Тархины тухай эдгээр 5 баримт таны амьдралыг өөрчилнө

2

Хүний тархи бидний бодож төсөөлж байснаас ч илүү чадалтай. Тархийг өөрөөр дасгалжуулж, ажиллуулж болно. Тэгэхээр бидний амьдрал ч өөрчлөгдөх нь мэдээж.

Та дараах мэдээллүүдийг уншаад нэгийг тунгаана бизээ – таны амьдралын маш олон хэв маягийг өөрчлөхөд тань тус болно гэж найдаж байна.

1. Тархи бодит байдал болон хий хоосон зүйлийн хоорондын ялгааг хардаггүй

Тархи таны бодож байгаа болгоныг нэг л түвшинд авч үздэг. Энэ утгаараа таны хий хоосон мөрөөдөл болон бодит байгаа объективын хоорондын ялгаа гэж тархины хувьд байхгүй. Энэ учир шалтгааны улмаас плацебогийн нөлөөлөл (эмийн бэлдмэлийн нөлөөлөл) гэх нэр томьёо үүссэн юм.

Хэрвээ та эм ууж байна гэж бодож уувал тархи тэр утгаар нь хүлээж авна. Жишээ нь, та аспирин уулаа гэж бодоод өөр эмийн бэлдмэл уувал тархи биеийн халуун буулгах дохио өгч эхэлнэ.

Энэ нөлөөллийн эсрэг ноцебо гэж мөн бий, гэхдээ эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Ипохондрик (өөрийгөө ямар нэгэн өвчин туссан гэж байнга боддог сэтгэл зүйн өвчлөлтэй хүмүүс) оройн мэдээ үзээд сууж байхдаа шинэ өвчний тархалтын тухай мэдээ сонсонгуут уг өвчний анхны шинж тэмдгийг мэдэрч эхэлдэг байна.

Та дэлхийн өнгө төрхийг сайхан харагдуулах шил зүүвэл таны цусан дахь серотонины (аз жаргалын гормон) хэмжээ нэмэгдэж та аз жаргалыг мэдрэх болно. Тэгэхээр сайхан бодол, эсвэл гэрэлтэй ирээдүй таны сэтгэл зүй болон эрүүл мэндэд шууд утгаараа эерэгээр нөлөөлнө гэсэн үг.

2. Их боддог зүйл тань танд харагдана

Маш ихээр боддог зүйл тань таны амьдралын үндсэн туршлага болдог. Та шинэ машин худалдаж авсны дараа тэр л маркын машин хотод их явдаг болсныг анзаарна. Учир нь та худалдаж авсан машиныхаа тухай урьд өмнө бодож байснаасаа их боддог болсонд гол шалтгаан нь оршино.

Яагаад үүнийг мэдэж байх ёстой вэ? Ямар нэгэн хүнд хэцүү байдлаас гарахын тулд та тархиа урьдчилан дахин програмчлах боломжтой гэсэн үг юм. Нөгөө талаас тайлбарлавал, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй улс төрийн үзэл баримтлалын талаар та өөрийн байр суурьнаас хандаж байгаа мэдээллийг хүлээж авна.

Бас нэгэн зүйл бий. Хүмүүс хүсэл сонирхлоороо бүлэг болон хуваагдаж байгааг анзаарсан уу? Өөдрөг хүмүүс илүү өөдрөг сэтгэлгээтэй хүмүүстэй, ипохонири хүмүүс – бас л тийм хүмүүсээ олж авсан байдаг. Энэ бол тохиолдол биш юм. Хэрвээ та амьдралаа өөрчлөхийг хүсч байвал юуны түрүүнд бодлоо өөрчлөөрэй.

3. Тархи ихэнхдээ өөрөө өөрийгөө удирдах горим дээр ажиллаж байдаг

Хүний тархинд өдөрт 60 мянга гаруй бодол орж ирдэг. Эдгээрийн 40 мянга орчим нь өчигдөр мөн л бодож байсан бодлын нэг байна. Тийм учраас бид амьдралын сөрөг урсгалд эргэлт буцалтгүй орсон байна гэсэн үг, тэгэхээр бид тархиа “цэвэрлэх”-ийн тулд өдөр тутмынхаа амьдралыг өөр нөхцөл байдлаар сольж байх хэрэгтэй.

Сөрөг бодол стресс үүсгэхээс гадна бидний тайван байдлыг алдагдуулдаг, бодит байдал өөр байсан ч хамаагүй. Энэ байдал нь хүний дархлааны системд муугаар нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй.

Тархиа дасгалжуулж бай. Эерэг мэдээллийг дуртай нь аргагүй хүлээж авч сурга. Аль хэр их хүлээн авч байна тэр чинээгээрээ таны амьдрал өөрчлөгдөнө гэж бодоорой. Амьдралыг ухамсартайгаар хүлээн ав – амьдралын аливаа зүйлийг өөрийн хяналтанд байлгахыг хичээ. Эцэс сүүлд нь – таны бодол аяндаа зөвхөн амьдралын эерэг бодлоор солигдоно.

4. Үе үе унтарч бай – маш хэрэгтэй юм шүү

Таны толгойд хэдэн мянган муу бодол эргэлдэж үүндээ өөрөө өөрийгөө ороож орхино. Тэгэхээр та өөрийгөө үе үе “унтрааж” бай: ингэснээр таны дархлааны систем амарч таны бие, сэтгэл сайжрах болно.

Хэдхэн минут тархиа “унтраах” арга бол – бясалгал. Бясалгалын ач тусаар та өөрийгөө боломжийн багаж хэрэгсэл болгож унтрааж чадна.

Бас нэгэн өөр арга бол амралт. Идэвхтэй амралт сонго: цанаар гулгах, дайвинг, ууланд авирах… Таны тархи аль хэр өөр идэвхтэй бодлоор дүүрэн байна төдий чинээ таны тархи “цэвэрлэгдэж” байна гэсэн үг.

5. Та тархиа өөрчилж чадна. Шууд утгаар нь шүү.

Оюуны ажил хийж байхад таны тархи мэдрэлийн шинэ холбоос үүсгэн ажиллаж эхэлдэг.
Хэрхэн ажилладаг вэ? Та өөрийгөө турж чадахгүй гэж бодвол энэ бодол улам батажсаар л байна. Та ухамсартайгаар бодлоо өөрчилбөл, жишээ нь “Миний бие галбир сайхан байгаа” гэж бодвол таны тархи бодолд тань тохирсон мэдрэлийн холбоосуудыг үүсгэж өгнө. Ингэснээр таны бодол бодит болох анхны алхмуудыг хийж ухамсартайгаар бодолдоо хүрэхэд улам ойртоно.

Та бодлоо өөрөө өөртөө захируулж эсвэл өөрчилж чадна. Танд хүссэндээ хүрэх бүхий л боломж бий. Хамгийн гол нь өөртөө итгэ. Аливаа ямар нэгэн үйлдэл толгойд орсон жижиг бодлоос үүдэлтэй гэдгийг бүү мартаарай.

220
ГайхмаарГайхмаар
88
ГоёГоё
54
ХөөрхөнХөөрхөн
38
Ха ХаХа Ха
31
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Билгүүн А.

    2016/03/03 at 18:51

    М. Байгаль

  2. Sarangerel Jambaldorj

    Sarangerel Jambaldorj

    2016/03/03 at 21:55

    Unen dee

  3. Janchiw Munhkgerel

    Janchiw Munhkgerel

    2016/03/03 at 22:54

    Bayarlalaa

  4. n gansukh

    2016/03/09 at 01:28

    setgeliin handlaguud l bn shu de …. handlagaa oorchilvol setgelgee oorchilogddog buruu zoruu balai yum ih bn

  5. tuvshuu

    2016/04/28 at 20:34

    hi

  6. sarnai sarnai

    2016/04/29 at 22:12

    goy yma

  7. Critique Eco

    2016/04/30 at 08:29

    1. санаа сайхан, заяа сайхан
    2. Хүнийг найзаар нь шинждэг
    3. Уцаараар биш, урмын үгээр
    4. Цаг хугацаанд бүхнийг дийлнэ
    5. Айвал бүү хий, хийвэл бүү ай

  8. Suren TSend

    2016/04/30 at 09:48

    Bayrlalaa

  9. zayaaa

    2016/05/05 at 20:26

    mash ih taalgdlaaa

  10. Зочин

    2016/11/22 at 09:34

    Танин мэдэх чадвар нь тархинд байхгүй. Сэтгэл нь өнгөгүй, хэлбэр дүрсгүй, танин мэдэх чадвартай гэж Буддын сургаалд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *