Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд

1

Тасалгааны ямар ч харанхуй газар байсан эдгээр цэцэгс ургасаар байх болно. Цэцэгсийн сайхан нь цэцгийн дэлбээнд бус харин үзэсгэлэнтэй навчинд байгаа юм. Гэрэл гэгээ шаардахгүй ч гэсэн таны тасалгааны агаарыг гайхамшигтай цэвэршүүлэх увдистай.

Калатея буюу тогосон сүүл

Ямар ч өрөөнд тохирох гоё навчтай ургамал, гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй – нарны шууд тусгалд дургүй. Хагас сүүдэртэй газрыг илүүд үзнэ.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 1

Диффенбахи буюу гундаахай

Бүүдгэр гэрэл энэ цэцэгт тохирно. Цонхны торны наана байрлуулбал бүр ч сайхан ургана, хавар-зуны улиралд навч нь цайвар зөөлөн болж таны өрөөг чимнэ.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 2

Драцена маргината

Ажлын ширээгээ халуун орны ургамлаар чимэх сайхан боломж. Гэхдээ шууд нарны тусгалаас хол тавиарай, сүүдэрт дуртай юм шүү.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 3

Хлорофитум буюу ногоодой

Арчилгаа бага шаарддаг тул их тархсан ургамал. Нарны гэрэлгүйгээр удаан байж чадахаас гадна тасалгааны агаарыг цэвэршүүлдэг.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 4

Гелксин

Жижигхэн зөөлөн навчтай энэ цэцгийг урт цэцгийн хажууд дүүжлэн тавьбал сайхан харагдана. Гэхдээ нэг анхаарах зүйл бий: нялх цэцгийн хажууд бүү тавиарай “алж” мэднэ шүү. Байнга услаад л хааяахан шүршээд байхад ургаад л байна.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 6

Папоротник буюу ойм

Ойм цэцгийн 2000 гаруй төрөл байдаг бөгөөд эдгээр төрлөөр тасалгаагаа чимж болно. Харанхуй газар ургаж чадах ч хуурай байж чаддаггүй халуун орны цэцэг. Навчийг байнга шүршиж услана.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 5

Филодендрон буюу зүрхэн хэлбэрт филодендрон

Маш олон хүн энэ цэцэгт дуртай болов уу. Сүүдэр газарт ургах дуртай, агаар ч сайн цэвэршүүлнэ. Хэтэрхий урт ургуулахгүйн тулд хааяахан богиносгож байгаарай.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 7

Неорегелия

Байгалийн бус гэрэлд дажгүй ургаад байх халуун орны цэцэг, чийгшил ихтэй газар буюу угаалгын өрөөнд гайхалтай ургана.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 8

Спатифиллум буюу нөмөргөнө цэцэг

Услахаа мартдаг, бас тасалгаанд нарны гэрэл тусдаггүй бол энэ цэцэг танд тохирно. Сайхан харагдахын тулд таниас анхаарал нэг их шаардаад байхгүй.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 11

Аглаонема

Муу гэрэлтэй өрөөнд тохирохоос гадна цэцэг анхлан ургуулж байгаа хүмүүст их зүйлийг сургана.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 9

Сансевиерия буюу мөнхрөө

Бараг арчилгаа шаардахгүй гэж хэлж болно. Гэрлийн тусгал ургалтанд нөлөөлөх ч харанхуйд дажгүй ургана.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 12

Аспидистра цэцэг

Сүүдэр, халуун хүйтнийг үл ажран гайхалтай ургана. Удаан ургах тул та тэвчээртэй л хүлээх хэрэгтэй.

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургаж чадах тасалгааны ургамлууд 10

17
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *