Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор

0

Махгүй хоол ч гэсэн сайхан амттайгаас гадна өег, эрүүл мэндэд тустай байж болно. Шош, төмс, будаа зэрэг хүнс нь тэжээллэг чанараараа юунаас ч дутахгүй. Төрөл бүрийн хүнсний ногоо нь хоолыг амттай болгож чадна.

Доорх жорыг үзээд таны хийж идэх хүсэл төрнө гэдэгт бид итгэлтэй байна.

Шош, халуун ногоотой шөл

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 5

Орц:

  • Сонгино – 1 ш
  • Төмс – 3 ш
  • Улаан лоолийн паста – 400 г
  • Шош – 1 лааз
  • Ногооны шөл – 500 мл
  • Ус – 500 мл
  • Оливийн тос
  • Амтлагчууд – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Том саванд зөөлөн галаар жижиглэн хэрчсэн сонгиноо шаргал өнгөтэй болтол нь шарна. Давсалж, перецээр амтална.
  2. Томовтор дөрвөлжин хэрчсэн төмс болон өөрийн дуртай амтлагчуудаа (чил, цинамон зэрэг) нэмж 3 минут орчим шарна. Дээрээс нь улаан лоолийн паста, ус, ногооны шөлөө нэмнэ.
  3. Буцлангуут нь галаа зөөлрүүлж шошоо нэмж 20-30 минут орчим төмс зөөлөртөл чанана. Зөвлөмж: шөлөө болсны дараа хэсэг байлгаарай, шөлний амт улам анхилуун болдог юм.

 

Мөөг, хаштай паста гоймон

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 8

Орц:

  • Гоймон – 350 г
  • Хаш – 1 ш
  • Мөөг – 250 г
  • Сармис – 3 хумс
  • Улаан лоолийн паста – 350 г
  • Ус – 500 мл
  • Давс, перец
  • Оливийн тос

Хийх арга:

  1. Хашаа том, дөрвөлжин хэрчээд давс цацаад 20-30 минут байлгаж байгаад илүүдэл усыг нь шүүж авна. Усаар угааж цаасан алчууранд усыг шингээж аваарай.
  2. Томхон хайруулын таваг халааж нэг хумс сармисаа жижиглэн хаштайгаа цуг шарна. Давсалж 3-5 минут шараарай. Хэрчсэн мөөгөө нэмж 2 минут орчим шараад өөр саванд юүлээд таглаж орхино.
  3. Хаш шарсан хайруулын тавгандаа ус хийж гоймонгоо нэмж дээрээс нь улаан лоолийн паста, үлдсэн сармисаа хийнэ. Давс, перецээр амталж чанана.
  4. Гоймонгоо уснаас нь шүүн авч таваглаад дээрээс нь шарсан мөөг, хашаа хийж ногоон навчит ногоогоор чимэглэн иднэ.

 

Шаргал өнгөтэй төмс

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 6

Орц:

  • Төмс – 1,5 кг
  • Цөцгийн тос – 3 х.х
  • Сонгино – 1 ш
  • Сармис – 4 хумс
  • Гурил – 3 х.х
  • Шөл – 250 мл
  • Сүү – 500 мл
  • Давс, перец, лаврын навч
  • Бяслаг – 300 г

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана.
  2. Томхон хайруулын тавганд цөцгийн тосоо хайлуулж жижиглэн хэрчсэн сонгиноо хийж 4-5 минут шарна. Дээрээс нь сармисаа хийж 1-2 минут шараарай. Гурилаа цацаж сайтар хутгах бөгөөд дахин 1 минут орчим болгоно. Шөлөө нэмж сайтар хутгана. Сүү, давс, перец хийж холино. Соусаа буцалгаж болохгүй, өтгөн болтол нь 1-2 минут орчим сайн хутгаад өтгөн болонгуут нь галаас авна.
  3. Шарах шүүгээний хавтанг тослоод эхний давхаргад дугуй хэлбэрээр хэрчсэн төмсөө тараан тавина. Дээрээс нь тал соусаа асгаж үрсэн бяслагаа цацна. Дараагийн давхарга мөн төмс, үлдэгдэл соус, дахин бяслаг цацна.
  4. Мөнгөлөг цаасаар битүүлж 30 минут орчим шараад мөнгөлөг цаасаа хуулж авсны дараа дахин 25-30 минут шарна. Болонгуут нь шарах шүүгээнээс авч багахан хөргөөд таваглаарай.

 

Брокколи, бяслагтай паста гоймон

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 2

Орц:

  • Гоймон  400 г
  • Сармис – 1 хумс
  • Сонгино – ¼ ш
  • Давс, перец
  • Ус – 600 мл
  • Брокколи – 300 ш
  • Бяслаг – 100 г

Хийх арга:

  1. Томхон хайруулын тавганд сармис, сонгиноо шарж дээрээс нь ус нэмж гоймонгоо таглаад ойролцоогоор 10 минут орчим болтол нь чанана.
  2. Брокколийг жижгэвтэр хувааж гоймон дээрээ нэмж болтол нь 5 минут чанана.
  3. 10 минутын дараа галаас авч үрж бэлдсэн бяслагаа нэмж сайтар холино. 2-3 минут амтыг нь шингээж байгаад таваглана.

 

Бууцайтай лазанья

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 3

Орц:

  • Улаан лоолийн паста – 500 г
  • Лазанья гурил – 1 уут
  • Ээдэм  – 300 г
  • Бяслаг – 200 г
  • Бууцай – 400 г
  • Базилик

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаана.
  2. Шарах шүүгээний хавтанг улаан лоолийн пастагаар дүүргэнэ. Лазаньягийн 3 хавтгай гурил тавьж дээрээс нь ээдэм, үрсэн бяслаг, бууцайны тал болон базилик (хатаасан эсвэл шинэ) цацна. Энэ мэт дараагийн давхаргыг явна: улаан лоолийн паста, лазаньягийн гурил, үлдсэн паста, бяслаг.
  3. Мөнгөлөн цаасаар бүрж 20 минут шарж байгаад мөнгөлөг цаасыг хуулан авч дахин 10-15 минут шаргал өнгөтэй болтол нь шарна.
  4. Болснын дараа хөргөөд таваглан иднэ.

 

Брокколи, бяслагтай шөл

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 7

Орц:

  • Цөцгийн эсвэл оливийн тос – 3 х.х
  • Сонгино – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Сармис – 3 хумс
  • Гурил – 70 г
  • Ногооны шөл – 750 мл
  • Сүү – 500 мл
  • Брокколи – 400 г
  • Давс, перец
  • Бяслаг – 250 г

Хийх арга:

  1. Томхон саванд тосоо хайлуулна. Хэрчсэн сонгино, луувангаа 4-5 минут шараад дээрээс нь сармис, гурилаа нэмж сайтар хутган 1 минут шарна.
  2. Шөлөө нэмж сайн холино. Сүү, брокколи, давс, перецээ хийнэ. Үе үе хутган зөөлөн галаар 6-8 мин орчим буцалгасаар брокколийг болгоно.
  3. Үрсэн бяслагаа шөлөн дээрээ нэмж хайлтал нь хутгана. Аягалаад дээрээс нь үрсэн бяслагаар чимж өгнө.

 

Киноа будаатай залхуу пицца

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 4

Орц:

  • Киноа – 250 г
  • Шөл – 500 мл
  • Улаан лоолийн паста – 800 г
  • Бяслаг – 200 г
  • Чимэглэлд зориулсан ногооны холимог – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 210 хэм хүртэл халаана.
  2. Киноа будааг болтол нь шөлөндөө буцалгаад дээрээс нь 150 г улаан лоолийн пастагаа хийж сайтар холино.
  3. Пиццагаа хийх савны ёроолыг тослоод шарах шүүгээний хавтан дээр тавина. Савандаа 2 х.х улаан лоолийн пастаа хийгээд дээрээс нь үрсэн бяслаг, ногоо (амтат чинжүү, мөөг, улаан сонгино гэх мэт) тараан тавина. Энэ мэт савнуудаа тус тус дүүргэнэ.
  4. Шарах шүүгээнд ногоо болтол 20 минут орчим шарна. Хэрвээ шаргал өнгөтэй болгохыг хүсвэл арай илүү минут ч байлгаж болох бөгөөд халуунаар нь идвэл улам амттай.

 

Сонгино, мөөгтэй ризотто

Махгүй боловч өег, амттай 8 төрлийн хоолны жор 9

Орц:

  • Ногооны шөл – 800-900 мл
  • Будаа (арбирио сортынх байвал сайн) – 185 г
  • Мөөг – 250 г
  • Сонгино – 1 ш
  • Бяслаг – 20 г
  • Давс, перец
  • Цагаан дарс – 60 мл
  • Ногоон навчит ногоонууд

Хийх арга:

  1. Дунд зэргийн саванд ногооны шөлөө бэлдэнэ.
  2. Томхон хайруулын тавганд оливийн тосоо халааж мөөгөө шарах бөгөөд давс, перецээр амтлана. Сайтар холиод 3-4 минут шараад тавганд гарган тавина.
  3. Мөөг шарсан хайруулын тавгандаа сонгиноо нэмж шаргал өнгөтэй болтол нь шараад дээрээс нь будаагаа хийнэ. 1 минут орчим хуураад цагаан дарс (эсвэл ногооны шөлнөөс хийж болно) хийж 1-2 минут будаандаа шингэтэл чанана. Дээрээс нь 120 мл шөл нэмж байнга хутгасаар зөөлөн гал дээр буцалгана.
  4. Бага багаар шөлөө нэмсээр байх бөгөөд будаа 15-20 минут орчмын дараа зөөлөрч болно.
  5. Будаа болонгуут галаас авч дээрээс нь бяслаг болон ихэнх мөөгөө хийж хутгана. Таваглаад үлдсэн мөөг, ногоон навчит ногоогоороо чимнэ.

 

14
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *