Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд

3

Энэ зууны хөгжил өнгөрсөн зууны хөгжлийн хурдтай харьцуулахад маш хурдтай буюу шинжлэх ухаан-техникийн шинэ ололт амжилтууд экспоненциаль өсөлттэйгээр хөгжиж байна. 3D принтер, нисгэгчгүй онгоц, роботууд, хиймэл эд эрхтэн – эдгээрийн ид шидийг бид үзсэн, цаашид биднийг юу хүлээж байна вэ? Зарим нэг таамгийг та энэ мэдээллээс олж болно.

10. Алуурчин роботууд

2033 он гэхэд дэлхий ертөнц алуурчин роботуудтай нүүр тулах бололтой. Өнөөдөр бидэнд өөрөө өөрийгөө залах пуужин, солонгосын бие хамгаалагч робот гэх мэтийн роботууд бий, харин өөрөө өөрийгөө удирдах хэмжээний робот одоогоор байхгүйг хүн болгон мэднэ – хүний хяналт тавьж чадахгүй газар өөрийгөө удирдаад авч явах роботын тухайд яригдаж байгааг та анзаарсан биз. Нэг бодлын дэмий ч санаа юм шиг.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 1

9. Хувь хүний хийсвэр туслах

Төсөөлөөд байх нь ээ, таны ирээдүйн найз робот байх бололтой: та цахилгаан шуудандаа өөрөө хариу бичих, уулзалт товлох шаардлагагүй – таны өмнөөс бүгдийг робот туслах чинь хийх болно. Таны хувийн туслах робот маш ухаантай, таны хэлснийг ойлгож урвуугаар асуусан асуулт болгонд тань хариулна. Siri бол энэ төрлийн туслахын анхны хувилбар. Анхаарал татсан нэгэн асуулт гарч байгаа юм: энэ туслах робот бидний тухай ихийг мэдээд эхэлбэл яах вэ?

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 3

8. Таны зүүдийг бичихээс гадна үргэлжүүлэн зүүдлүүлэх дэр

2030 он гэхэд та зүүдээ найз нөхөддөө төвөггүй ярьж болохоос гадна facebook дээр таалагдсан постыг бусадтай хуваалцдаг шиг “хуваалцсан” ч болно. Яаж болдог юм бэ гэж үү? Тархины идэвхтэй үйл ажиллагааг цахилгаан дохионы мониторингийн тусламжтайгаар бичих болно…. Энэ бол “Ухаантай дэр”. 2008 онд Японы хэсэг эрдэмтэд зүүдийг бодит дүрслэлд оруулах чадвартай тоног төхөөрөмж амжилттай туршсан билээ.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 2

7. Биедээ суулгаж болох Мобайл төхөөрөмж

Ердөө 7 жилийн дараа гэхэд дэлхий ертөнцийн хүн амд энэ төхөөрөмж нээлттэй болно. Энэ тооцоогоор бол хүн амын ихэнх нь киборг болох нь тэр. Мобайл төхөөрөмжийг алган дотор эсвэл тархинд суулгана гэж тооцоолж байна. Тэгэхээр ямар ч уймраа хүн байсан гар утсаа хаяна гэдэг ойлголт байхгүй болох нь.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 4

6. Бүрэн дүүрэн бодит байдал

Инстаграмын шүүлтүүр гэж ойлгож болно, гэхдээ энэ “шүүлтүүр”-ийг өөрсдийн эргэн тойронд байгаа орчинд ашиглана. 2030 он гэхэд бид бодитоор харж байгаа хүрээлэн буй орчныг өөрийн хүссэнээр дүүргэж чадах ажээ. Жишээ нь, ажилдаа явах замдаа Дундад Тэнгисээр ч юм уу, хүссэн газраараа аялна. Шинжлэх ухааны шинэ нээлтийг зочид буудлын аж үйлдвэрлэлд өргөнөөр ашиглах боломжтой: буух гэж буй буудлынх нь ор ямар байхыг хүртэл урьдчилан харж болно.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 5

5. Тоон контакт линз

Тоон контакт линзтэй байхад та нүдээ нээгээд л болох нь тэр. Гаднаас нь харахад одоогийн жирийн линзээс ялгагдах онцгой зүйлгүй, гэхдээ нүдний хараанд шууд нөлөөлөх микро-тольт лазераар хийгдсэн линз тул 3D дүрслэлийг тодруулж өгдөг ажээ. Энэ шинэ нээлтийн гэрч болно гэдэг гайхамшиг биш гэж үү?

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 7

4. Экзо араг яс (яст мэлхийн хуяг)

Та мэлхий-нинжа болохыг хүсч байсан уу? Тэгвэл 2033 он гэхэд таны хүсэл биелэх бололтой, гадны аюулаас хамгаалах яст мэлхийнх шиг хуягтай болж болно. Хүний дотор эрхтнийг хүртэл хамгаалах чадалтай хиймэл булчин бат бөх чанараараа гайхагдахаас гадна хүмүүсийг супер чадалтай болгоно гэж үзэж байна.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 6

3. Идэвхтэй арьс

Энэ технологи хүний мэдрэлийг цахилгаан схемтэй холбох бөгөөд бид амьдралынхаа ямар ч үеийг эргэн дурсахаас авахуулаад хацар дээр буух цасан ширхэгийг хүртэл мэдрэх мэдрэмжийг бий болгоно. Хүний арьсны эд эсээс жижиг хэмжээтэй чип хүний ой санамж, мэдрэмжийг бичиж авч үлдэх энэ мөч 2030 он гэхэд ирэх бололтой.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 8

2. 3D принтерээр хэвлэсэн хиймэл элэг

2024 он гэхэд 3D принтерийн тусламжтайгаар хиймэл элэг хэвлэн өвчтөнд шилжүүлэн суулгах болно гэж анагаахын шинжлэх ухааны судлаачид үзэж байна. Өнөөдрийн байдлаар 3D принтерээр хавирга, элэгний жижигрүүлсэн хувилбар зэргийг хэвлээд байгаа, тэгэхээр амжилт тун ойрхон байна шүү.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 9

1. Хөгшрөлийг удаашруулж урт наслах

Өнөөдрийн зах зээл дээр “хөгшрөлтийг удаашруулах” брендүүд маш олноороо бий, тэгээд ч зарим нэг маркетингийн судлаачдын баталж байгаагаар хүмүүс “илүү залуу харагдаж” байгаа гэж үзээд байгаа. Харамсалтай нь эдгээр бараа таваар нь хүний биеийн эд эсийг залуужуулж чадахаас бус насыг уртасгаж чадахгүй байгаа нь тодорхой. Харин 2033 он гэхэд бүх зүйл өөрөөр эргэнэ. Ямартай ч хүний дундаж наслалтыг 110 байлгахаар эрдэмтэд ажиллаж байгааг мэдээллэхэд таатай байна.

Хүн төрөлхтөн 2030 онд нүдээр үзэх ирээдүйн шинэ ололтууд 10

27
БахархмаарБахархмаар
15
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. йыөыйыёөы

    2016/02/04 at 18:09

    Тэргэл байнаа таалагдлаа хааххахахахахахахах

  2. Exo

    2016/02/04 at 18:44

    Exo skeleton ali hediinee tvgeemel hereglelgddeg bolson https://www.youtube.com/watch?v=VSzvVXiWkSg

  3. Sirius Asur Amaraa Asur

    Sirius Asur Amaraa Asur

    2016/02/04 at 21:39

    oilgosongui melhii ninjag boditoor harah ymuu haha

  4. Д

    Д' Оюунтүлхүүр

    2016/02/04 at 22:30

    woooo ^ _ ^

  5. аа

    2016/02/05 at 14:23

    Хүссэнээ зүүдэлж, үргэлжлүүлж болно гэдэг чинь сайхан дэвшил байна. Маш сайхан бүсгүйтэй юу яая гээд програмчлаад оруулахад л гачин юм болох нь байна шүү дээ.

  6. Дэмий байх аа!

    2016/02/05 at 23:15

    Зүгээр амьдардгаараа амьдарсан дээр байх аа! Маханд тог хүргээд хэрэггүй байлгүй дээ!

  7. mongolia

    2016/02/06 at 16:34

    bi amid l baihiin bn xaxa

  8. тэмүүжин

    2016/02/09 at 20:35

    goy

  9. тэмүүжин

    2016/02/09 at 20:36

    goy

  10. Зочин

    2017/09/27 at 21:05

    zza gg ireedui ter ued hen c bodit taashaallig oilgoj chadkuul bolu

  11. Zuuuz

    2017/09/28 at 17:01

    zuudee uuriinhuu husseneer zuudluulne gewel uitgartai l yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *