Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга

4

Хүүхэд болгон зураг зурах дуртай ч хөөрхий тэд маань бүгд гоё зурж чаддаггүй. Иймд тэдэндээ зориулж цөөн тооны сонирхолтой аргуудыг хэлж өгсөн нь дээр юм шиг санагдлаа. Тэд өөрсдийнхөө хүслээр эдгээр аргуудаас туршиж урлагийн бүтээл туурвих дуртай болно доо.

Цэгээс бүрдэх хээ угалз

Эхлээд жирийн тэгш бус муруй зураас зураарай. Дараа нь хөвөнтэй савх, будаг (гуашь эсвэл акрил)–аар өөрийн хүссэнээр будаж болно. Будгаа урьдчилан бэлдсэн байвал илүү  амар бөгөөд гоё болно.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 1

Фроттаж

Хүн болгон багаасаа мэдэх шилдэг техник. Цаасны доор товгор хээтэй зүйлийг тавьж шохой, үзүүрлээгүй харандаа зэргээр будаарай.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 2

Порлоны мөр

Порлоныг өтгөн гуашинд дүрээд л хүүхэд дуртай зургаа зурж болно, баглаа цэцэг, амьтан гээд л ..

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 4

.

Кляксографи

Нэг хувилбар: цаасан дээр дусал будаг асгаад тал бүр лүү нь цаасаа тонгойлгоод байхад ямар нэгэн хэлбэр дүрс гарч ирнэ. Дараагийн хувилбар: бийрээ будганд дүрээд цаасны голд тавиад цаасаа дундуур нь нугалж бийр дээрээ дараарай. Нугалсан цаасаа дэлгээд харахад ямар дүрс гарсныг нь сайн ажиглана биз ээ.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 3

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 5

Хөл, гарын мөр

Маш энгийн: хөлийн ул эсвэл гарын алгаа будганд дүрээд л цаасан дээр дарахад мөр нь гарна. Одоо зургаа өөрийн хүссэнээр баяжуулах л үлдэж байна.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 6

Будгаар хийсэн хээ

Өтгөн будгаар цаасаа будаад бийрний үзүүрээр хээ гаргаж хатаана. Будаг хатсаны дараа цаасаа хайчлаад өөр шинэ цаасан дээр наагаарай.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 8

Хурууны хээ

Хэнд ч ойлгомжтой болов уу. Хурууны үзүүртээ нимгэн будаг түрхээд л цаасан дээр хээгээ дараад байна. Фломастераар хэдэн чимэг хийгээд л ганган зураг бэлэн.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 7

Монотипи

Хавтгай тэгш гадаргуу дээр (жишээ нь шил) усан будгаар зураг зурж хатаагүй байхад нь цаас тавьж цаасан дээр зургийг буулгана. Зураг цаасан дээр буухдаа нилээд ууссан төрхтэй болно. Илүү уусгахыг хүсвэл цаасаа мөн усанд дүрж болно шүү.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 9

Граттаж

Энэ уран бүтээлийн нэг гоё нь зургийг товгор болгож болдог. Картонон цаасан дээр өнгө өнгийн тосон харандаагаар цэг зурна. Дараа нь хар өнгийн гуашийг савантай холиод эскизийг бүгдийг будна. Гуаш бүрэн хатсаны дараа шүдний чигчлүүрээр картонон цаасаа цоолж зургаа зураарай.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 10

Агааран будаг

Будгийг бэлдэхэд танд өөрөө исдэг гурил, хэдэн дусал хүнсний будаг, хоолны халбага давс хэрэг болно. Давс, будагтай гурил дээрээ өтгөн цөцгий шиг болохоор хэмжээний ус хийж зуураад үзүүрийг нь цоолсон жижиг гялгар уут эсвэл хүнсний шприцэд гурилаа хийж зургаа зурна. Бэлэн болсон зургаа богино долгионы зууханд 10-30 секунд эргүүлээд л гоё зурагтай боллоо.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 11

“Гантиган” цаас

Цаасаа шар өнгийн акрилийн будгаар будна. Будаг бүхэлдээ хатахаар нь дахин ягаан өнгөөр будаад шууд хүнсний гялгар цаас наагаарай. Гялгар цаасаа үрчийлгэж байж хүссэн зургаа гаргаж авна. Будаг гүйцэд хатсаны дараа гялгар цаасаа хуулж аваарай.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 12

Усаар зурах

Усан будгаар энгийн дүрс зурж усанд хийнэ. Хатаагүй байхад нь өнгө өнгийн будаг дусаагаад хооронд нь уусгаж зурна.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 13

Хүнсний ногоо, жимсээр зурах зураг

Ногоо, жимсээ дундуур нь хуваана. Дээр нь хайчилж бэлдсэн хэв нааж эсвэл байгаагаар нь шууд зураг зурна. Ногоо, жимсээ будганд дүрээд дүрсийг нь цаасан дээр буулгана. Алим, төмс, лууван юу ч байж болно шүү.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 15

Навчаар зураг зурах

Навчаа будганд дүрээд л цаасан дээр дүрсийг нь гаргана.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 14

Давстай зураг

Хатаагүй байгаа усан будаг дээр давс цацахад давс будганд уусаж үр цацсан мэт гоё харагдана.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 16

Бийрний оронд угаалгын сойз

Туршилтанд юуг ч ашиглаж болно. Жишээ нь, угаалгын сойз.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 18

Эбру эсвэл усан дээрх зураг

Бидэнд устай сав хэрэг болно. Гол шаардлага – устай савны талбай цаасны хэмжээтэй тохирч байх ёстой. Том поднос эсвэл шарах шүүгээний хавтанг ашиглаж болох бөгөөд тосон будаг, уусгагч/растворитель, бийр хэрэгтэй. Усан дээр хэрхэн хээ угалз зурахыг та www.youtube.com – ээс үзнэ үү.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 17

Тосон харандаа

Нимгэн цаасан дээр тосон харандаагаар дүрс зурна. Бид энэ удаад цэцэг зурлаа. Зургийн арын хэсгийг бүтэн будаад зурагтай цаасаа сайн базна. Цаасаа дэлгээд хар будгаар будахад цаасны үрчлээс мэдэгдэж эхлэнэ. Зургаа цоргоны усаар угаагаад хатаана. Шаардлагатай бол зургаа индүүдээрэй.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 19

Нугалсан картонон цаас

Картонон цаасаа хэд хэдэн нарийхан хэсэгт 1,50 см орчим байхаар хайчилна. Картонон цаасны үзүүрийг будганд дүрээд хөндлөнгөөр нь зураг зурна. Ингээд л бүдүүн зураастай зураг бэлэн болох нь тэр.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 20

Атгасан гараар зурсан зураг

Хүүхэд энэ зургийг зурахын тулд гараа атгана. Атгасан гарын алгын арыг будганд дүрээд цаасан дээр хэвийг дараарай. Ингээд л далайн морийг зурлаа даа.

Бийр, харандаа ашиглахгүйгээр зураг зурах 20 арга 21

46
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
17
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
14
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. анар эрдэнэ

    2017/10/28 at 20:25

    баярлалаа би хүүхдээ зурж сурахгуй байхаар нь гайхаж байсийм би өөрөө зургийн багш юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *