Хөгжмийн зэмсгээр тоглож сурахад туслах YouTube-ийн 25 суваг

2

Бие даан гитар эсвэл төгөлдөр хуур дээр тоглож сурах одоо асуудал биш болжээ. Хүсэл зорилго, танд тохирох онлайн эх сурвалж байхад л хангалттай гэж хэлж болно.

Бид та бүхэнд хэрэг болж мэдэх YouTube-ийн 25 шилдэг сувгуудын жагсаалтыг бэлдлээ.

Төгөлдөр хуур

HDPiano – таны хүссэн дууг төгөлдөр хуур дээр хэрхэн тоглохыг заана. Энэ суваг анхны мэдэгдэхүүнтэй хүмүүст илүү тохиромжтой.

Hoffman Academy – интернэт дамжаа эрхэлдэг Йозеф Хоффман танд төгөлдөр хуурын товчлуурын нотны байрлал, үүнийг хэрхэн санах тухай танд зааж сургана. Анхлан суралцагчдад маш тохиромжтой суваг.

Lypur – Товчлуурт хөгжим дарж хөгжмийн онолын ойлголттой болохыг хүсч байгаа хүн болгонд зориулагдсан суваг. Залуу төгөлдөр хуурч Эндрю Фомэнзек танд хичээл заана.

Гитар

RockOnGoodPeople – рок, блюз, кантри, жаз, металл гээд хөгжмийн бүхий л төрлийг гитар дээр хэрхэн тоглохыг танд заана.

JustinSandercoe болон JustinGuitar Songs – энэ суваг дээр 750 гаруй хичээл багтсан, анхлан суралцагчдаас мэргэжлийнхэн хүртэл суралцах зүйлс энд их бий.

Martyz Songs – гитар дээр тоглох алдартай дуу болон аясын сан гэж хэлж болно. Марти Шварц өөрийн эрдэм мэдлэгээ энэ сувгаар тантай харамгүй хуваалцана.

Andy Crowley – гитарын ертөнцөд анх хөл тавьж байгаа суралцагчдад зориулсан суваг. Гитарын үндэс, техник гээд та эндээс ихийг сурна.

Free Guitar Videos – анхлан суралцагчдаас эхлээд мэргэжлийнхэнд хүртэл ихийг заана. Акустик болон цахилгаан гитар дээр блюз, жаз болон кантри хэрхэн тоглож сурах вэ.

Texas Blues Alley – Энтони Стауфер танд блюз тоглохыг заана. Анхлан суралцагчид ч үзэхэд боломжтой, яагаад гэвэл гитарыг барилт болгоноор танд үзүүлнэ.

GuitarJamz – Марти Шварц таныг акустик болон цахилгаан гитар дээр хэрхэн тоглохыг сургана.

YGSGuitarLessons – хэдэн мянган сурагчид гайхамшигтайгаар сурсан маш олон хичээлийн сонголттой суваг. Бүгдийг сургана: сонгодгоос авахуулаад рок хүртэл.

Guitar-Online – гитарын хичээлийг Орос хэл дээр заана. Алдартай дуунуудыг хэрхэн тоглох техник, дасгал зэргийг агуулсан болно.

GitaristTV – гитарын түргэвчилсэн сургалт бөгөөд анхлан суралцагчдад маш тохиромжтой.

LickNRiff — Free Guitar Education – онолын болон практикийн сонирхолтой зөвлөгөө өгнө, дууны өргөн сонголттой.

Pima Live – гитарчдад болон гитар сонирхогчдод зориулсан Орос хэл дээрх суваг. Баасан гариг бүр шинэ хичээл орох бөгөөд анхлан суралцагчид эндээс ихийг сурна.

Alan Robinson – алдартай дуунуудыг хэрхэн тоглохыг сонирхол татахуйцаар танд зааж сургана.

TV Cifras – акустик, цахилгаан болон бас гитар дээр хэрхэн тоглож сурахыг анхнаас нь заах Португал суваг. Сувгийн хэлийг субтитрээр сольж болно.

Cifra Club – бас нэгэн анхаарал татахуйц Португал суваг, акустик, басс-гитар, бөмбөр дээр тоглохыг заана. Хөгжмийн онолыг ч мөн заахаа мартаагүй шүү.

Хийл

ProfessorV – хийлийн багш танд мэргэжлийн түвшинд хичээл заана. Энэ хөгжмөөр тоглож сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийг та ухаарах болно.

The String Club – альте, виолончел, контрабас, хийл гээд сонголт их. Анхлан суралцагчдад маш тохиромжтой суваг.

The Online Piano and Violin Tutor – хийл болон төгөлдөр хуурын хичээлүүдийг агуулсан. Зохиогчид нь танд маш өргөн сонголтыг өгч байгаа шүү.

Бөмбөр

Drumeo – бөмбөр дээр тоглохыг заах цогц хичээлүүдийг багтаасан бөгөөд анхлан суралцагчдаас эхлээд бөмбөрдөж чаддаг хүмүүст ч тохиромжтой.

DrumsTheWord – 100 гаруй видео хичээлийг заахаас гадна хэд хэдэн алдартай композицийг танд заана.

Вокал болон хөгжмийн онол

EricArceneaux – вокалын үндэс суурь, найруулга, халаалт, хоолойны өнгийг сайжруулах аргууд.

UrokiMusic – аливаа нэг хөгжмийн зэмсэг дээр тоглож сурахыг хүссэн хүн болгонд зориулсан суваг.

 

55
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/15 at 18:37

    Youtube ene tal deer saikhan shvv

  2. Dulguun Dawaalkhagva

    Dulguun Dawaalkhagva

    2016/02/15 at 23:03

    Лутаа Авидноров Tsogtgerel Batbayar-d uzuuleerei

  3. Лутаа Авидноров

    Лутаа Авидноров

    2016/02/16 at 18:30

    Мэдлээ гүйцэтгэе kkkk

  4. Ka

    2016/02/16 at 22:23

    (y)

  5. Ulzii

    2016/02/18 at 07:57

    Mongol huniihaa mongol suvgiig bicheegui baidag ontsgui umdaa olon jil guitarin hicheel hiij tavij baigaa mash olin huni handalttai suvag bdg shude iim medeelel tavihdaa yadaj jaahan sudlaad tavisan bol olon hun heregte bh blaadaa Daavka440Guitarlessons gesen suvag baigaa 80 garui guitarin hichewl bdg sanagdaj bn

  6. ДАМБАДОРЖ

    2016/02/19 at 23:04

    ИЙМ САЙХАН ЗҮЙЛ ХИЙЖ БАЙГАА ТА НАРТАА БАЯРЛАЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ

  7. Мөнхтунгалаг

    2017/01/31 at 18:20

    Монгол юм оруулбал зүгээр байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *