Худал болох нь батлагдсан 10 алдартай гэрэл зураг

0

Технологи өндөр хөгжсөн өнөө цагт фотошопын тусламжтайгаар олон гайхамшгийг бүтээж болох ба мөн түүнтэй дүйхүйц хуурамч зүйлийг ч хийхэд төвөггүй болжээ. Энэ удаа харсан бүхэндээ бүү итгэ гэдгийг танд дахин сануулах 10 баталгааг танилцуулж байна.

Хар арслан

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 2

Энэхүү зургийн тайлбарт тус арслан генетикийн мутацын явцад бий болсон дэлхийд ижилгүй, цорын ганц … гэх зэргээр бичсэн байдаг. Бодит байдал дээрээ энэ нь фотошоп бөгөөд дэлхий дээр одоогоор ямар ч хар арслан бүртгэгдээгүй билээ. Харин эх зураг дээр байх арслан нь альбинос арслан бөгөөд харин ийм арслан байгальд үнэхээр ховор тохиолдоно.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 1

Баавгайнаас зугтаж буй гэрэл зурагчид

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 3

Энэ зураг өмнөхөөс дутуугүй алдартай бөгөөд хэсэг бүлэг гэрэл зурагчид ойгоос гарч ирсэн баавгайгаас амь тэмцэн зугтаж буй мэт харагдана. Хэрвээ зургийн баавгайтай хэсгийг томруулан харвал энэ нь фото-монтаж гэдэг нь тун төвөггүй мэдэгдэх ба интернэтээр илүү сайн хайвал энэ баавгайн оригинал эх зургийг ч олж болно.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 5

1918 оны опиумын найр

Энэ зургийн тайлбар яг ийм байх ба үнэхээр опиум хэрэглэсэн нөхдүүдийн байгаа байдал харагдаж байгаа нь тэр. Гэхдээ энэ нь жинхэнэ опиумын найр биш харин Францын Жорж Ремоны найруулсан Dandy-Pacha хэмээх хуучин киноны хэсэг билээ.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 4

Цасанд дарагдсан сфинкс

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 6

Энэ зураг интернэтээр тархах үедээ “Каирт 112 жилийн дараа орсон цасанд дарагдсан сфинкс” гэсэн тайлбартай байсан ба үнэндээ энэ нь Египетийн Сфинкстэй бараг холбоогүй юм. Учир нь энэ зургийг Японы Tobu World Square хэмээх паркт авсан байна.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 8

Машины хамар дээрх үхэр

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 7

Энэ зураг “нэгэн удаа орос оронд” гэх маягийн тайлбартайгаар дайралдах ба барууны сайтуудаар иймэрхүү зураг дүрслэл их гарч “тэнэг оросуудын” хачирхалтай аж амьдралыг олонд түгээдэг. Харин үнэндээ энэ нь хамгийн энгийн фото эвлүүлэг бөгөөд үхрийн газар хэвтэж буй эх зургийг олоход тун ч төвөггүй юм.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 9

Анголын аймшигтай том аалз

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 11

Энэ бол дэлхийн хамгийн том аалзны зураг. Арахнофоби бүхий хүнд таатай мэдээ дуулгахад байгаль дээр ийм том аалз байдаггүй. Одоогоор олдоод буй хамгийн том аалз ойролцоогоор насанд хүрсэн хүний гарын атга шиг хэмжээтэй юм. Харин энэ бол оригинал зураг нь:

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 10

Кеннедийг буудах үеэр

Нөхрийг нь буудсаны дараа зугтах гэж оролдож буй Жаклин Кеннедигийн ийм зураг байдаг. Гэвч энэ нь тус аллагын тухай хийсэн баримтат киноны бодит байдлыг сэргээн харуулах гэсэн жүжиглэл бүхий хэсэг юм.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 12

Дунд хуруугаа гаргах Мартин Лютер Кинг

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 13

Энэ зураг дээр тун ч эвгүй зангалт хийж буй Мартин Лютер Кинг байх ба бодит зураг дээрээ 2 хуруу байсныг фотошопдож ийм болгосон байна. Эх зураг нь энэ билээ:

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 14

Жон Леннон ба Че Гевара нар гитар тоглож байгаа нь

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 15

Жон Леннон Кубын хувьсгалын удирдагчтай цуг гитар тоглоод сууж байна гэвэл та итгэх үү? Үгүй биз дээ? Энэ хүн бол Elephant’s Memory хамтлагийн Уэйн Габриэл юм.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 16

Фүжи уулын дээрх үүл

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 18

Нэгэн удаа Фүжи уулын дээр ийм сонин үүл гарсан гэж шуугидаг билээ. Энэ “пирамид” мэт үүл үнэхээр үзэсгэлэнтэй сайхан боловч даанч бодит биш юм. Иймэрхүү давхарлаг бүхий үүл байж болох боловч яг энэ тохиолдолд ганцхан үүл байсан гэдгийн баталгаа нь энэ зураг.

Худал болох нь батлагдсан 10 гэрэл зураг 17

113
Ха ХаХа Ха
26
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/04 at 20:10

    Deerees ni zurgiig google image searsheer haigaad zurgaar ni haidag bolsonshd

  2. Koku Woow

    2016/02/04 at 21:13

    Бурхан гэж байдаг бол надад ганцхан энэ удаа л туслаасай!
    Би одоо 31 настай жирийн л нэг эмэгтэй. Найз залуутайгаа 5 жил болж байна. Гэхдээ нэг гэрт ороогүй. Учир нь тэр хүн маань эхнэртэй байсан юм. Үнэхээр хайртай болохоороо л тэр хүнийг салтал нь хүлээж өдий хүрсэн. Гэхдээ одоо нэг гэртээ ороё гэхээр жаахан асуудалтай байна. Тэр хүн маань 1 хүүхэдтэй салсан болохоор манай гэрийнхэн зөвшөөрдөггүй. Би бүр…
    Унших – https://galzuuralblog.wordpress.com/2016/02/04/good-food/

  3. Jjijika Jjijika

    2016/02/05 at 01:08

    Хуримын бялуугаа хувааж байгаа зурагаа аваад өгөөч гэж хүйгээсээ гуйжээ. Гэтэл…Нэгэн хос хуримын бялуугаа хувааж байгаа баярт мөчөө үлдээхийг хүсэн зурагаа аваад өгөөч гэж хүүгээсээ гуйжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа дараах зүйл болжээ.
    Унших – https://galzuuralblog.wordpress.com/2016/02/04/a-distant-place/

  4. Зочин

    2016/02/05 at 13:22

    odoo zurgiig google eer haidag bolson.

  5. Gagarin Winston

    2016/02/05 at 19:05

    ogor har pizda min heden udaa like daruulah gesiin be.yah gj iim hud yum oruuldag lalar we.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *