Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц

1

5. CitySpire Penthouse, Нью-Йорк хот

Үнэ: 100 сая доллар

Энэ пентхаус нь 75 давхрын сүүлийн хоёр давхрыг эзэлдэг. Та энэ байрны эзэн байсан бол өөрийн лифтээр дээшээ гарах боломжтой юм. Энд 6 унтлагын өрөө, 9 угаалгын өрөө, 20 хүний гал тогооны өрөө, уулзалтын өрөө, хэвлэлийн төв болон галерей байдаг бөгөөд нийтдээ 475 квадрат метр талбайтай аж.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 2

Гэхдээ энэ нь зөвхөн 73 ба 74-р давхрууд юм. Сүүлийн давхар бол зөвхөн таны хувийн орон зай. Мөн эзний мэдэлд үйлчлэгч нарт зориулсан нэг давхар болон 1000 шил дарсны багтаамжтай зоорь байдаг байна.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 3

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 6

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 5

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 4

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 7

4. One57 Penthouse, Нью-Йорк хот

Үнэ: 115 сая доллар

One57 цамхаг нь Манхэттений хамгийн ганган төслүүдийн нэг нь. Тийм ч учраас Нью-Йоркод зарагдсан хамгийн үнэтэй пентхаусын нэг нь энд байдаг бөгөөд үүнийг 2014 оны 12-р сарын сүүлээр үл мэдэгдэх нэгэн хүн худалдаж авсан байна.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 8

1000 квадрат метрээс том талбайтай хоёр давхар нь одоо энэ хүний мэдэлд байна. Энд 6 унтлагын өрөө, Төв парк руу харсан цонхтой, 17 м өргөн зочны өрөө, шилэн хаалттай цэцэрлэг болон бассейн байдаг юм байна.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 9

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 10

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 11

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 12

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 14

3. Pierre Hotel Penthouse, Нью-Йорк хот

Үнэ: 125 сая доллар

Энэхүү зочид буудлын нүүрэн тал нь даруухан боловч дотроо маш тансаг. Хувийн лифт нь таныг 38 давхарыг өнгөрөөж 39-р давхарт буулгахад та үүнийг ойлгох болно. CitySpire пентхаустай төстэй нь Pierre Hotel пентхаус нь 3 давхарыг эзэлдэг, орчин үеийн дизайнтай боловч 1930-аад оны тансаг байдлыг хадгалсан байдаг.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 13

16 унтлагын өрөө, 6 угаалгын өрөө, 4 гал тогоо болон 4 каминтай байхад үнэ нь тохирч байна гэхэд та санал нийлэх байх. Камины өмнө түшлэгтэй зөөлөн сандал дээр суухад та өөрийгөө жинхэнэ язгууртан мэт мэдрэх болно. Үүнээс гадна мөн швед саун байгаа бөгөөд Төв парк, Гудзон болон Ист-Ривера эндээс маш сайхан харагдана.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 15

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 16

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 17

2. One Hyde Park Penthouse, Лондон хот

Үнэ: 200 сая доллар

Пентхаусын тоогоор Нью-Йорк тэргүүлэх нь ойлгомжтой, гэхдээ бид тансаг орон сууц хайхаар бас нэг том хот болох Лондонг зорьё. One Hyde Park нь нэг биш харин 4 цамхагаас бүрддэг бөгөөд дээд давхар нь холбоотой хоёр пентхаус болдог. Цамхаг болгон 1600 квадрат метр бүхий 5 унтлагын өрөө, хоёр ажлын өрөө, биеийн тамирын заал болон 24 цагийн турш үйлчилдэг үйлчлэгч нартай стандарт байруудтай.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 18

Нэмэлтээр Heston Blumental ресторан хүртэлх газар доогуурх хонгил болон дарс амтлах өрөө авч болох нь байдаг л зүйл гэж тооцогддог. Ийм тансаг зүйлийг эзэмшдэг хүн өөрийгөө аюулгүй байдалд байгааг мэдрэхийг хүсдэг. Тэгвэл үүнийг Британийн тусгай агаарын албаныхан болон сум нэвтэрдэггүй шил хангаж байна.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 19

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 20

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 22

1. Sky Penthouse, Монако хот

Үнэ: 387 сая доллар

Уг пентхаусын түлхүүр таны гарт байх юм бол таныг хааны удмынх эсвэл олон улсын томоохон бизнесийн төлөөлөл гэж үзнэ – ийм хүмүүс Монакод маш олон байдаг.  Бараг 400 сая доллар гэдэг бол зүгээр нэг үнэтэй орон сууц биш, харин дэлхийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө юм. Цонхоор харахад Ларвото наран шарлагын газар, Лигурийн тэнгис болон Монако гарын алган дээр байгаа мэт харагдана. Пентхауст мөн Газар Дундын тэнгис рүү харсан цонхтой 6 унтлагын өрөө байдаг.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 21

Одоо дээвэр лүү хар даа, гулгуур дээрээс та маш тунгалаг бараг харагдахгүй шахам бассейн руу орж байна гэж төсөөлөхөд таны амьсгаа зогсох байх. Үүнээс гадна таны мэдэлд 3000 квадрат метр бүхий гантиг, хүрэл болон модоор тохижуулагдсан сайхан байр байгаа бөгөөд энд цагаа сайхан өнгөрөөх гэхээс илүү сайхан үдэшлэг зохион байгуулж болно. Тэнгэрийн хүмүүс ингэж л амьдардаг байх нь.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 24

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 23

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 26

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 25

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 27

Дэлхийн хамгийн үнэтэй 5 орон сууц 28

21
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. zz

    2016/03/04 at 11:40

    damn……….

  2. Temuulen Faust

    Temuulen Faust

    2016/03/04 at 19:56

    Uneheer tansag yum aa

  3. ccczgvdh

    2016/04/04 at 17:16

    daaaam

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *