Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт

1

Хүн болгон өөрөө өөртэйгөө үлдэж дараагийн ажлын эрч хүчээ олж авахыг хүсдэг. Зүгээр орондоо хэвтээд байх нь хаашаа юм. Тэгэхээр өөрөө өөрийгөө бас зугаацуулж элдэв асуудлаа түрхэн мартах тийм л сайт танд хэрэг болно.

Бүгдийг мартахад бага ч гэсэн тус болох 10 сайтыг танд танилцуулж байна.

Доорх сайтуудаар зочлохыг хүсвэл гарчиг эсвэл зураг дээр нь дарна уу.

Сансар огторгуйн неон зураг

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 5

Зүгээр ч нэг компьютерийн дэлгэцийн зураг татдаг сайт биш юм. Та өөрөө зураач болж болно. Хэд хэдэн өнгөний хослол – өөр зүйлгүй. Зөөлөн уусах өнгөний зурааснуудыг нийлүүлэхэд харин нилээд анхаарал хэрэгтэй.

Эцэс төгсгөлгүй аялал

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 10

Аймшгийн мөртлөө таны сонирхолыг өөрийн эрхгүй татна. Энэ сайтаар зочилбол та эцэс төгсгөлгүй ид шидийн ертөнцөөр аялна. Танд товчлуур болон хулгана хэрэг болохгүй – ороод л дуугүй аял.

Шингэн од

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 6

Google Chrome-ийн нэгэн туршилт – аядуу зөөлөн шуурах шингэн однууд. Тайвшруулах ая тавиад элдэв бодлоо толгойноос гарган хаяж оддоор тогло. Үнэхээр тайвширна.

2 минут зүгээр л суу

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 9

Бидэнд заримдаа зогсмоор үе байдаг. Бодоод байхад, тийм хэцүү эд биш шиг? Харин зарим хүмүүст бол цагаа дэмий үрж байгаа хэрэг болж дараагийн ажилдаа яарахаас өөр аргагүйд хүрнэ. Өөрийгөө багахан ч гэсэн өрөвдөж амраагаад үзээрэй. Ялангуяа стресс ихтэй байгаа үед ухамсартайгаар амрааж бай.

Семпулятор

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 1

Өөрийн хүссэн аялгууг зохиох хөгжмийн сайт. Товчлуур болгон өөр өөрийн өнгө аястай, бүгдийг нь туршаад үз. Таны товчлуур ямар гайхалтай хөгжмийн зэмсэг болж болохыг та эндээс үзнэ.

Нууц хаалга

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 8

“Нууц хаалга” таныг дэлхий ертөнцийн аль ч өнцөгт хүргэж өгч мэднэ. Таны нүдийг баясгаж сэтгэл догдлуулах тийм газраар зугаалж болно. Аяллаа эхлэхийг хүсвэл хаалгаа нээ.

Тархиа хооллоё

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 7

Этгээд ч гэмээр мөртлөө өөрийн эрхгүй сонирхол татах оньсого мэт тоглоом. Түүхийн төгсгөлийг мэдэхийг хүсвэл таниас юу хүсээд байгааг мэдрэмжээрээ олж гүйцэлдүүлэх ёстой. Үе шат ахих тусам тоглоом улам сонирхолтой болно.

Йогийн амьсгал

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 3

Амьсгалаа зөв авч сургах зурагт хичээл гэж хэлж болно, та йогоор хичээллэсэн мэт дотоод сэтгэл тань тайвширна. Сайтыг нээхэд л та зөв амьсгалж сурах болно. Илүү тайвшрахыг хүсвэл өөрийн дуртай зөөлөн аялгууг тавиарай.

Визуаль аялгуу

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 2

Энэ сайт таныг жинхэнэ утгаар нь сэтгэлийн уужралыг олоход тусална. Таниас хүсэх зүйл бол аялгууг сонсоод хулганаараа гайхалтай хээ хуар зурах. Үлдсэн гоё зүйлийг таны өмнөөс хийгээд өгнө.

Зүгээр л бороо

Тайвшрахыг хүсч байгаа хүмүүст зориулсан 10 сайт 4

Байгалийн жинхэнэ дуу чимээтэй сайтууд маш олон. Харин энэ удаад бороог мэдэр. Дэлгэц дээр дуслах борооны дусал, борооны чимээ, хүсвэл кафед суугаа хүмүүсийн яриа хөөрөө, мөн ойртож буй аянга, цахилгааны дууг ч мэдэрч болно.

 

10
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Destiny

    Destiny

    2016/02/19 at 12:51

    link edrin oruulchij boldgu kriller neriin bicheheer chin yhin?

  2. Зочин

    2016/02/19 at 23:26

    bi utasnaasa orj bnaa haanaas haygiina avah be wtf?

  3. Elbegdorj

    2016/02/20 at 02:41

    Зүгээр зурган дээр нь дараал сурчих л даа (Be Like Elbegdorj)

  4. Battumur Sosorburam

    Battumur Sosorburam

    2016/02/20 at 13:45

    “Хүсэж”гэж бичихийг анхаарна уу! Учир нь “хүсэх”үйл үгэнд “ж” дагавар залгаж байгаа юм шүү.

  5. Thank you Xopom

    2016/02/20 at 21:06

    Unexer ix bayarlalaa ix sonirxoltoi goyo medee baina xopom iin xamt olon ene ercheerei baigarai

  6. Зочин

    2016/02/21 at 15:33

    Mash goy bailaa bayrlalaaa

  7. m

    2017/10/14 at 19:31

    визуал аялгуу нь болохгүй байна ш дээ. page not pound

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *