Ухаантай хүн өөрт таалагдаагүй хүнтэй хэрхэн харьцдаг вэ?

1

Хамт байхад хүндрэлтэй хүнтэй хялбархан харьцах аргыг бид танд зааж өгье.

1. Өөрсдөд нь таалагдахгүй хүмүүс байдаг гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг

Эрт орой хэзээ нэгэн цагт таныг эргүүлээд харуулчихсан юм шиг хүн таны амьдралд тааралдах л болно. Харин ухаалаг хүмүүс үүнийг мэдэхээс гадна бодол санааны зөрчил нь олон талаараа ашиг тустай гэдгийг ойлгодог байна. Тантай ижил биш байлаа гээд тэр хүн муу гэсэн үг огт биш юм. Та хоёрын маргалдаан дундаас шинэ шийдлүүд үүсч болохоос гадна юмыг өөр өнцгөөс харж сурдаг байна.

2. Хэдий таалагдахгүй байсан ч гэсэн тэд хүлээцтэй ханддаг

Дургүй хүргэсэн хүний хэлсэн бүхнийг үгүйсгэх тун амархан, гэхдээ зөвхөн тэвчээр л таныг хол хүрэхэд тусална. Өөрийг тань өдөх байдлаар цочроож чадах хүмүүс өсөхөд тань туслах болно.

3. Тэд ямар ч үед эелдэг байдаг

Хариутай бол бариутай байдаг учир бүдүүлэг зан гаргах гэж яарсны хэрэг байхгүй.

4. Тэд хүмүүс өөрийн дур хүслээ дагах дуртайг ойлгодог

Бусдыг өөртэйгөө адилтган харьцах нь зарим тохиолдолд амжилттай байдаг ч хүн бүхэн адилгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингэж чадвал таны хүсэн хүлээж байсан хариу биш байсан ч та сэтгэлээр унахгүй байх юм. Хүссэнээр чинь болохгүй байж болно гэдгийг ойлгох нь таны сэтгэл санаанд тун сайнаар нөлөөлөх болно.

5. Өөртөө анхаарч, өөр дээрээ ажилладаг

Олон тохиолдолд бид өөрт байгаа алдаагаа бусдаас харах үедээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүйгээсээ болж дургүйцэл илэрхийлж эхэлдэг. Тиймээс өөрийгөө таньсан хүн гэмтэх нь бага юм.

6. Гүн амьсгаа авах мөн завсарлага авах нь тэдний зуршил

Ингэснээр өөрт чинь төрсөн дургүйцэл, уур уцаар гээд ямар ч мэдрэмжийг цаг алдалгүй намжааж болдог. Хий дэмий асуудал үүсгэхийн оронд сайн гэгч нь амьсгалах хэрэгтэй.

7. Хэрэгтэй зүйлээ нуулгүй хэлдэг

Тэдэнд таалагдахгүй зүйл байвал тэд хүлээдэггүй шууд л хэлж орхидог. Мэдээж үүнд яаж хэлэх вэ гэдэг чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүнд ойлгогдохоор, тайван бөгөөд эелдэг хэлвэл та хүссэн үр дүндээ хүрэх болно.

8. Тэд хэрхэн зайгаа барихаа мэддэг

Үнэхээр хамт байхыг хүсэхгүй байгаа үед тэд зүгээр л хэрхэн мөрөө хөөхийг мэддэг. Магадгүй хэдэн жилийн дараа ахин уулзаж асуудлыг шийдэж болох ч тэрнээс доройтуулах шаардлагагүй гэдгийг ойлгож ухаарах нь хамгийн чухал юм.

 

27
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. umshigch

    2016/01/21 at 16:38

    Yseg nuhuj unshih gej zarimiina ta ta tungaadah gej .ysgiin fond mondoo yanzalj.chaddagui yumuu.dahij orj umshih gehee bolij yzie

  2. Зочин

    2016/01/21 at 20:12

    umshigcha naadahchine tanii hereglej bui laptop eshul utstai l holbootoi baih mni laptop zugeer l gargad bn shd

  3. dulguun

    2016/01/22 at 04:07

    zugeer l unshigdaj beeshd uuruu joohon zuv bichih tal dre anhaarmaar ym :))))

  4. уншигч

    2016/01/22 at 11:00

    unshl
    Уншхад зүгээр л байх юм

  5. иргэн

    2016/01/22 at 11:52

    Манай ажил дээр нэг тэнэг гар байдгийн тэрэнтэй би яг л ингэж харьцах хэрэгтэй юу хаха зайл гэж хэльедаа

  6. unknown

    2016/01/22 at 13:37

    Shaal hudlaa
    bitii itgerei
    xD

  7. Зочин

    2017/09/08 at 18:44

    Энэ үнэний хувьтай боловч, Монгол улсын иргэдийн хувьд таарахгүй! Ямарваа улс өндөр хөгжих тусам хүмүүсийн харьцааны соёл дээшилж байдаг юм! Хүмүүсийн хоорондын харьцаанд боловсрол ямар ч хамаагүй!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *