Хурууны хээ таны тухай юу өгүүлнэ вэ?

4

Хурууны хээ судалдаг шинжлэх ухааныг дерматоглифик гэдэг. Энэ шинжлэх ухаан хүний хурууны хээ тухайн хүний зан чанартай ямар холбоотойг судалдаг ажээ.

Та бүхэнд тус шинжлэх ухааны нээсэн нээлтүүдийн зах зухаас нь танилцуулахаар бэлдлээ. Өөрийнхөө тухай шинийг олж мэднэ хэмээн найдаж байна.

Хурууны хээ таны тухай юу өгүүлнэ вэ? 1

Дэгээ – Европчуудад голчлон элбэг байх хурууны хээ. Тайван, зан чанарын хувьд тогтуун хүмүүс байдаг. Хүнд тусархуу, хүнтэй амархан найзална, маш хариуцлагатай боловч өөрөөс нь санаачлага тэр бүр амар гарахгүй.

Мэдээ мэдээллийг өөр бусад хүмүүстэй харьцаж байж олж авдаг. Тэдний сэтгэл хөдлөлийн хувьд урьдчилан тааж болох бөгөөд нээлттэй хүмүүс. Багадаа тогтмол өвддөг байсан ч эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй. Зан чанар – сангвиник. Уйтгартай сонирхолгүй ажил эсвэл нүсэр их ажилд дарагдах дургүй. Хэрвээ бүх хуруу нь дэгээ хээтэй бол хийсвэрлэн бодох дуртай, бүр зарим нь бодит амьдралаас эрс тасарсан байдаг.

Хурууны хээ таны тухай юу өгүүлнэ вэ? 2

Ийм хурууны хээтэй хүмүүс маш эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байдаг. Итгэлтэй байдал нь бүх зүйл дээр илэрнэ: явдал, ааш араншин, хөдөлгөөн гэх мэт. Хэрвээ тэдний буруу байвал ойлгуулах гэж оролдоод ч нэмэргүй, тэд өөрсдийнхөө шийдвэрийн төлөө тууштай зогсоно. Тодорхой зүйлийг тунгаан боддог нэгэн. Шинэ орчин тойронд дасан зохицохдоо тааруу бөгөөд бусдын санаа бодлыг хүлээн авахыг хүсдэггүй. Практик үйл ажиллагаанаас харсан үзсэнээрээ аливааг дүгнэхийг илүүд үздэг.

Темпераментын хувьд холерик байна. Хөгжим, урлаг сонирхож үнэ цэнийг нь мэдэрнэ. Жүжиглэлт сайтай, нүүрний хувирал зэрэг нь тод илэрхийлэлтэй.

Хүнд хэцүү үед өөрийгөө ажлаар завгүй байлгахыг хичээдэг, нэг ёсондоо өөрийгөө сатааруулахын тулд практик ажил хийдэг. Харилцан нялуурах дургүй ч хайртай хүндээ үнэнч, хэзээ ч орхиж явахгүй.

Хурууны хээ таны тухай юу өгүүлнэ вэ? 3

Эрчлээст хээтэй хүмүүс дүрс хийсэн огцом зантай байдаг. Уран бүтээлч хүмүүс, ажлыг явуут дундаа хийдэг гэж хэлж болох бөгөөд аливааг маш хурдан сурч дүгнэх чадвартай. Нэг дор хэд хэдэн ажлыг эхлүүлдэг бөгөөд дуусгалгүй сонирхол нь буурдаг. Хөнгөн, сэтгэл санааны хувьд тогтворгүй. Зан араншингийн хувьд урьдчилан таашгүй, өөрийн сэтгэлийг нууж чаддаг. Ганцаараа байхыг илүүд үздэг бөгөөд өөрөө өөрийгөө үнэлдэг. Мөн өөрөө өөрийгөө байнга голж юм болгонд эргэлзэнэ. Дотоод сэтгэл нь өөрийг нь байнга зовооно, мэдээллийг ихэвчлэн бичгийн эх сурвалжаас авна.

Темперамент – флегматик. Яриа хөөрөө нь тод бус, зөөлөн аядуу, удаан. Баруун, зүүн гарын долоовор хуруу хоёулаа эрчлээст хээтэй бол төрөлхийн сэтгэгч гэж үздэг. Ийм хурууны хээтэй хүмүүс хууль эрх зүй, эрдэм шинжилгээний болон программчлалын салбарт амжилт гаргана.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, эрчлээст хээтэй хүмүүсийн хувьд маш олон төрөл, зарим нэг нь хүнд бэрх ааштай байдаг, өөрийгөө ямар чадвартайг ч мэддэггүй хүмүүс байх нь элбэг.

46
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Б. Учиргэрэл

    Б. Учиргэрэл

    2016/02/24 at 20:29

    Ганшүр Ганболд хаха

  2. rose

    2016/02/24 at 21:20

    Ehnii heeg ni numan buyu Arch, 2 dahi heeg ni gogotsoo buyu Loop, guravdahi heeg ni ugalz buyu Whorl gedeg ym medeellee zub orchuulj taviach.

  3. Ая Эм Пи Хишгээ

    Ая Эм Пи Хишгээ

    2016/02/24 at 22:26

    degee

  4. Takuma

    2016/02/24 at 22:29

    Degee erchleestiin holimog bol yah ve?

  5. Eku Enkhjargal

    Eku Enkhjargal

    2016/02/24 at 23:50

    Numan yadiin bol heled ogooch huniuse pls

  6. Ganzorig Buyanravjih

    2016/02/25 at 02:07

    num yum bn

  7. Илл

    Илл' Хандаа

    2016/02/25 at 07:37

    Нуман
    Ийм хурууны хээтэй хүмүүс маш эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байдаг. Итгэлтэй байдал нь бүх зүйл дээр илэрнэ: явдал, ааш араншин, хөдөлгөөн гэх мэт. Хэрвээ тэдний буруу байвал ойлгуулах гэж оролдоод ч нэмэргүй, тэд өөрсдийнхөө шийдвэрийн төлөө тууштай зогсоно. Тодорхой зүйлийг тунгаан боддог нэгэн. Шинэ орчин тойронд дасан зохицохдоо тааруу бөгөөд бусдын санаа бодлыг хүлээн авахыг хүсдэггүй. Практик үйл ажиллагаанаас харсан үзсэнээрээ аливааг дүгнэхийг илүүд үздэг. Темпераментын хувьд холерик байна. Хөгжим, урлаг сонирхож үнэ цэнийг нь мэдэрнэ. Жүжиглэлт сайтай, нүүрний хувирал зэрэг нь тод илэрхийлэлтэй. Хүнд хэцүү үед өөрийгөө ажлаар завгүй байлгахыг хичээдэг, нэг ёсондоо өөрийгөө сатааруулахын тулд практик ажил хийдэг. Харилцан нялуурах дургүй ч хайртай хүндээ үнэнч, хэзээ ч орхиж явахгүй.

  8. Eku Enkhjargal

    Eku Enkhjargal

    2016/02/25 at 09:13

    Thanks

  9. Undram uka

    2016/02/26 at 20:09

    Nadad ercheest hee degeen hee baina

  10. tuntuush

    2016/03/02 at 16:58

    xaxa

  11. Aagii

    2022/06/09 at 10:36

    8 ni erchilees baishd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *