Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино

1

Хүн ба амьтны хоорондын нөхөрлөлийн тухай кино ганц хоёрхоноор бус нилээдгүй олон тоогоор тоологддог. Харилцан бие биенээ хайрлаж үгүйлэх, туслах тухай сэтгэлийн гүнд шингэсэн харилцаа тэдний хооронд үүсэх ажээ.

Дор дурьдагдах кинонуудыг үзээд таны нулимс өөрийн эрхгүй урсах болов уу.

Lassie

Колли үйлдрийн Лесси нэртэй нохой эзэндээ маш үнэнч, гэртээ буцаж харихын тулд Шотландаас Лондон хүртэл амаргүй замыг туулсан юм. Хүн, амьтны хоорондын нандин чанарыг өгүүлсэн уг кино хүн болгоны сэтгэлд нэгийг бодогдуулна: хайр, нөхөрлөл, үнэнч байдал.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 2

Big Miracle

1988 онд Аляскад болсон нэгэн бодит үйл явдал дээр сэдэвлэн бүтээсэн кино. Гурван саарал халим мөсөн хавханд орж гацах бөгөөд “Green peace”-ийн залуу сурвалжлагч бүсгүй үхэлд ойртоод буй халимыг аврахын тулд орон нутгийн иргэд, нефтийн компанийн захирлууд, тэр бүү хэл АНУ-ын цэргийн хүчнийхнийг хүртэл татан оролцуулж чадна. Сайхан сэтгэл, хүсэл мөрөөдөл  байхад нэг хүн ч гэсэн дэлхийг өөрчилж чадна.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 1

Dreamer: Inspired by a True Story

Зөөлөн, эгдүүтэй гэмээр энэ киног гэр бүлээрээ үзсэн ч болно. Бяцхан охин Кейл, түүний эцгийн хооронд үл ойлголцол бий – тэд бие биенээ сонсохыг ч үл хүснэ. Эцэг нь гэртээ нэгэн өвчтэй морь авчирснаас хойш бүх зүйл өөрөөр эргэнэ. Кейл ааваасаа өвчтэй морийг эдгээхийг гуйна. Хайр халамж ид шидийг бүтээх ажээ: морь эдгэрээд зогсохгүй томоохон уралдаанд амжилт үзүүлж эхэлнэ.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 3

Dolphin Tale

Эрэг дээр хаягдсан дельфин хүнд бэртэл авч сүүлгүй болжээ. Сүүлгүй болсон тул сэлэх чадваргүй болж үхлээс өөр ирээдүйгүй Бяцхан хүү Сойер болон далайн биологич, туршлагатай протез хийдэг мужаан болон өөр бусад сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар хиймэл сүүлтэй болж дахин сэлэх нь хичнээн сайхан.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 4

Deux frères

Ах дүү хоёр бар багадаа бие биенээсээ хагацаж том болсон хойноо тулааны талбар дээр хоорондоо зодолдох болдог. Энэ киног үзээд том, жижиггүй нэгийг бодох бөгөөд хүн хамгийн гол нь үнэнч шударга, сайхан сэтгэлтэй байх нь чухал болохыг харуулна.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 5

Seabiscuit

1930-аад оны үе буюу Америкийн ид хямралын үе, ямар ч хамаагүй ажил хийж идэх хоолоо залгуулах л чухал байлаа. Нэгэн залуу хэнд ч хэрэггүй Сухарь хочтой морийг худалдан авч морио уралдуулахаар бэлдэнэ. Жижигхэн, сулбагар морь нь амжилт үзүүлж бүхнийг гайхашруулж орхино.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 6

Eight Below

Арктикийн эзгүй хээр аргагүйн эрхэнд орхигдсон 8 нохой хэрхэн бүтэн зургаан сар амь зууж байгаа тухай өгүүлнэ. Нохдын эзэн өөрт нь тулгарах элдэв бэрхшээлийг үл тоон үнэнч анд нарыгаа буцаан авчрахын тулд чадах бүхний хийх ажээ. Эцсээ хүртэл эзнээ хүлээх нохдын үнэнч байдал хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөнө.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 7

Nicostratos le pélican

16 настай Янис гэрийнхээ ойролцоогоос пеликан шувууны бялзуухай олж өсгөхөөр шийднэ. Шувуутай нөхөрлөсөн хүү өөртөө аз жаргал бэлэглэхээс гадна эцэгтэйгээ улам ойр дотно болно. Уйтгар гунигт автсан эцгийн дүрд алдарт Эмир Кустуриц тогложээ. Элэгсэг дотно гэр бүлийн харилцааг мэдэрч, Грекийн соёлтой танилцахыг хүсвэл уг киног үзэж сонирхоорой.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 8

The Horse Whisperer

Грейс хайртай морьтойгоо зугаалж яваад мориноосоо унаж хүнд бэртэл авна. Ээж нь хайртай охиноо, морьтой нь цуг амьдрал буцалж буй хотоос авч яваад нэгэн тосгонд очихоор болжээ. Тэнд хүний сэтгэлийг ч анагааж чадах тийм нэгэн морины анагаагч залуутай таарч үйл явдал цааш өрнөхөөс гадна кинонд Баруун Америкийн гайхалтай амьдралыг чадварлаг харуулж чаджээ.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 10

Duma

Агуу үйл хэрэг бүтээхийн тулд заавал ч үгүй том, хүчтэй байх албагүй – сайхан сэтгэл байхад л болно. 12 настай Ксан хүү хайртай эцгийнхээ үхлийн дараа гэрийн тэжээвэр ирвэс Дюмад тохирох орон гэр олох урт бөгөөд аюултай замд гарчээ. Үзэгчдэд цор ганц үнэнийг л хэлэхийг хүссэн энэ киногоор та “нөхөрлөл, хайр болон хүний сайхан сэтгэл дэлхийг өөрчилж чадна”  гэдгийг ойлгоно.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 9

Free Willy

Жирийн нэгэн Америк хүү болон халим хоёрын хоорондын үнэнч нөхөрлөлийн тухай бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино. Вилли бол хулгайн ангууч нарын барьж паркад зарагдсан алуурчин халим. Заасан эрдэм сурахгүй байгаа халимыг паркын эзэн алж даатгалын мөнгө авахыг санаархах бөгөөд зоригтой хүү Жесси халимыг суллаж аврахын тулд чадах бүхнээ хийнэ.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 11

White Fang

Жек Лондоны зохиолыг дэлгэцийн бүтээл болгожээ. Хүн, чонын хооронд бий болох итгэмээргүй нөхөрлөл – алс холын аян замд гарахыг хүсдэг хүн болгонд зориулсан адал явдалт бүтээлийг та мэдэх бизээ. Аляскийн байгалийн сайхныг харуулж, үйл явдалд тохирсон дуу аялгуу, жүжигчдийн чадварлаг жүжиглэлт зэрэг нь үзсэн хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдэнэ.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 13

Fly Away Home

Ээжийнхээ үхэлд гашуудах бяцхан Энни намгийн ойролцоо галууны хаягдсан өндөгнүүд олно. Охин өндөгнүүдийг гэртээ авчирч бялзуухай гарахыг тэсэн ядан хүлээсээр. Эцэст нь охин зэрлэг галуунуудын ээж нь болжээ, хүйтрэхээс өмнө тэд холын замдаа гарах ёстой, хэн тэдэнд нисэхийг заах вэ? Гэртээ эргэж ирэх замыг ч бас заах л ёстой.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 12

We Bought a Zoo

Бэлэвсэрч хоцорсон Бенжамин Ми хүүхдүүдээ дагуулан нэгэн хотод байшин худалдан авах бөгөөд “урамшуулал”-д нь хаягдсан эзэнгүй амьтны хүрээлэнтэй болно. Залуу эцэг эзэнгүй хаягдсан амьтны хүрээлэнг өөд нь татахаар шийджээ. Амьдралд байгаа үнэ цэнэтэй зүйлээ алдсан ч гэсэн цааш үргэлжлүүлэн амьдрах эрч хүчийг олж авах хэрэгтэй гэдгийг тус киногоор харуулжээ.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 14

Red dog

Австралийн уурхайн жижиг хотхон Дампьерт болсон бодит үйл явдлаар хийсэн кино. Хаанаас ч юм үл мэдэгдэх газраас нэгэн нохой ирсэн бөгөөд хотын уйдсан оршин суугчдын амьдралд өнгө нэмнэ. Нохой үхсэний дараа хотын иргэд дурсгалд нь зориулж хөшөө босгожээ – хотын билэгдэл болгон өргөмжилсөн юм. Нохой бол хүний үнэнч анд гэдгийг та энэ киноноос мэдэрнэ.

Амьтанд хайртай хүмүүст зориулсан 15 кино 15

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2016/03/08 at 12:13

    Uzeeree saihan kinonuud bnaa Баярцогтой Ариунзаяа

  2. Ихэнхийг нь үзэж байсан юм байна. Эвгүй шүү.

  3. гаюури

    2016/03/13 at 21:19

    үзэх линк нь бну???

  4. Зочин

    2016/03/22 at 22:23

    hachiko bhgui ymuuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *