Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшн

0

Эдээр аппликейшнууд нь үнэгүй, оффлайн горимд ажилладаг бөгөөд танд заавал хэрэг болно.

 

Газрын зураг ба навигаторууд

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 1

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 2

iOS

Android

MAPS.ME

Энэхүү аппликейшн гудамж, тодорхой хаяг, компанийн нэр, ангилал болон координатаар хайлт хийж болно.

Үйлчлэх газар нутаг: дэлхийн нийт газар нутаг

Онцлог: таалагдсан газруудаа өнгөөр тэмдэглэж болно, тэгвэл газрын зургийг ойлгоход хялбар болно: идэх юм – ногоон, дэлгүүр – улаан, музей – шар г.м.

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: хүн бүрт

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 3

iOS

Android

GPS navigation BE-ON-ROAD

Уг багаж нь нээлттэй гудамжны газрын зургаас (OpenStreetMap) Wi-Fi-д холбогдоход газрын зургууд автоматаар шинэчлэгддэг.

Үйлчлэх газар нутаг: дэлхийн бараг нийт газар нутаг

Онцлог: OpenStreetMap-ыг хэрэглэх лицензтэй бол газрын зурганд хүссэнээрээ өөрчлөлт хийж болно. Гэхдээ мэдээж зөвхөн сайжруулахын тулд.

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: машинаар аялагчдад

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 4

iOS

Android

 

HERE Maps

Өөрийн аялах маршрутыг урьдчилан оруулаад хадгалж болно. Тэгээд дараа нь оффлайн газрын зургаа хараад сонгосон бар, дэлгүүр болон музей орж болно.

Үйлчлэх газар нутаг: 196 улсын газрын зураг, 96 улс дахь навигацийн систем

Онцлог: хаана бууж дамжиж суух зэрэг тайлбартай нийтийн тээврийн хэрэгслээр (метро, автобус, трамвай) аялах маршрут гаргаж болно

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: нийтийн тээврийн хэрэгслээр аялах дуртай хүмүүст

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 5

iOS

Android

HUDWAY

Явсан маршрутаа хадгалж болно. Тэмдэглэл хөтөлж болно. Зай хэмжих нэгжийг өөрчилж болно, километр/миль, метр/фут/ярд (өөр өөр хэмжих нэгжтэй улсад хэрэгтэй).

Үйлчлэх газар нутаг: дэлхийн нийт газар нутаг

Онцлог: “шөнийн хараа”-ны горимтой. Маршрутаа гаргаад, HUD функцийг асаагаад утсаа урд талдаа тавихад замын зураг шилэн дээр тусгагдана. Ухаалаг утас руу харах гэж анхаарлаа сарниулах хэрэггүй.

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: шөнийн цагт аялдаг хүмүүст

 

Аяллын тайлбарлагч ба лавлах

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 6

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 7

iOS

Android

Windows phone store

Redigo

Энэ аппликейшинд улс орнуудын болон хотуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. Тэр ч байтугай хил гарахад хэрэгтэй журам болон хэрэгцээтэй зүйлүүдийн жагсаалт байдаг. Мөн зурагтай ярианы дэвтэртэй.

Үйлчлэх газар нутаг: дэлхийн бараг нийт газар нутаг

Онцлог: хотын газрын зураг татаж авахад тус хотын үзэсгэлэнт газруудын тайлбарыг оффлайн харж болно.

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: идэвхтэй аялагчдад

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 8

iOS

Android

Windows phone store

izi TRAVEL

Музей болон хотын үзэсгэлэнт газруудыг тайлбарлаж газрын зургийн дагуу авч явдаг аудио-хөтөч.

Үйлчлэх газар нутаг: 36 улс

Онцлог: олон тооны сонин хачин мэдээлэл байдаг

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: идэвхтэй аялагчдад

 

Ярианы дэвтэр ба орчуулагч

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 9

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 10

iOS

Android

Bravolol-ын ярианы дэвтэр

Аялагчийн хамгийн их хэрэглэдэг үг хэллэгийг сэдвээр нь ангилсан байгаа.

Үйлчлэх газар нутаг: 13 хэл

Онцлог: үг хэллэгийг сонссоны дараа өөрөө хэлж программын бичлэгийг дарж бичиж, цаашид өөрийн хэлснийг сонсож байж болно.

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: аялагчид болон гадаад хэл сурч байгаа хүмүүст

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 11

iOS

Android

Windows phone store

“Яндексийн орчуулагч”

Хэлний хослолыг сонгож болно: турк-англи, англи-франц г.м.

Үйлчлэх газар нутаг: 11 хэл

Онцлог: орчуулсан хэллэгийг дэлгэц дээр бүхлээр нь гаргаж болдог (магадгүй гадаад хүнд үзүүлэхийн тулд).

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: аялагчид болон гадаад хэл сурч байгаа хүмүүст.

Бусад хэрэгцээт

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 12

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 13

iOS

Android

WiFi hotspots map

Олон хэрэглэдэг зургуудыг тэмдэглэсэн байдаг. Тэмдэг дээр дарахаар тайлбар гарч ирдэг бөгөөд хэрэв нууц үг оруулсан бол тэр нь гарч ирдэг.

Үйлчлэх газар нутаг: дэлхийн бараг нийт газар нутаг

Онцлог: нэг удаа ачаалж тэмдэг тавьсан бол дараа нь оффлайн харж болно.

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: бүх хүмүүст

Аялалд хэрэг болох 10 оффлайн аппликейшин 14

iOS

Валют хөрвүүлэгч

Үйлчлэх газар нутаг: 28 төрлийн валют

Онцлог: үнэт металлын граммын хэмжээг валютаар тодорхойлдог

Хэрэглэхэд хэнд хялбар вэ: мөнгө солих шаардлагатай хүн бүрт

Дээрх бүх аппликейшнийг хэрэглэхэд эхлээд онлайн горимд ачааллуулаад дараа нь интернэтээ салгаж болно. Эдгээр аппликейшнууд ажиллаж байх явцад утасны цэнэг амархан дуусах болохыг санаж цэнэглэгчээ байнга авч явж байгаарай.

8
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/10 at 17:58

    Олигтой нэг ч апп алга даа. Утсан дээрээ суулгаад хэрэггүйшах уу аппууд байна

  2. Eegii Ganzoo

    Eegii Ganzoo

    2016/03/14 at 16:59

    TuBa Tushka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *