Өглөө нимбэгтэй ус уухын 5 ач тус

0

Олонх хүмүүс нимбэгтэй ус уух нь бидэнд сайн гэдгийг мэддэг. С аминдэмээр баялаг энэ ундаа бидний биеийн эрүүл мэндэд туйлын сайн нөлөөтэй. Ялангуяа ханиад томууны улиралд бид дархлалын системээ сайн байлгаж, өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлэхийн тулд нимбэгтэй усыг өдөр тутамдаа хэрэглэж занших хэрэгтэй. Шинэхэн, органик нимбэгний шүүстэй аяга дүүрэн цэвэр ус бидний биед ямар сайн нөлөө үзүүлдэг болохыг дэлгэрэнгүйгээс уншаарай.

1. Нимбэгтэй ус батгыг эмчилдэг

Нимбэгтэй ус уух нь дархлалын системийг сайжруулж, хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг. Ингэснээр батганаас айхгүй байж болно.

2. Нимбэгтэй ус жин хасахад тусална

Нимбэгтэй усны гайхалтай чанаруудын нэг нь цусан дахь элсэн чихрийн хэмжээг тогтворжуулж, жин хасахад тусалдаг явдал юм.

3. Нимбэгтэй ус бөөрний чулуу үүсэхээс сэргийлдэг

Нимбэгэнд ихээр агуулагддаг кали нь шээсэн дэх цитратын түвшинг нэмэгдүүлснээр чулуу үүсэхээс сэргийлдэг.

4. Нимбэгтэй ус цөсний чулуу үүсэхээс сэргийлдэг

Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлдэгтэй адилаар үйлчилдэг.

5. Нимбэгтэй ус нь цээж хорсохоос сэргийлдэг

Нимбэг өөрөө хүчиллэг жимс боловч нимбэгтэй ус уух нь ходоодны хүчил ихсэх явдлыг дарах хамгийн энгийн бөгөөд сайн эмчилгээ юм.

 

4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *