Нохойны тухай 50 сонирхолтой баримт

38

Хүн төрөлхтний дөрвөн хөлт үнэнч андын тухай сонирхолтой баримтуудаас танилцуулахаар түүвэрлэлээ.

1. Нохой 205 гаруй үг болон дохио ойлгож, 5 хүртэл тоолж, математикийн энгийн бодлогуудыг бодож чадна. Оюун ухаанаараа 2 настай хүүхэдтэй адилхан.

2. Оросын нохойнууд метрог бүрэн утгаар нь ашиглана: хоол олж идэхийн тулд нийтийн унаагаар хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдээр зорчдог байна.

3. Нохойг тэврэхэд тэд дургүйцдэг! Тэднийг дарамталж байна гэж үздэг тул нохойг бүү тэвэрч бай.

4. Ультра дуу авиаг ялгадаг. Пол Маккартни үүнийг мэдэж байсан тул өөрийн шотланд овчаркад зориулж “A Day in the Life” дууныхаа төгсөлд ультра дуу авиа ашиглажээ.

5. Эртний Хятадад эзэн хааныг хамгаалах сүүлийн шугам нь пекинес үүлдрийн жижиг нохой байлаа: ханцуйд нь нуугдаж аюул тулгарсан эцсийн мөчид дайсан руу үсрэн гарч ирдэг байв.

6. Лорд Байрон нохойг нь өөрийнх нь сурч байсан Тринити коллежид (Кэмбриж) оруулаагүйг мэдээд оронд нь бамбарууш авчирч байжээ.

7. Нохойн нойтон хамар үнэр ялгахад зориулагдсан.

8. Нохойны үзүүртэй хүзүүвчийг эртний Египтэд зохион бүтээсэн, энэ нь нохдоо чоноос хамгаалдаг байжээ.

9. Нохойноос тань чипс үнэртээд байвал түүнийг зэмлэх гэж бүү яар. Frito Feet буюу нохойн сарвуун дээр хуримтлагдах нян нь эрдэнэ шишийн чипс шиг үнэртдэг ажээ. Шалтгаан – зугаалгын дараа ариун цэвэр сахиагүй.

10. Ноход ус уухдаа хэлээ халбага хэлбэртэй болгодог, гэхдээ дээшээ биш хэлээ доошоо нугалдаг.

Нохойны тухай 50 сонирхолтой баримт 1

11. Гөлөг 28 шүдтэй бол насанд хүрсэн нохой 42 шүдтэй.

12. Том биетэй нохойны зүрх хүн шиг, тайван үедээ 60-100 удаа цохилдог бол жижгүүдийн зүрх 100-140 удаа цохилно.

13. Нохойны эздийн 72 хувь нь өөрсдийнх нь нохой шуургыг урьдчилан мэддэг гэж боддог. Цаг агаарыг урьдчилан мэдэхэд тэдний гайхамшигтай мэдрэмжтэй сонсголд учир бий: хүнээс 10 дахин илүү сонсох чадвартай.

14. Нохойнд гурван давхар зовхи бий: дээд, доод болон цавчих зовхи нь нүдийг хамгаалдаг ажээ.

15. Нохой 1700 гаруй амт ялгана. Харьцуулахад хүн 9000 амт ялгах чадвартай.

16. Нохой үнэр ялгахдаа хүнээс 10000-100000 дахин илүү. Амттанаа найдвартай газар хадгалаарай.

17. Шоколад нохойнд аюултай. Шоколадад агуулагдах теобромин нь нохойн төв мэдрэлийн систем болон зүрхэнд муугаар нөлөөлдөг.

18. Нохойн хувьд та бол сүргийн манлай. Ямартай ч тийм байх ёстой. Ноход ямар нэгэн зүйл хийхдээ ч юм уу хийгээд сүргийн манлайгаас сайшаал хүлээж байдаг.

19. Нохой хоолоо хурдан ууж, идэхэд хүн шиг л зогьсоно.

20. Хүний үртэй адил чихуахуагийн гөлөг зулайтай төрдөг – тархины дээд хэсэг нь байж байгаад аажимдаа хатуурч битүүрнэ.

Нохойны тухай 50 сонирхолтой баримт 2

21. “Уснаас хуурай гарах” гэдэг энэ үгийг нохдод зориулсан мэт, усанд нордоггүй тэгээд бас урд хоёр хөлөөрөө мэргэжлийн мэт сэлдэг.

22. Хамгийн хурдан нохой – Стар Тайтл хочтой грейхаунд. Түүний хамгийн өндөр хурд цагт 67,32 км бөгөөд 1994 оноос хойш илүү хурдтай давхисан нохой одоогоор байхгүй байна.

23. Илүүдэл жин – нохойны бас нэгэн асуудал.

24. Цэвэр цусны ердөө 703 үүлдэр байдаг.

25. Ноход аливаа зүйлийг эхлээд хөдөлгөөнөөр, дараа нь өнгөөр хамгийн сүүлд хэлбэрээр нь хүлээж авдаг.

26. Рин Тин Тин бол Холливудын хамгийн анхны од нохой, бусад алдартнуудын адил гэрээн дээрээ өөрөө гарын үсэг зурдаг байлаа – мэдээж сарвуугаараа шүү дээ.

27. Нохойн хамар хэдий чинээ урт байна төдий чинээ түүний дотоод хөргөх систем сайн ажиллана.

28. 1988-аад оны үед АНУ-ын гааль дээр Рокки болон Барко гэдэг хочтой ноход ажилладаг байлаа. Тэд Техас болон Мексикийн хил орчмоос гадна “Хар тамхины хөндий” гэх газрыг сайн манана. Ямар сайндаа л мексикийн хар тамхины наймаачид нохойн толгойг олж ирсэн хүнд 30,000 ам.долларын шан харамж амлах вэ дээ.

29. Нохдын 45 хувь нь эзнийхээ орон дээр унтдаг.

Нохойны тухай 50 сонирхолтой баримт 3

30. “Боксер” үүлдэр гэх нэрийг түүний урд хоёр хөлнөөс нь болж өгсөн нэр юм, тэд урд хөлөө өргөж тоглодог ажээ.

31. Чихуахуа үүлдрийн нохойн нэрийг Мексикийн Чихуахуа мужийн нэрээр нэрлэжээ. Тэр мужид энэ нохойг анх нээжээ.

32. Гөлөг 1 сараас хойш л хэвийн харж чаддаг.

33. Лундехунд үүлдрийн нохой сарвуу болгон дээрээ 6 хуруутай.

34. Библид 14 удаа нохойн тухай дурдсан байдаг.

35. Титаникийн сүйрлээс гурван нохой амьд гарсан – ньюфаундленд, померанийн шпиц болон пекинес. Мэдээж тэд нэгдүгээр зэрэглэлээр зорчиж байсан.

36. 2005 онд Өмнөд Солонгосын эрдэмтэн Хван Усок анх удаа нохойны клон хийжээ. Одоо өртөг нь 100,000 ам.доллартай тэнцэнэ.

37. Макс хочтой терьер хамгийн өндөр насалсан 2013 оны 8-р сард 30 нас хүрчээ. Хүний настай харьцуулбал 210 настай.

38. “Анхаар, аюул” гэдэг дохио– нохойн хувьд сүүлээс зүүн тийш нь хөдөлгөдөг ажээ.

39. Нохой машин жолоодож сурлаа. Шинэ Зеландын амьтны эрх хамгаалах нийгэмлэг нэгэн туршилт хийжээ: шулуун зам дээр нохой жолоо барьж чадаж байгаа бөгөөд зарим ноход эргэлт дээр хүртэл жолоодож байв.

40. Герман дог хамгийн өндөр, хойд хөл дээрээ сууж байхдаа 2,20 метр.

Нохойны тухай 50 сонирхолтой баримт 4

41. Хамгийн жижиг нохой бол Heaven Sent Brandy хочтой чихуахуа, тэрээр 900 гр жинтэй, Coca-Cola-ны лаазтай адил өндөртэй.

42. 17-18 дугаар зуунд Японд анхны удаа амьтны эрхийн талаар яригджээ. Нохой албал ялтай, золбин нохойнд хүндэтгэлтэй хандаж байх ёстой гэж хуулинд заажээ.

43. Канарын арлуудад нохойн дурсгалд зориулсан нэртэй арал бий. Нутгийн ардууд шүтэн биширдэг “canis”.

44. 14 дүгээр зууны Оросын хуулиар нохойн өрөнд нэг үхэр, 3 адуу, сүрэг хоньтой тэнцэж байв.

45. Ноход бол чонын удам угсаа.

46. Нохойн зэрлэг ааш нь түүний хоолтой шууд холбоотой – биологийн зохих шаардлагыг нь хангаж байх ёстой буюу яг л чоно шиг: амьтны гаралтай уураг ихтэй, нүүрус багатай.

48. ЗХУлс Лайк нохойг сансар руу нисгэхэд үхлээс өөр ирээдүйгүй гэдэг нь баттай байлаа. Амьтанд хандаж байгаа уг үзэгдлийг Миссисипийн нэгэн гэрийн эзэгтэй сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн захидал НҮБ-д илгээжээ: шинжлэх ухааны хөгжилд амьд амьтан үхэл рүү илгээх зайлшгүй шаардлагатай юм бол манай хотод хүссэн хэмжээгээр хар арьстнууд байгааг дуулгахад таатай байна гэжээ.

49. Нохойтой хүмүүс бусад хүмүүсээс 66 хувь илүү хөдөлгөөнтэй байдаг.

50. Нохой яагаад хүнээс илүү вэ гэдгийг та доорх роликоос үзнэ үү.

363
ХөөрхөнХөөрхөн
81
ГоёГоё
47
ГайхмаарГайхмаар
42
БахархмаарБахархмаар
37
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/16 at 22:22

    Nohoi geriin ezen eswel geriin hamgiin baga ni erh aashtai, ger buliin uur aimsgal haluun dulaan bish bol nohoi yag geriin orchin eznee dagaad hunruu dairdag muuhai aashtai boldog. Iim bol nohoi tejeegeed hereggui.

  2. Зочин

    2016/02/17 at 06:16

    Neg hun hyanaachee nuli utgiin aldaa. Uram hugarmaariin

  3. Зочин

    2016/02/18 at 00:00

    Манай нохой 13настай.Хүнээр бол 90 нас хүрч байна гэсэн хэрэг үү

  4. Арман

    2016/02/19 at 18:35

    Гоё мэдээ байлаа хаха

  5. Hongoroo hongoroo

    2020/01/11 at 18:25

    Sain baitsgaanuu Nohoi mongol ger deer garah sain bdiin bolwuu muu baidiin bolwuu medeh hvn bwal helj tuslaach

  6. Od

    2020/11/23 at 22:23

    Manaj nohoi 4 nastai hunii nasaar heden nastai we

  7. ииии

    2022/03/15 at 15:27

    ахнэ,нэ,,н_н_,,,н

  8. Tuwshinbat

    2022/05/01 at 08:40

    Ystoi goy

  9. E.Anu

    2023/12/01 at 13:36

    Bi endeeschin ih yu oilgoloo .. hediich Nohoiguich gesen dahij zondoi medeelel bicheerei ih zuil oilguulsand taanartaa BYRLALAA Dahij zondoo medeelel oruulaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *