Амттай “Цезарь” салат хийх 5 нууцаас

1

Гараа гаргаж сэтгэлээ шингээсэн хоолоороо ойр дотны хүмүүсээ дайлах ямар сайхан болохыг та мэдэх байх. Тэгвэл яагаад “Цезарь” салат хийж баярлуулж болохгүй гэж?

Бид та бүхэнд зориулж хамгийн чухал зүйлийг буюу амттай салат хийх нууцыг дэлгэхээр бэлдлээ.

Өтгөн соус

Амттай “Цезарь” салат хийх 5 нууцаас 1

Амталгаа бол амттай салат хийх хамгийн чухал хэсэг. Амттай, өтгөн соус хийх хэд хэдэн анхаарах зүйл байна:

  • Соусандаа ногоон навчит ногоо хийх – шинэ ч байсан болно хатаасан байсан ч болно
  • Соусаа салатандаа хийхээс өмнө сайтар хутга
  • Соусаа хөргөгчинд 2 хоногоос илүү хадгалж болохгүй

Амтлагч хийх 3 арга

Амттай “Цезарь” салат хийх 5 нууцаас 2

1. Сонгодог

Орц:

  • Өндөг – 2ш
  • ½ нимбэгийн шүүс
  • Гич – 2 ц.х
  • Жижиглэсэн сармис – 2 хумс
  • Оливийн тос – 100 мл
  • Уксус – 1-2 х.х (өөрийн хүссэн хэмжээгээр)
  • Чимх давс, перец
  • Анхилуун үнэртэй амтлагчууд

Хийх арга: Өндөгний хатуу хальстай хэсгийг зүүгээр цоолоод зөөлөн буцалж буй усанд хийж 1 минут орчим чанасны дараа хагалж миксерт хийнэ. Дээрээс нь гич, нимбэгийн шүүс, жижиглэсэн сармисаа хийж бүгдийг холино. Оливийн тосоо нарийхан гоожуулж өөрийн хүссэн хэмжээгээр анхилуун үнэртэй амтлагч, давс, перецээ хийж сайтар холино.

2. Зөөхийт

Орц:

  • Дунд зэргийн тослогтой зөөхий – 1 стакан
  • Жижиглэсэн сармис – 2 хумс
  • Гич – 1 ц.х

Хийх арга: Зөөхийн дээрээ сармис, гичээ хийж бүгдийг сайтар (блендер эсвэл миксерээр) холино.

3. Майонезийн

  • Оливтэй майонез – 150 г
  • Нимбэг – 1 х.х
  • Сармис – 1хумс
  • Жигнэж болгосон анчуос загас – 2-3

Хийх арга: Сармис болон загасаа жижиглээд майонезэндээ хийж сайтар хутгана.

Салатны навчаа хатаана

Амттай “Цезарь” салат хийх 5 нууцаас 3

“Цезарь”-т ромен салатны навч илүү тохиромжтой, гэхдээ латук болон айсбергийг ашиглаж болно. Салатны навчийг сайтар угаагаад зогсохгүй мөн маш сайн хатаасан байх ёстой – цэвэр алчуурт илүүдэл усыг нь шингээж аваарай.

Шаржигнуур талх

Амттай “Цезарь” салат хийх 5 нууцаас 6

Шаржигнуур талхаа цагаан талхаар хийнэ. Хоносон талх болон бэлэн шаржигнуур талх хэзээ ч бүү ашигла: салатны амтыг тань гутаана. Шаржигнуур талхыг 2 аргаар хийж болно:

  • Шарах шүүгээнд шарах (гадна тал нь шаргалтаад дотор хэсэг нь зөөлөн хэвээр үлдэнэ)
  • Хайруулын тавганд оливийн тосоор шарах ( салатандаа хийхээс өмнө илүүдэл тосыг нь шингээж авсан байна)

Хатуу төрлийн бяслаг

Амттай “Цезарь” салат хийх 5 нууцаас 4

Сүүлийн чухал хэсэг – энэ бол бяслаг: “Цезарь”-ийн “төрөлх” бяслаг бол пармезан, гэхдээ өөр төрлийн бяслаг ашиглаж болно, хамгийн гол нь хатуу байх ёстой.

“Цезарь”-ийн жор маш өргөн сонголттой: махгүй, тахианы махтай, сам хорхойтой, загастай гээд … Энэ удаад бид сонгодог буюу тахианы махтай “Цезарь” салатны жорыг танилцуулж байна.

Тахианы махтай “Цезарь” салат

Амттай “Цезарь” салат хийх 5 нууцаас 5

Орц:

  • Тахианы цээж мах – 200 г
  • Ромен салатны навч – 160 г/ ойролцоогоор 3 боодол
  • Цагаан талх – 200 г
  • Соусны амтлагч – 4 х.х
  • Пармезан хатуу бяслаг – 2 х.х
  • Хуурай цагаан дарс – багахан
  • Жижиг үрийн улаан лооль – 100 г
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга:

  1. Салатны навчаа угааж, цаасан алчууранд усыг нь шингээн авч салатандаа хийтэл түр хөргөгчинд хийнэ.
  2. Тахианы цээж махаа угаагаад дунд зэргийн дөрвөлжин хэрчин давсалж, перецээр амтална (эсвэл тахианы тусгай амтлагчаар амталж болно). Оливийн тосондоо шаргал өнгөтэй болтол нь шарна.
  3. Шинэ цагаан талхны захыг аваад 1 см орчим хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Оливийн тосонд өнхрүүлж 200 хэм халаасан шарах шүүгээнд 10 минут шарна. Шарсан талхаа хатаахын тулд шарах шүүгээний хавтан дээр хэд хэдэн удаа өнхрүүлнэ.
  4. Салат амтлах соусаа бэлдэх: сонгодог, зөөхийт эсвэл майонезийн.
  5. Салатны навчаа гараараар урж 3-4 давхарга байхаар таваг дээрээ тавина. Дээрээс нь хөрсөн тахианы махаа тавиад соусаар амтална. Соусны амт нь шингэтэл хэсэг амрааж байгаад шарсан талхаа цацна.
  6. Томоохон үрүүлээр үрсэн бяслагаа цацаж салатаа бүрнэ.
  7. Жижиг үрийн улаан лоолио дундуур нь хувааж цацна.

 

31
ГоёГоё
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *