олон үйлдлийг гүйцэтгэнэ, жишээ нь таныг гэртээ байхгүй байхад хянах камер болно, гал гарвал гэрийн эздэд мэдэгдэнэ, хүүхэд уйлахад танд мэдэгдэнэ эсвэл таныг гэртээ орж ирэхэд танд сануулах ёстой байсан зүйлийг сануулж дуут мэдээлэл хүргэнэ.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 4

10. Hairmax Laserband

Үс арчлах технологи ямар хол хөгжсөнийг CES-ийн зочид үзээд биширчээ. Үсний уналтыг эмчлэх утасгүй эмчилгээний тоног төхөөрөмж нь толгойн арьсны эд эсийг цочроож үсний угийг эмчилдэг байна. Эрчүүд ч, эмэгтэйчүүд ч ашиглах боломжтой, тэгээд бас заавал эмч дээр цаг авах ямар ч шаардлага байхгүй.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 5

9. Volkswagen BUDD-e

Ирээдүйн цахилгаан машиныг Volkswagen танилцууллаа. Машины дотор тал VW Beetle болон Kia Soul машинуудыг санагдуулам – яг л зочны өрөө мэт. Урд талын зорчигчийн суудлыг арын суудал руу эргүүлж харуулж болно. Арын суудлыг өөрийн хүссэнээр эвхэж эсвэл ширээ байдлаар ашиглахаар тохируулж болно. Хянах самбарт 3 дэлгэц байрлуулсан ба бүгдийг жолооч өөртөө тохируулан удирдах боломжтой.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 6

8. Дуут удирдлагатай сэрүүлэг

Өнөөдөр сэрүүлэгтэй цаг хэрэглэдэг хүн бараг байхгүй болоо биз дээ – ухаалаг утас бүгдийг орлодог хойно. Сэрүүлэгтэй цагны хэрэглээг Францын Bonjour компани эргүүлэн авчрах бололтой – энэ цаг эзнийхээ дуут удирдлагаар ажиллана, цаг агаар, машины бөглөрөө, дуу хөгжим дуугаргахаас гадна мэдээж цагтай. Үнэ нь 200 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа, энэ жилийн зул сарын баяраас өмнө худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 7

7. Quell

NeuroMetrix компани архаг өвчний мэдрэмжийг багасгах технологио танилцуулж байна. Өвчин мэдрэгдэх үед уг төхөөрөмж мэдрэлийн сенсор үүсгэн тархинд хүргэх өвчний дохиог хаах аж. Шилбэнд байрлуулж болох тул бусдад мэдэгдэхгүй, зохион бүтээгчид нь 24 цагийн турш таныг өвчнөөс хамгаалах болно гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 8

6. ADIDAS-ын спорт техник

Энэ брэнд ихэнхдээ спорт хувцас, гутал үйлдвэрлэдэг байсан. Энэ жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдэж спорт цаг SmartRun болон SmartBall бөмбөгөө гаргажээ. Цагийг гүйх дуртай хүмүүст зориулав – GPS-тэй, зүрхний цохилт хянахаас гадна, гүйсэн замыг тооцоолно. Харин бөмбөг нь цохилтын хүч, талбайн хэмжээ, хурд гээд бүгдийг бичнэ. Бэлтгэлийн дараа мэдээллийг ухаалаг утсан дээр үзээд дүгнэлтээ хийх боломжтой юм.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 10

5. Marathon Laundry угаалгын машин

Энэхүү угаалгын машиныг Стив Жобстой 5 жил хамтран зүтгэсэн Гленн Рид зохион бүтээжээ. Бүтээлээ “Угаалгын машины ертөнц дэх Тесла” хэмээн нэрлэсэн бөгөөд А9 процессортой, 1 гб санах ойтой, удирдлагын сенсор дэлгэцтэй. Ухаалаг утас дээрээ суулгасан аппликейшнээр дамжуулан Wi-Fi-аар угаалгын машинаа удирдаж болно, энэ ондоо багтаад худалдаанд 1200 орчим доллараар борлогдох төлөвтэй байна.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 9

4. Orée хэрэгслүүд

Orée компани цэвэр мод, арьсаар хийсэн компьютерийн гар, талбетны гэр зэрэг бас бус хэрэгслүүдийг дэлгэн танилцуулжээ. Зургаас харахад байдаг л зүйл мэт боловч үзэсгэлэн үзсэн хүмүүс компьютерийн гарыг туршиж үзээд үнэхээр сайхан эд мөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Жишээ нь гар утасны гэрүүд бүгд экологид ээлтэй материалаар хийгдсэн байна.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 11

3. Klaxoon

Зөвхөн интернэтээр дамжуулан нэг төсөл дээр ажиллаж байгаа хамтрагч эсвэл ангийнхаа оюутнуудтай харьцана гэдэг хэцүү. Зохих үр дүнд хүрэхийн тулд байнга харьцаж элдэв мэдээлэл солилцох, татаж авах харьцуулах хэрэг гарна. Klaxoon – интернэт ашиглахгүйгээр энэ бүгдийг хийх боломжийг олгож байна. Энэхүү гаджетаар 40 хүн нэгэн зэрэг мэдээллээ харилцан солилцох боломжтой.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 13

2. Presence – аюулгүй байдлын систем

Netatmo гэх Францын компани гэрт зориулсан дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго тавьсан. Энэ жил хөдөлгөөний мэдрэгчээр ажиллах видео камераа танилцууллаа. Гэрийн ойр орчим танихгүй хүн эргэлдээд байвал гэрийн эзэнд ухаалаг утсан дээр нь мэдээлэл ирэхээс гадна царайг нь видео байдлаар шууд харуулах болно.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 12

1. Polar Balance Scale – ухаалаг жин

Саяханыг хүртэл жин хэлгүй байлаа, биднийг чипс амандаа чихэж байгааг чимээгүйхэн булангаас хараад л хэвтдэг байсан цаг өнгөрчээ. Энэхүү ухаалаг жин нь бидний гартаа зүүсэн бугуйвчаар дамжуулан хөдөлгөөний мэдээллийг солилцоно. Авсан мэдээллийн дагуу ухаалаг жин ямар горимоор илүү калори шатаах вэ, илүү үр дүнд хүрэхийн тулд ямар аргаар хичээллэхийг боловсруулж өгнө. Мөн хэзээ илүү жигнэмэг идэж болохыг хүртэл танд хэлж өгнө. Та 100 доллараар ухаалаг жин бус мөн үнэнч туслахтай болно гэсэн үг.

Ирээдүй эндээс эхэлнэ: 2016 оны шилдэг 15 гаджетууд 14

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. bg

    2016/03/19 at 14:13

    heterhii yum

  2. Ariunbat Ulambayar

    Ariunbat Ulambayar

    2016/03/19 at 14:17

    gadget gedgee orchuulaa

  3. Magnai Mate

    Magnai Mate

    2016/03/19 at 16:01

    gadgetiig orchuulah ug unendee alga uu??/?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *