Өөртөө байнга сануулж байх ёстой 20 сургамж үг

4

Амьдралд заримдаа хүнд хэцүү үе тохиолдож, сэтгэлээр унахгүй, тэмцэх хэрэгтэй үе байдаг. Чухам тийм үед танд урам, зориг оруулах 20 сургамж үгийг сонирхуулъя.

1. Надтай холбоотой болж байгаа бүх зүйлийг би хянаж чадахгүй. Би зөвхөн надад нөлөөлж байгаа зүйлд хариу үзүүлж байгаа үйлдлээ л хянаж чадна. Миний хүч чадал хариу үйлдэлдээ л байгаа юм.

2. Би ингэсэн бол… тэгэх байсан гэж олон юм бодолгүй харин надад одоо юу байгаа түүндээ сэтгэл ханана.

3. Миний амьдралд болж байгаа зүйлс болох л ёстой зүйлс. Хамгийн гол нь би хичээж байгаа явдал юм.

4. Төгс юм шиг царай гаргаж байхаас хийгээд алдсан нь дээр.

5. Бүтэлтэй явдлын дараа орчин тойрныхон маань намайг ямар их чадалтайг гайхаж байгаа шиг тийм мундаг хүн болж би чадахгүй. Харин бүтэлгүйтсэний дараа өөрийгөө ямар арчаагүй юм бэ гэж боддог шиг тийм хэмжээний сул дорой амьтан би биш.

6. Би тохиолдож байгаа гадаад бэрхшээлд онцгой анхаарал тавихгүй. Харин өөрийнхөө бодол санааг л анхаарах болно. Би өөдрөг бодол санаатай хүн.

7. Аливаа бэрхшээлийн өмнө айж эхэлбэл тэр жинхэнэ бэрхшээл болж хувирна.

8. Бүтэлгүйтлээс хэр хурдан сална, төдий чинээ хурдан зорьсондоо хүрнэ.

9. Би өөрийнхөө айдсыг нуухгүй. Энэхүү айдас нь намайг айлгахын тулд биш харин миний амьдралд тэрхүү айдсыг давж гарч байж хүрэх маш чухал зүйлс байдаг юм шүү гэдгийг сануулахын тулд байдаг билээ.

10. Ядарч цуцах болон таатай ядралт мэдрэх хоёрын хооронд маш их зай бий. Амьдрал бол маш богинохон зүйл учир тэр богино амьдралаа надад огт сонирхолгүй зүйлд зориулж үрэхгүй.

11. Хэрвээ надад маш чухал зүйлд зориулах цаг зав олдохгүй бол онцгой чухал бус зүйлсээр цаг нөгцөөхөө болино.

12. Би нэг л удаа хийхээр төлөвлөж байгаа зүйлээр алдар нэр, эд хөрөнгө олж чадахгүй.

13. Ирээдүй одоогийнхоос өөр байж болох ба би харин яг одоо өөрчилж чадна.

14. Аз жаргал надаас цацарч эхлэхэд л аз жаргал надад ирнэ.

15. Гүйцэж түрүүлэх нь чухал. Гэхдээ би хэн нэгэнтэй тооцоо бодохын тулд (би өөрийгөө ч гэсэн) гүйцэж түрүүлэхгүй.

16. Би илүү гэж бодохыг биш илүү болохыг оролдоно.

17. Би өөрийн толгой дээрх овоог бодох нь чухал болохоос бусдын толгой дээрх овоо ямар байх нь чухал биш.

18. Идэх дуртайгаа л иднэ, хөдлөх дуртайгаараа л хөдөлнө, ярих дуртай зүйлээ л ярина. Яаж амьдармаар байна түүгээр л амьдарна. Яг одоо.

19. Зөв чиглэлд байгаа бол дараагийн зогсоол тийм удаан үргэлжлэхгүй.

20. Бүх л замын турш тохиох жижиг ялалт болгоныг тэмдэглэх хэрэгтэй. Чухам энэ нь л бидний амьдралыг сонирхолтой болгож байгаа юм шүү.

50
БахархмаарБахархмаар
26
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
11
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/26 at 16:40

    Bayrlalaa

  2. Зочин

    2017/09/10 at 15:46

    Belgend durgui hun bgui.gehdee medej avhad iluudehgui.yamar ch bsan toli .tsag.lav ugdugui.hairtai hundee dotuur huvtsasnii huvid bol nuhurtuu zunduu avj ugdug shdee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *