3-хан орцоор хийх боломжтой амтат чизкейкний жор

0

Та урьд өмнө нь чизкейк идэж байсан л биз дээ? Бэлэн чизкейк худалдаад авах нэг хэрэг, харин гараа гаргаж сэтгэлээ шингээсэн чизкейк хийх гэхээр маш их орц шаардагдаж таны хүсэл мөрөөдөл унтрах нь бий.

Харин нэгэн япон эзэгтэй YouTube дээр гуравхан орцоор аманд ороод л хайлах амттай чизкейкний жорыг байрлуулсан байна. Та нэг туршаад үзээрэй.

Танд 3 өндөг, 120 г цагаан шоколад, 120 г цөцгийт бяслаг/cream cheese л хэрэгтэй.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 1

Өндөгний шар, цагааныг ялган аваарай. Өндөгний цагаантай савыг хүнсний гялгараар таглаад хөргөгчинд хийнэ.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 2

Шарах шүүгээг 170 хэм хүртэл халаана.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 3

Цагаан шоколадаа саванд хийж халуун усны ууранд хайлуулна.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 4

Бүрэн хайлтал сайтар хутгана.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 5

Хайлуулсан шоколад дээрээ цөцгийт бяслагаа нэмж сайн хутгаарай.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 6

Мөн өндөгний шараа хийж хутгана.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 7

Хөргөгчинд тавьсан өндөгний цагаанаа гарган ирж хөөсөртөл нь миксердээд шоколадтай зуурмаг дээрээ нэмнэ.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 9

Пергаментын цаасаа цөцгийн тосоор тослоод зуурмагаа хийх хэв бэлдэнэ.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 8

Зуурмагаа урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 15 минут болгоно (унтраагаад хэсэг байлгаарай).

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 10

Бэлэн болсон чизкейк дээрээ сахарны нунтаг цацаж чимнэ. Хөрсний дараа таваглан тавиад тавтай зооглоорой.

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 11

3-хан орцоор хийх амтат чизкейкний жор 12

Видео

8
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. zochin

    2016/03/04 at 10:47

    xeden gradust??

  2. Тифани Амор

    2016/03/04 at 20:23

    Сс хийгээд өгөөч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *