Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт

1

Заримдаа гэрээсээ гарах байтугай орноосоо босоход ч дургүй хүрмээр үе байдаг. Харин орчин үеийн технологийн хөгжлийн ачаар хаашаа ч гаралгүйгээр ямар нэг ашигтай, хэрэгтэй зүйл сурах боломжтой болжээ. Ингэхийн тулд та хэрэгтэй сайтаа олж аваад зүтгээд байхад л болоо.

Сайтуудад зочлохыг хүсвэл зурагны дээрх гарчиг эсвэл зурган дээр дарж ороорой.

Гадаад хэл сурах

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 9

Энэ бол гадаад хэл сурах дуртай хүнд жинхэнэ очир алмас олдсонтой ижил зүйл. Тусгай газрын зургийн тусламжтайгаар ямар нэг үгийг дэлхийн улс болгонд яаж хэлдгийг мэдэх боломжтой. Зөвхөн хэрэгтэй үгээ зохих газарт нь оруулаад  бусад хэлтэй яаж холбогдож байгааг нь хараарай.

Элсээр зурах

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 1

Хэрвээ та элсээр зурж сурах хүсэлтэй бол энэ сайтаар заавал зочлох хэрэгтэй. Өнгөт элсний тусламжтайгаар энгийн зурагнаас эхлээд жинхэнэ хосгүй бүтээл ч хийж болно. Үүний тулд та компьютерийн хулганы товчийг дарж хэрэгтэй газар, хэрэгтэй өнгө бүхий элсээ асгах юм. Үүний дараа та хэвлэж аваад ханандаа хадсан ч болно.

Фермийн аж ахуй эрхлэх

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 3

Та фермийн аж ахуйн талаар ямар ч мэдлэггүй бол энэ сайт танд тахиа үржүүлж, газар тариалан эрхлэх… зэргийн талаар ойлголт өгөх болно. Тоглоом маань: 1931 онд Канадын 3 хүний нэг нь фермийн аж ахуй эрхэлж байсан бол одоо 46 хүний нэг нь л … гэж эхэлнэ. Үүний дараа та хүнээ сонгож эрхлэх зүйлээ сонгож, төмс хэрхэн тарих, хашлага яаж хийх, ямар бордоо ашиглах … зэрэг олон олон хэрэгтэй зүйлийн тухай мэдлэгтэй болох боломжтой.

Жүжигчин болох

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 10

Та Шекспирийн театрын тайзанд Генрих 5-ын дүрд эсвэл Карнеги-холлд Пер Гюнт болж, бүр Гранд оперийн тайзанд бүжиглэх ч боломжтой. Та зөвхөн сонирхож буй төрөл, газраа сонгох ба ингэснээр дэлхийн хамгийн шилдэг тайзуудыг бүх л өнцгөөс харах болно.

Хоолны түүх

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 4

Энэ сайтад орсноор та супермаркет орж өөрийн дуртай хүнсийг хэрхэн яаж бүтдэгийг мэдэх ба эсвэл халуун орны ширэнгэн ойгоор зугаалан сахар болон бусад амттан хэрхэн бүтдэг, алс холын далайгаас авчирсан далайн бүтээгдэхүүн хэрхэн явсаар таны ширээн дээр ирдэг тухай бүхий л хэрэгтэй мэдээллийг олж авна.

Сансрын нисгэгч болох

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 7

Ширээнээсээ босолгүй сансрын нисгэгч болмоор байна уу? Энэ бол Хаббл телескопын тусламжтайгаар хийсэн жинхэнэ атлас буюу оддын зураг бөгөөд биднийг хүрээлэн буй сансрын алс холыг харах боломжтой юм. Та ойр байрлах бараг бүх л одыг харж болно гэдэг гайхамшиг биш гэж үү?

Монегийн зураг амилахыг харах

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 6

Энэ сайт уран зургаас хол хөндий хүнийг ч уруу татах ба Клод Монегийн зургууд амилж, үзэгчид зураг бүтээх үйл явцад ч оролцох боломжтой болно. Үүний тулд та хулганаа хөдөлгөж, алга таших эсвэл микрофон руугаа үлээх зэрэг үйлдэл хийх ба гараа саван зурсан үүлийг хөөх, компьютерийн гарыг дарж зурагдсан хонх дуугаргах, хулганаараа гол доторх загасыг хөвөн сэлүүлэх зэрэг үйлдэл хийж болох нь.

Кофе хэрхэн бий болдог тухай

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 5

Англи хэл дээр өнгө будгийн гоё хослол, үйл явдлаар танд кофейний бяцхан үр яаж яваад таны аяганд амтат кофе болон очдог бүхий л замыг харуулах болно.

Галилео Галилейн виртуал музейд зочлох

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 2

Гэрээсээ гаралгүйгээр шинжлэх ухааны музей үзэх бөгөөд энэ виртуал музейд олон сонирхолтой, хачирхалтай хэмжүүрийн багаж зэвсэг зэргийг үзнэ. Өрөө болгон тайлбартай боловч энэ нь одоогоор зөвхөн англи, итали хэл дээр байгаа ажээ.

Яг одоо сансарт хичнээн хүн байгааг мэдэх

Хэрэгтэй зүйлс сурахад туслах 10 интерактив сайт 8

Яг одоо сансарт хичнээн хүн байгааг мэдэхээс гадна тухайн сансрын нисгэгчийн биографийн мэдээллийг ч олж авах боломжтой. Маш сонирхолтой байгаа биз.

 

13
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Zoro

    2016/02/05 at 20:37

    saitudinh ni ner yu ym be

  2. hahah

    2016/02/05 at 22:16

    site aa bichhe marttsimuda :))

  3. Малчин

    2016/02/06 at 02:39

    Улаан гарчиг дээр нь дараач малуудаа

  4. bro

    2016/02/06 at 18:19

    xxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *