Биткоины талаарх 40 баримт болон яагаад түүнийг хориглох гэж байна вэ?

0

Биткоин бол хамгийн нууцлаг, хориглогдсон… валют. Энэ валютын тухай маш сонирхолтой баримтуудыг танд сонирхуулъя.

1. Сатоши Накамото бол биткоиныг үндэслэгчийн олонд тархсан нэр бөгөөд энэ хүний тухай одоо болтол тодорхой мэдээлэл алга. Тэрээр 2008 онд Биткоиныг бий болгожээ.

2. Өдөр бүр ойролцоогоор 3600 биткоин шинээр бий болдог ба майнинг хэмээх процессын явцад шинэ мөнгө бий болдог.

3. Анхны биткоин шилжүүлэг 2009 оны 1-р сарын 21-нд болсон ба Сатоши 100 BTC-г Хал Финнид шилжүүлжээ.

4. Сатоши Накамото гэж хэн болохыг илрүүлэх гэж олон оролдлого хийгдсэн боловч одоогоор үр дүн гараагүй байна. Хамгийн сүүлийн таамаг их шуугиан тарьсан боловч удалгүй худал гэдэг нь тодорхой болжээ.

5. 5 жилийн хугацаанд биткоины үнэ $0-$1000 болтол өссөн байна.

6. Хамгийн анхны сая биткоиныг Сатоши өөрөө хийсэн бөгөөд одоо хүртэл түүнд хадгалагдаж байгаа бололтой. Судлаач нар Накамотогийн “түрийвчээр” дамжуулан түүнийг олох гэж оролдож байгаа ч тэрээр биткоиноо хөдөлгөхгүй байсаар л…

7. 2140 онд хамгийн сүүлийн биткоин бий болно.

8. Нийт 21 сая биткоин бий болох ёстойгоос одоогийн байдлаар 12 сая нь бий болсон ба биткоин үүсгэх алгоритм нь их өвөрмөц учир тухайн процесс нь тогтвортой биш янз бүр байх болно.

9. Биткоиныг илэрхийлэх биет зүйл гаргах гэсэн оролдлого байсан ба одоогоор биткоин гэж харуулаад байгаа зоос нь Casascius зоос юм. Энэ нь нууц түлхүүр бүхий холографф кодтой зоос хэлбэртэй “хүйтэн түрийвч” юм.

10. Жижигхэн арал болох Алдернийн засаг захиргаа Биткоины биет зоосыг хэвлэх болсноо мэдэгдсэн билээ.

Биткоины талаарх 40 баримт болон яагаад түүнийг хориглох гэж байна вэ? 2

11. Бий болсон биткоины 36% нь л ямар нэг шилжүүлэгт оролцсон ба үлдсэн 64% нь одоо хүртэл огт ашиглагдаагүй байсаар байна.

12. Биткоины ямарваа нэг шилжүүлэг Blockchain хэмээх бүхий л биткоин-түрийвчний талаарх мэдээлэл бүхий нээлттэй санд мөнхөд хадгалагдах болно.

13. Одоогийн Биткоин 77 мянган мөр-кодоос бүрдэх ба үүний 70 000 нь C++ хэмээх программын хэл дээр бичигдсэн байна. Харин хамгийн анхны 0.1.0 дугаарт 14 000 мөр код нь С++ хэл дээр бичигдсэн байжээ. Одоогийн хэмжүүрээр энэ нь маш бага бөгөөд жишээ нь Linux-ын цөмийн код нь 15 сая мөр кодоос бүтдэг аж.

14. Нэгэн удаа Биткоины аюулгүй байдлын талаар мэдлэг муутай Bloomberg-ийн сэтгүүлч санаандгүй биткоин түрийвчийнхээ нууц кодыг шууд нэвтрүүлэгт харуулсан байна. Үүнийг үзсэн нэгэн үзэгч түүний хамаг “мөнгийг” тэр даруй хулгайлж авсан ба сүүлд гарсан яриагаар бол буцааж өгсөн бололтой.

15. Жеймс Хоуелс хэмээх Их Британийн иргэн биткоин-түрийвч бүхий хатуу дискээ санаандгүй байдлаар хаясан ба түүнд нь 7500 орчим биткоин байжээ.(одоо ч байсаар байж магадгүй) Энэ нь одоогийн ханшаар 5 сая доллартай тэнцэнэ.

16. Wikileaks-д өгөх хандивийг банкны шилжүүлгээр хийхийг хорьсны дараа сайт хандиваа биткоиноор авах хэлбэрт шилжсэн байна.

17. Норвегийн Кристофер Кох гэгч эр 2009 онд 27 ам доллараар биткоин худалдан авснаа таг мартсан байсан бөгөөд үүнийгээ санасны дараа шалгахад 886 000 ам доллартай тэнцэхээр үнэлгээтэй болсон байжээ.

18. Анхны биткоин АТМ Канадын Ванкуверт бий болжээ.

19. Биткоиноор төлбөрөө төлөх боломжтой анхны их сургууль нь Киприйн Их Сургууль юм.

20. Тайланд нь биткоиныг хориглосон анхны улс бөгөөд удалгүй энэ шийдвэрээ цуцалсан билээ.

Биткоины талаарх 40 баримт болон яагаад түүнийг хориглох гэж байна вэ? 3

21. Биткоины ханшны нэг өдрийн хамгийн том уналт 2013 оны 4-р сард болсон бөгөөд 80% хүртэл буурчээ.

22. 2013 оны 9-р сард нэгэн хүн биткоин шилжүүлэг хийхдээ анзааргагүй байснаас болж мөр андууран 0.01 BTC шилжүүлж, шилжүүлгийн төлбөрт 80,99 BCT ($50 000) төлжээ.

23. Аргентинд инфляци огцом өссөн мэдээгээр биткоин үнэд орж байсан гэдэг. Ер нь аливаа улсын төв банкны мөнгөний бодлогын өөрчлөлт ард түмний дунд криптовалют (биткоин)-ыг дээдлэх үзэл бодлыг дэврээж байдаг бөгөөд Казакууд биткоинд хөрөнгө оруулахгүй байхыг ард түмэндээ уриалж байжээ.

24. 2013 оны 11-р сард биткоины ханш алтны ханшнаас анх удаа давж гарсан байна.

25. Биткоиныг анх гаргаснаас жилийн дараа 1 ВТС-ийг 4 центээр авдаг байжээ.

26. Биткоины анхны арилжааны амжилт нь Silk Road сайт юм. Энэ сайтаар дамжуулан янз бүрийн хориглогдсон бараа бүтээгдэхүүн, зэвсэг, хар тамхи худалдан авч болох бөгөөд эзэмшигч нь үл мэдэгдэх биткоины үндсэн шинж чанараас шалтгаалан зөвхөн энэ валютаар сайт дотроо худалдаа хийдэг байжээ.

27. Silk Road-ыг үндэслэгч Росс Ульбрихт нь сүлжээнд Роберт дээрэмчин гэдэг нэрээр ордог байсан ба энэ “дээрэмчин” удаан хугацааны турш “баригдашгүй эр” байж чадсан байна.

28. Silk Road-ын бизнест тухайн үеийн нийт биткоины 5% нь оролцож байжээ.

29. Ульбрихтийн биткоин түрийвчийн 20%-ийг л эрх баригчид хурааж авч чадсан ба үлдсэн 80% нууц код найдвартай газар хадгалаастай байгаа бололтой.

30. Ульбрихтийг барьж, хөрөнгийг нь хурааснаар ХМТ дэлхий дээрх хамгийн том биткоин-түрийвчийн эзэн болжээ.

Биткоины талаарх 40 баримт болон яагаад түүнийг хориглох гэж байна вэ? 4

31. 927 хүн бүх биткоины 50%-ийг эзэмшдэг.

32. Дилерүүд нь биткоиноор төлбөр хийж болдог анхны авто компани нь Lamborghini болсон байна.

33. Skycraft Airplanes биткоиноор онгоц зарсан анхны компани болжээ.

34. 2010 онд биткоиноор худалдаж авсан пиццаны үнийг өнөөдрийн биткоины ханшаар тооцоход 5 сая доллар болно.

35. Spice Girls-ын Мелани С шоу оддын дундаас хамгийн анх биткоины төлбөртэйгөөр дуулсан хүн билээ.

36. Удахгүй биткоиноор төлбөрөө төлөөд сансарт нисэж болно.

37. Биткоины сүлжээнд шилжүүлэг хийхийн тулд өдөрт ойролцоогоор 200 сая доллар ашиглагдаж байна. Биткоины сүлжээ эргэлтийн хэмжээгээрээ саяхан Western Union-ыг давсан ба одоогийн зах зээлийн үнэлгээ нь 8 тэрбум доллараар хэмжигдэж байгаа нь Эстон зэрэг улсын ДНБ-ний хэмжээнээс багахан хэмжээгээр бага билээ.

38. Одоо биткоиноос гадна 150 гаруй криптовалютын төрөл байгаа ба хүссэн хүн болгон шинэ криптовалют үүсгэх боломжтой билээ.

39. Та Counter Strike тоглоод л биткоин хожиж болох ба Starcraft-ын томоохон шагналын сан бас л биткоины хүчээр бий болсон билээ.

40. Биткоины хамгийн том, идэвхтэй сүлжээний тоогоор АНУ тэргүүлдэг ба бусад өрсөлдөгч болох Канад, Европын орнууд Хятадаас тооны хувьд хамаагүй их юм.

Биткоины талаарх 40 баримт болон яагаад түүнийг хориглох гэж байна вэ? 5

2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. cvx

    2016/02/06 at 20:37

    Ih sonin valute shuu! Mongol mungiig Mongol bank gargadag bol Bitcoiniig hun bolgon uursduu buteeh bolomjtoi. Tiim bhad l une ni togtvortoi bgaad bgaamdaa.

  2. Зочин

    2016/02/06 at 21:28

    Delhii niiteeree neg waliut, mungun dewsgerttei bolchihwolch amar shuu. Uulana ene hyatadiin yuan chin Mongoliin mungun dewgert baisan ym bileeshd.

  3. Биткойн

    2016/02/06 at 23:29

    Энэ блогруу ороод биткойн, сатоши цуглуулаарай. :D
    http://umglbitcoin.blogspot.com/2016/01/vip-bitcoin-3-min-600satoshi-vip.html

  4. 1

    2017/07/06 at 00:12

    Биткоин байнга авна, зарна. Утас: 9529-6599
    http://www.Facebook.com/bitcoinatmmongolia

  5. Биткойн Монгол

    2017/07/13 at 17:00

    Биткойнтой холбоотой мэдээлэл авахыг хүсвэл доорх сайтаар зочлоорой.

    http://mongolbitcoin.com

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *