Итгэхэд бэрх байгалийн гайхамшигт 20 үзэгдэл

3

Манай гариг хэрхэн оршин суугчдаа гайхуулахаа сайн мэдэх юм: нэг бол салют буудуулж үзүүлээд л, нэг бол гялалзсан загасны эргүүлэг үүсгээд л. Байгаль дэлхий төсөөллөөр ямар баялаг гэдгийг батлах 20 зургийг цуглуулан танд хүргэж байна.

Шавран бороо

Галт уулын суваг дээр аянга цахихад шавран бороо ордог.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 2

Намибийн “Шидэт тойрог”

Энэхүү нууцлаг үзэгдлийг судлаачид морин шоргоолжнуудын “ажил”-тай холбоотой гэж үзэж байгаа юм.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 1

Аварга биетийн зам

Умард Ирландын эртний галт уулын дэлбэрэлтийн үр дүнд үүссэн хоорондоо нягт наалдсан 40 мянган базальт баганаас тогтох газар.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 3

Давхар гүдгэр үүлс

АНУ-ын Жоржиа мужийн хойд хэсэгт үүссэн үүлс – энэ нь маш ховор байгалийн үзэгдлүүдийн нэг юм.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 22

Кататумбо аянга

Усан дээр гялалзах энэхүү аянга нь жилд 140-160 шөнө үргэлжилдэг. Нэг шөнийн дотор 10 цаг, харин нэг цагийн дотор 280 удаа цахидаг аж.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 5

Зул Сарын арал дээрх улаан хавчнууд

Жил бүр ойролцоогоор 43 сая хавч өндгөө гаргахын тулд далайн эрэг дээр цуглардаг аж. Орон нутгийн эрх баригчид тэднийг нүүдэллэхэд саад болохгүйн тулд ойр орчны бүх замыг долоо хоногоор хаадаг гэнэ.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 4

Их Цэнхэр нүх

Белиз эргийн ойролцоох усан доорх том нүх нь 300 гаруй метр диаметртэй, 124 метр гүн байдаг юм байна.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 6

Асператус үүлс

Undulatus asperatus буюу бөөмөрхөг давалгаа. Энэ төрлийн үүлсийг үүл судлаачдын нийгэмлэгийн хурлаар саяхан шинэ ангилалд багтаажээ.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 8

Танзанийн Натрон нуур

Энэхүү халуун рашаан нь жижиг фламингоны үрждэг цорын ганц газар юм.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 7

Толбот нуур

Канадын нуур Клилук – магнийн сульфат, кальци, натрийн дэлхийн хамгийн том нөөц юм.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 9

Туркменистан дахь “Тамын хаалга”

1971 онд судлаачдын гаргасан алдаанаас болж хийн уурхайд тавьсан гал одоо болтол унтраагүй байгаа.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 11

Шинэ Зеланд дахь бөмбөрцөг хэлбэртэй чулуунууд

Аргил чулуулгийн элэгдлээс болж зөв бөөрөнхий хэлбэртэй чулуунууд бий болсон аж.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 10

Шатамхай мөсөн бөмбөлгүүд

Канадын Абрахам нуурын мөсөн урхинд орсон метаны бөмбөлгүүд.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 23

Хөлдсөн цэцэгс

Тайван тэнгис далайн усан дээр маш нимгэн мөсний давхарга үүсэхэд гэнэт хүйтэрсний улмаас (ойролцоогоор цельсийн -22 градус) гайхалтай хэлбэртэй мөсөн талстууд үүсдэг.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 13

Хар нар

50 мянган хар тодол шувуун сүрэг тэнгэрт бөөгнөрч чангаар жиргэнэ. Үүнийг өөрөөр “өдөөн хатгалга” гэж нэрлэдэг гэнэ шүү.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 12

Үхлийн хөндийн хөдөлдөг чулуунууд

Америкийн зэлүүд хөндийд цорын ганц геологийн үзэгдлийг харах боломжтой: чулуулгийн хэсгүүд гадны ямар ч туслалцаагүйгээр ардаа урт зам гарган тэгш газраар хөдөлдөг.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 14

Усан доорх тойрог

Японы эргийн дэргэд эр нохой загаснууд эм нохой загасаа татах зорилгоор эдгээр бүтээлийг туурвидаг ажээ. Эдгээр тойрог нь дув дугуй бөгөөд ирмэгийг нь маш нарийн нямбай хийсэн байдаг аж.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 15

Эрвээхийн нүүдэл

Олон мянган километр замыг туулж Канадаас өмнөд Америк хүрэх эрвээхийн нүүдэл.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 16

Цэцэглэж буй цөл

Чили улсад бороо ердийнхөөс илүү элбэг орох жилүүдэд Атакам дахь цөл цэцэг, ургамлаар бүрхэгдэнэ.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 17

Бөмбөлгөн үүлс

Ийм үүлс маш ховор үүсэх ба халуун орны өргөрөгт ихээр тааралддаг.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 18

Мальдивийн наран шарлагын газар дээрх биолюминосцент давалгаа

Фитопланктоны зарим төрөл нь гэрэлтэх чадвартай байдаг.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 19

Солонгон эквалиптууд

Эквалипт модны холтсыг авч хаяснаар мод ийм болдог. Модны их биеийн хэсэг эхлээд цэнхэр, чернилэн ягаан, улбар шар өнгөтэй болсны дараа улаан хүрэн өнгөтэй болдог аж.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 20

Сардин загасны нүүдэл

Таваас долдугаар сарын хооронд тэрбум сардин загасны сүрэг Өмнөд Африкийн зүүн эрэг дагуу хойд зүг рүү нүүдэг.

Итгэхэд бэрх 20 байгалийн гайхамшигтай үзэгдэл 21

79
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. bayarlalaa

  2. https://www.facebook.com/soliooteibuteeluud/?ref=hl

    2016/01/27 at 15:25

  3. Tsogkhuu Angler

    Tsogkhuu Angler

    2016/01/28 at 15:57

    @e_Arkhangai Баганан хүрэм манайд хэд хэдэн газар байдаг юм билээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *