Арьс цайрах өвчнөөс болж амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ

0

Лондон хотын иргэн, 30 настай Дариус Вернон арьсан дээр цагаан толбо үүсгэдэг ховор өвчинтэй юм. Олон жилийн турш хүмүүс түүнийг гоочилж, доог тохуу хийснээс болж тэр амиа хорлох талаар хүртэл бодох болсон байсан юм. Гэхдээ нэгэн өдөр түүний инстаграмыг загварын компанийн төлөөлөгч олж харснаар түүний амьдрал өөрчлөгдсөн юм.

Сургуульд байхад Дариусыг ангийн хүүхдүүд нь дооглож, охидууд шоолдог байв. Ингэж гадуурхах үзэл нь Дариусыг амиа хорлох талаар хүртэл бодоход хүргэсэн байна.

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 1

Олон жилийн турш тэр өөрийн өвчнийг дутагдал гэж бодон нуух гэж оролддог байсан бол одоо бусдаас өөр байна гэдэг нь муу гэсэн үг биш гэдгийг нотлохын төлөө ажиллаж байгаа ажээ.

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 2

Сүүлийн 14 жилийн турш Дариус эсрэг хүйстнээсээ зугтаж явдаг байсан бол үүнээс хойш өөрийг нь байгаагаар нь хайрлаж чадах хүнийг хайхаар шийдсэн билээ.

“Олон жил бусдын хүйтэн сэтгэл болон бүдүүлэг зангаас болж би өөрийгөө мөн өөрийн харагдах төрхөө үзэн яддаг байсан. Одоо бол би өөрөөрөө бахархаж байна.” гэсэн байна.

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 3

Түүний өвчин анх 12 настайд нь илэрсэн аж. Эмээгийнх нь үхлийн дараа стрессээс болж түүний эхний толбо гарч ирсэн байна.

“Эмч надад өвчний нэрийг хэлэхэд би айснаасаа болж ээжээсээ чанга зуурч байснаа санаж байна”

Витилиго өвчнөөс болж алдарт дуучин Майкл Жэксон мөн шаналж байсан юм. Харин загвар өмсөгч Уинни Харлоү өөрийнх нь сул тал өөрийг нь илтгэх гол билэг тэмдэг болгосон байдаг.

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 4

Өмссөн хувцсаараа өөрийн дутагдал гэж бодож явсан хэсгүүдээ нуух гэж оролддог байсан ч тэр болгон үр дүн гардаггүй байв.

“Нэг өдөр гудамжаар явж байхад 3 охин намайг харааж, зэрэмдэг амьтан гэж хэлж байсан. Тэр өдөр би их уйлсан.”

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 5

30 хүрээд Дариус гүн сэтгэл гутралд орсон юм. Тэрээр амиа хорлохоор шийдэж ээждээ хагацлын захидал хүртэл үлдээгээд байсан юм.

Азаар түүний энэ төлөвлөгөөг ах нь биелэхээс сэргийлсэн ба уг явдлын дараа Дариус зовлон нэгтэй хүнтэй танилцан асуудал өөрөөс нь үүдэлтэй биш гэдгийг ухаарсан юм. Тэр “Хүмүүс надад дургүй байлаа гээд би дутагдалтай гэсэн үг биш” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 6

2 жилийн өмнө тэр өөрийн дутагдал гэж үздэг байсан бүх хэсгээ инстаграм дээрээ тавьснаар түүний загвар өмсөгчийн замнал эхэлсэн юм.

Тэр өөрийн хийж байгаа бүхнээрээ хүмүүсийн анхаарлыг витилиго өвчин рүү хандуулахыг хүсэж байгаа юм.

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 7

Өмнө нь би өөрийнхөө арьсыг үзэн яддаг байсан бол одоо би түүгээр бахархдаг.

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 8

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 9

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 10

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 11

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 12

Арьс цайрах өвчнөөс болж дооглуулж, амиа хорлох дөхсөн залуу загвар өмсөгч болжээ 13

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. x

    2016/03/13 at 21:37

    nuur ni tsairchval dajgui

  2. Зочин

    2016/06/23 at 11:23

    tiim gej uu

  3. Хүсэл

    2016/07/19 at 23:07

    сайн мэдэгдэхгүй олон байна шдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *