Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө

1

Цонхны цаана цас их болох тусам хүүхдүүд баярлаж жолооч нар гутардаг билээ. Тэгвэл энэ удаа тэрхүү жолооч нарт хүйтний улиралд хэрэг болох 16 чухал санааг сонирхуулъя.

[sociallocker id=148720]

Цонхны цас мөс арилгах 7 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 1

1. Шил арчигчаа босгож цонхонд хүрэхгүйгээр хонуул.

2. Ус болон уксусын холимгоор (25% ус, 75 % уксус) цонхоо шүршиж хонох ба өглөө цас арилгах нь хэвээр боловч цонх мөсгүй учир цасаа арилгахад хамаагүй амар байх болно.

3. Спирт, хуурай алчуураар цонхны мөсийг амархан арилгаж болно.

4. Мөн урд шилэн дээрээ янз бүрийн материал тавьж цонх арчигчаар даруулж хонож болно. Гэхдээ цаг агаарын эрс хүйтрэлт, маш их тунадас орох үед энэ аргыг хэрэглэхгүй байсан нь дээр.

5. Цонхны цан, мөс арилгах гээд гар доор тохирох зүйл байхгүй бол төлбөрийн болон бусад хуванцар картыг ашиглаж болох ба төмөр эдлэл ашиглах хориотой гэдгийг санах хэрэгтэй.

6. Хажуугийн толио цанаас хамгаалахад энгийн гялгар уут тус болно.

7. Хэрвээ машинаа зүүн тийш харуулж хонуулбал өглөөний нар мөс, цанг бага зэрэг хайлуулж өгөх ба үүний дараа цэвэрлэхэд амархан байх болно.

Хаалганы цоож хөлдөхөөс сэргийлэх 4 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 2

1. Хаалганы хөлдсөн цоожийг онгойлгоход гар халдваргүйжүүлэгч шингэн хэрэг болно.

2. Мөн түлхүүрээ тамхины асаагуураар халаагаад цоожинд шургуулж болно.

3. Урьдчилан сэргийлэхийн тулд түлхүүрээ WD-40-өөр бүрх.

4. Хөлдсөн хаалга онгойлгохын тулд татах биш түлхээд үз. Мөн бүлээн ус хэрэглэж болох ба халуун биш бүлээн гэдгийг санах хэрэгтэй. Ер нь мөстлөгийн эсрэг шүршигч л хамгийн сайн.

Цонхны шилээ дотор талаас хамгаалах 2 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 3

1. Цонхыг цантахгүй байлгахын тулд чийг хураадаг зүйл хэрэг болох ба үүнд муурны шээсний үнэр дарагч тохирно.

2. Сахал хусахад хэрэглэдэг саванг бас ашиглаж болох ба цантсан цонхонд түрхээд хуурай алчуураар арчина.

Хэт хүйтэнд машин асаах 3 арга

Хүйтний улиралд жолооч нарт хэрэг болох 16 зөвлөгөө 4

1. Аккумулятороо салгаж аваад гэртээ хонуулах.

2. Хэрвээ түлхүүр дараад 15-20 секундэд асахгүй бол түлхүүрээ буцааж 2 минут аккумулятороо амраана. Дараа нь дахин давтах ба олон дахин ингэж болохгүй. Моторын эргэлтээ анзаарч цаашид дахин дарах үгүйгээ шийдэх хэрэгтэй.

3. Хамгийн найдвартай арга нь холбох юм. Бусад машины аккумулятортой холбох холбогч хэрэгтэй ба холбож асаасны дараа таны аккумулятор бүрэн цэнэгээ автал бүтэн цаг машинаа асаалттай байлгах хэрэгтэй.

[/sociallocker]
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. huts

    2016/01/30 at 15:07

    ene odoo zuvluguu yuu tee…… tsaash ni dahin darah vgvigee shiideh ch geh shig, akkumlyatoroo avch gertee oruulah ch geh shig

  2. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2016/01/30 at 15:36

    Эрдэнэбилэг А.

  3. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2016/01/30 at 15:36

    Эрдэнэбилэг А.

  4. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2016/01/30 at 15:36

    Эрдэнэбилэг А.

  5. Skier Bay

    Skier Bay

    2016/01/30 at 19:10

    unerend ni yag baihuu

  6. Skier Bay

    Skier Bay

    2016/01/30 at 19:10

    unerend ni yag baihuu

  7. Skier Bay

    Skier Bay

    2016/01/30 at 19:10

    unerend ni yag baihuu

  8. Л. Ариунзаяа

    Л. Ариунзаяа

    2016/01/30 at 19:18

    Munkhtuya Tumensaikhan

  9. Л. Ариунзаяа

    Л. Ариунзаяа

    2016/01/30 at 19:18

    Munkhtuya Tumensaikhan

  10. Л. Ариунзаяа

    Л. Ариунзаяа

    2016/01/30 at 19:18

    Munkhtuya Tumensaikhan

  11. Nergui Undarmaa

    2016/01/30 at 21:19

    Buma Boldhuu Bum-Erdene

  12. Nergui Undarmaa

    2016/01/30 at 21:19

    Buma Boldhuu Bum-Erdene

  13. Nergui Undarmaa

    2016/01/30 at 21:19

    Buma Boldhuu Bum-Erdene

  14. Nergui Undarmaa

    2016/01/30 at 21:19

    Цэцээхэн Цэцээхэн

  15. Nergui Undarmaa

    2016/01/30 at 21:19

    Цэцээхэн Цэцээхэн

  16. Nergui Undarmaa

    2016/01/30 at 21:19

    Цэцээхэн Цэцээхэн

  17. Aya

    2016/12/14 at 11:29

    Mashini shil archigchni shingen garahgui bn.yaj ymzlah we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *