Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт

0

Бидний амьдарч буй ертөнц солиотой зүйлсээр дүүрэн. Дараах баримтууд танд итгэмээргүй, зохиомол мэт санагдах боловч үнэн баримт гэдэгт итгээрэй.

Хамгийн сонирхолтой баримтууд

1. Дэлхийн төвөөс хамгийн хол цэг нь Эверест биш юм.

Дэлхий экватороор бага зэрэг өргөн, зууван хэлбэртэй байдаг. Тиймээс дэлхийн хамгийн хол цэг нь Эквадор дахь Чимборасо уул болж таарч байгаа юм. Чимборасо далайн төвшнөөс дээш 6267 метрийн өндөрт оршдог ажээ.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 4

2. Хэзээ нэгэн цагт дэлхий дээр амьдарч байсан хүмүүсийн ойролцоогоор 7 хувь нь л одоо амьд сэрүүн амьдарч байгаа.

Дэлхий дээр нийт 108 тэрбум хүн амьдраад байгаа юм.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 5

3. Хөлийг бодвол нүүрэнд цаг хугацаа илүү хурдан өнгөрдөг.

Энэ нь татах хүч бага үйлчлэх объектыг бодвол татах хүч ихээр үйлчлэх объектонд цаг хугацаа удаан үйлчилнэ гэх Эйнштейний харьцангуйн онол юм.
Таны хөл дэлхийн төвтэй ойр учир таны толгойноос (хэрэв та зогсож байгаа бол) арай их татах хүч үйлчилж байгаа гэсэн үг юм. Хичнээн сонин сонсогдож байгаа ч эрдэмтэд маш нарийн цагийн тусламжтайгаар үүнийг шалгасан байна.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 6

4. Вавилоны соёл иргэншил үүсэх үед дэлхий дээр арслан заанууд амьдардаг байжээ.

Оросын Врангел арал дээр хамгийн эртний, ойролцоогоор 4000 жилийн настай арслан зааны олдворыг олжээ. Энэ нь хуучин Вавилоны үетэй давхцаж байгаа юм.

DSC_0017

5. Манай нарны системийн хамгийн хол ажиглагдсан объект нь Плутоноос хамаагүй хол оршдог юм байна.

Дэлхийтэй адил хэмжээтэй энэхүү объектийг V774104 гэх бөгөөд Плутоныг бодвол дунджаар 2-3 дахин хол эргэдэг юм байна.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 7

6. Дэлхий дээрх бараг бүх амьдрал 250 орчим сая жилийн өмнө устаж үгүй болсон.

Пермийн үе ойролцоогоор 250 сая жилийн өмнө дууссан бөгөөд дэлхий дээрх бүхий л амьд организмын ойролцоогоор 90 хувь нь устжээ. Далайн амьтны зүйлээс 5-аас бага хувь, том хэмжээтэй хуурай газар дээр амьдардаг амьтдын 1/3 нь л амьд үлдэж чадсан ажээ.

Бүх зүйлийн тухай сонирхолтой баримтууд

7. Бид хорвоо ертөнцөд орших зүйлсээс 95-аас дээш хувийг харж чадахгүй.

Хар энерги (бидэнд харагддаггүй хүч) болон хар бодис (гэрэлтэй харилцдаггүй хэсгүүд) нь сансарт орших зүйлсийн ихээхэн хэсгийг эзэлдэг.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 9

8. 1991 онд 60,000 далайн залхаг дэлхийг тойрч байжээ.

1991 онд НАСА-гийн SLS-1 даалгаврын үеэр далайн залхагийг далайн устай уутанд хийж сансар луу нисгэж тэдний үржлийг хянажээ. Сансарт төрсөн зулзаганууд нь яг дэлхийн далайн залхагуудтай адил байсан боловч дэлхий дээр ирээд тэдний толгой эргэж байжээ.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 10

9. Зарим могой нисэж чаддаг

Нисэх чадвартай 5 зүйлийн могой бий. Техникийн хувьд тэд нисэхээсээ илүүтэй гулгадаг. Гэсэн хэдий ч тэдний энэ үйлдэл нь аймар харагддаг байна.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 11

10. Эйфелийн цамхаг халуун, хүйтэн өдрүүдэд 15 см-ээр өндөр, нам болдог юм байна.

Энэ нь дулааны тэлэлттэй холбоотой.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 12

11. Эверестийн оргил дээр далайн амьтдын чулуужсан олдворууд бий.

Энэ хэсгийн бүх оргилууд нь Жомолунгмагийн бүрдэл хэсэг юм. Эндээс трилобит зэрэг төрөл бүрийн далайн амьтны олдворыг олж болно. Энэ уул нь ойролцоогоор 30 орчим сая жилийн өмнө эртний далайн ёроол дээр бий болсон ажээ.

Kainops invulus dorsal and ventral views

12. Бөөгнөрсөн дундаж хэмжээтэй үүлний жин 70-аас их зааны жинтэй тэнцэнэ.

Дунд зэргийн хэмжээтэй бөөн үүл нь 200 тонн хүртэлх усыг агуулж чадна. Хэрэв зааны дундаж жин 2,7 тонн бол ойролцоогоор 74 зааны жинтэй тэнцэнэ гэсэн үг юм.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 14

13. Биологчдын үзсэнээр хавч нь хөгшрөлтөөс болж үхдэггүй, үхэшгүй мөнх амьтад юм.

Тэдэнд гадны хүчин зүйл нөлөөлж алах хүртэл тэд өсөж томорсоор байдаг.

May0039108 Sunday Telegraph. ST Home & Living. Oysters. Food Safari - Seafood at Orford, Suffolk. A lobster that was caught by the Regardless. PHOTOGRAPH BY DANIEL JONES 2012 07815 853503 www.danieljonesphotography.co.uk info@danieljonesphotography.co.uk

14. Та нил цэцгийг үнэртэх тоолондоо үнэрийг нь дахин шинээр мэдэрдэг.

Нил цэцгийн үнэр нь үнэртэх төдийд үнэрийн рецепторыг хэсэг зуур унтраадаг ионы холбоотой байдаг. Дараа нь таны үнэрийн рецептор “сэргэмэгц” та дахин анх удаа үнэртэж буй мэт үнэрийг авдаг.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 15

15. Санчир гаригийн нягтрал нь усанд хөвөхүйц бага байдаг байна.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 16

16. 23 бүлэг хүмүүсийн хоёрынх нь төрсөн өдөр нэг өдөр тохиох магадлал 50 хувьтай байдаг.

Хэрэв та итгэхгүй байгаа бол 22 хүний дундаас зөвхөн таны төрсөн өдөр төрсөн хүнийг харьцуулан хайхаас гадна нийт хүмүүсийг хооронд нь харьцуулбал 231 харьцуулалт гарах болно. Үүнийг төрсөн өдрийн парадокс гэж нэрлэдэг.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 17

17. Ихэнх жижиг амьтад цаг хугацааг биднээс хурдан хүлээж авдаг.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бидний хөдөлгөөн тэдэнд удаашруулсан бичлэг шиг харагдана гэсэн үг юм.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 18

18. Буд гаригт байнгын нар байдаггүй.

Сунасан дэлхийн тойрог зам болон Буд гаригийн удаан эргэлтээс болж нар заримдаа тэнгэрт чиглэлээ өөрчилдөг. Хэрэв та Буд гаригийн гадаргуу дээр зогсож байсан бол нарыг нэг газарт мандаж жаргаж дахин мандаж байхыг олж харж болох байсан.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 19

19. Усан доор хүрхрээ байдаг.

Зарим газар далайн янз бүрийн температуртай ус нийлдэг. Хүйтэн ус нь халуун уснаас хүнд байдаг учир унадаг аж. Данийн хоолойн хүрхрээ нь Гренланд болон Исландын хооронд байрлах ба дэлхийн хамгийн том усан доорх хүрхрээ юм.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 20

20. Дэлхий, сар хоёрын хоорондох түрлэгийн хүчний улмаас 100 жил тутамд өдөр 1,4 миллисекундээр уртсаж байдаг.

Тийм ч их хугацаа шиг санагдахгүй байна уу? Тэгвэл дэлхий дээр үлэг гүрвэлүүд оршдог байхад нэг өдөр 23 цаг үргэлжилдэг байсан.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 21

21. Ертөнцийн өнгө – сансрын латте.

Эрдэмтэд 200,000 галактикийн гэрэлтүүлэх гэрлийн дундаж утгыг судалцгаажээ. Үр дүнд нь хэрэв тэнгэр нэгэн жигд өнгөтэй байсан бол тэнгэр цайвар шаргал өнгөтэй байх байсан гэж тогтоожээ.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 22

22. Хэрэв та экватор дээр хөдлөлгүй зогсвол үнэн хэрэгтээ, цагт 1600 км-ийн хурдтай хөдөлж байх болно.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 23

23. Тодорхой нөхцөл байдалд, халуун ус, хүйтэн уснаас хурдан хөлддөг.

Энэхүү парадоксыг Аристотель, Фрэнсис Бэкон болон Рене Декарт нар Мпембын нөлөө гэж тайлбарласан ба үүнийг 1960-аад онд Танзани дахь нэгэн сурагч олж нээжээ.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 24

24. Хэрэв бид хийсвэрээр дэлхийн төвд нүх гаргаад тэр нүх рүү үсэрвэл 42 минутын дотор нөгөө талаар нь гарч болно.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 25

25. На Ио – Бархасбадь гаригийн дагуул дээр далай байхгүй ч чулуун түрлэг бий.

Бархасбадь гариг болон бусад дагуулын татах хүч Иогийн гадаргууг 100 метр хүртэл өргөж буулгадаг. Энэ нь 30 давхар барилгын өндөртэй тэнцэнэ. Ийм хөдөлгөөн нь Иог идэвхтэй галт уултай болгож байгаа юм.

Худал мэт санагдах 25 сонирхолтой баримт 1

14
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. MBT

    2016/01/16 at 21:30

    (y) :-D

  2. XoPoM уншигч

    2016/01/16 at 22:11

    24. Хэрэв бид хийсвэрээр дэлхийн төвд нүх гаргаад тэр нүх рүү үсэрвэл 42 минутын дотор нөгөө талаар нь гарч болно

    Үсэрвэл дэлхийн голд гацахгүй гэж үү?

  3. Зочин

    2016/01/17 at 11:49

    gatsmaar bgaa bol gatsaldaa lol

  4. хаха

    2016/01/17 at 13:13

    унаж байснаа нөгөө талаасн буцаад унчийштэ хэзээч нэг талруун гарахгүй хахах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *