Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор

0

Лазанья – өвлийн хүйтэн улиралд идэхэд амттай, шим тэжээлтэй бөгөөд өдөр болон оройн хоолондоо идэж болно. Хийхэд маш бага цаг хугацаа орохоос гадна орц ч бага шаардагдана.
Та гэрийн нөхцөлд өөрийн гараар хийж хайртай хүмүүсээ баярлуулах жорыг танд санал болгож байна.

Төмсний лазанья

Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор 1

Орц:

  • Том төмс – 3 ш
  • Оливийн тос – 3-4 х.х
  • Чимх давс, перец
  • Нимбэгийн шүүс – 1/3 стакан
  • Дофу – 340 г
  • Базилизийн навч
  • Нунтаг орегано – 1 ц.х
  • Пармезан бяслаг – 20 г

Соусанд (өөрийн хүссэнээр бэлдэж болно):

  • Оливийн тос – ½ аяга
  • Хэрчсэн базилик
  • Сармис – 2 хумс
  • Чимх давс, хар перец
  • Ус
  • Пармезан бяслаг – 20 г

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 190 хэм хүртэл халаана.
  2. Рикоттаг бэлдэхийн тулд дофу, оливийн тос, давс, перец, нимбэгийн шүүс, базилик, ореганог блендерт хийж сайтар холино. Базиликийн үйрмэгтэй нэгэн зуурмаг болох ёстой.
  3. Төмсөө цэвэрлээд нимгэн цагираг хэлбэрээр хэрчинэ.
  4. Тэгш өнцөгт хэлбэртэй саванд нэг үе төмс өрнө.
  5. Төмсөн дээрээ бэлэн болсон рикоттаг асгаж жигд тараана
  6. Дараагийн төмсний үеийг тавьж дахин рикоттаг жигд тарааж өгнө. Дараагийн үе төмс, мөн рикотта гээд хамгийн дээд үе нь төмс байхаар дуусгана.
  7. Фольгагаар битүүлж 50 минут орчим жигнэнэ.
  8. Фольгаг авч дахин 10 минут шарна.
  9. Лазанья болж байх хооронд блендерт соусны орцыг хийнэ: оливийн тос, базилик, сармис. Дараа нь бяслаг, давс, перец хийж дахин сайтар хутгана. Багахан ус хийнэ.
  10. Шарах шүүгээнээс лазаньяг авч багахан хөргөнө.
  11. Соуса жигд тарааж хийнэ.
  12. Амтат лазанья бэлэн боллоо.

Аарцтай лазанья

Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор 2

Орц:

  • Аарц – 500 г
  • Хатуу бяслаг – 300 г
  • Өндөг – 2 ш
  • Цөцгийн тос – 40-50 г
  • Лазанийн бэлэн гурил
  • Давс – 0,5 ц.х

Хийх арга:

  1. Бяслагаа үрж жижиглэнэ.
  2. Стаканд ус хийж халбага давс хийнэ.
  3. Аарцандаа 2 ширхэг өндгөө хийж сайтар холино.
  4. Өндөгтэй аарцандаа 5 х.х давстай ус хийнэ.
  5. Зөөлрүүлсэн цөцгийн тосоо нэмнэ.
  6. Чимх давс хийнэ.
  7. Савныхаа ёроолд фольга дэвсэж тосолно.
  8. Тосолсон фольга дээр лазанийн бэлэн гурилаа дэвсэнэ.
  9. Аарцны зуурмагны ¼ хэмжээг гурил дээр түрхээд дээрээс нь бяслаг цацна (1/4 тэнцэх хэмжээ).
  10. 3 х.х давстай усаа цацаж өгнө.
  11. Бас дахин нэг үе лазанийн гурилаа өрөөд дахин аарцны бэлдэцээ тараана, бяслагаа цацна, давстай үсээ мөн цацна.
  12. Энэ мэтээр 4 үе явж, хамгийн сүүлийн давхарга нь бяслагаар дуусгаж фольгагаар таглана.
  13. Сайтар халаасан шарах шүүгээнд 30 минут орчим шарж бяслаг шаргал өнгөтэй болтол байлгана.
  14. Халуунаар нь лазанийг идээрэй.

Аарц, загас лаваштай лазанья

Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор 3

Орц:

  • Нимгэн лаваш
  • Улаан загасны мах – 180 г
  • Аарц – 320 г
  • Өндөг – 2ш
  • Кефир – 300 г
  • Нойтон яншуй
  • Амтлагч

Хийх арга:

  1. 1 өндгөө кефиртэй холино.
  2. Хэрчим лавашаа соусанд дүрж шарах шүүгээний хавтан дээр өрж тавиад дэвттэл нь 10 минут байлгана.
  3. Аарцаа блендерт буталж илүү зөөлөн болгосны дараа 1 ширхэг өндгөө хийж сайтар холино.
  4. Загасны махаа яснаас нь салгаж давслаад хөргөгчид 15 минут байлгана. Хөргөгчөөс гаргаж давсыг нь угааж жижиг дөрвөлжин хэрчинэ.
  5. Аарц, загасаа холино. Яншуй нэмж бусад амтлагчтайгаа холино.
  6. Лазанья хийх савандаа соусанд дэвтсэн лавалшийн гурилаа өрж дээрээс нь хачираа тарааж өгнө. Хамгийн дээд давхаргыг лаваш дэвтэж байсан кефирээ асгана.
  7. 10 минут орчим урьдчилан халаасан шарах шүүгээнд шарна.

Тахианы мах, шампиньон мөөгтэй лазанья

Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор 4

Орц:

  • Тахианы цээж мах – 1
  • Ургамлын тос
  • Шампиньон мөөг (шинэ, лаазалсан) – 0,5 кг
  • Сливки/цөцгий – 200 мл
  • Хатуу бяслаг
  • Лазанийн бэлэн гурил

Хийх арга:

  1. Тахианы махаа яс, хальснаас нь салгаж халаасан ургамлын тосондоо шарна.
  2. Мөөгөө хэрчиж шарж буй тахианы махан дээрээ нэмж 10 минут шарна.
  3. Дээрээс нь цөцгийгөө нэмж таглаад 7 минут жигнэнэ.
  4. Шарах шүүгээгээ халаана.
  5. Лазанья хийх савандаа фольга дэвсэж тосолно.
  6. Лазанийн бэлэн гурилаа дэвсэж мөөгтэй тахианы махаа түрхэж бяслагаа жигд цацна.
  7. 4 давхарга явах бөгөөд хамгийн сүүлийн давхарга нь бяслаг байна.
  8. 40 минут шарна.

Битүү чанагчид болгосон лазанья

Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор 5

Орц:

  • Өөрийнхөө шүүсэнд байгаа улаан лооль – 800 г
  • Оливийн тос – 1 х.х
  • Сонгино – 1 ш
  • Давс – ½ ц.х
  • Сармис – 3 хумс
  • Хутганы үзүүр дээрх улаан чинжүү
  • Татсан мах – 450 г
  • Лазаньи бэлэн гурил – 10 хавтгай
  • Улаан лоолийн соус – 220 г
  • Пармезан бяслаг – үрсэн байдлаар 1 стакан
  • Базилик – 2 х.х
  • Рикотта бяслаг – 220 г

Хийх арга:

  1. Сонгино, сармисаа махны машинаар машиндана. Базиликээ жижиглэн хэрчээд, лазанийн бэлэн гурилаа дундуур нь хуваана.
  2. Улаан лоолио жижиглэн хэрчээд саванд хийж устай холино.
  3. Сонгино шарах бөгөөд удалгүй сармисаа нэмж, улаан чинжүүгээр амтална.
  4. Татсан махаа шарж буй сонгино сармис дээр нэмж хэсэг болгоод лазанийн бэлэн гурилын хуваасан хэсгээ өрж тавина, хутгаж болохгүй.
  5. Дээрээс нь хэрчсэн улаан лооль болон улаан лоолийн соусаа асгана, хутгахгүй.
  6. Таглаад зөөлөн галаар 20 минут орчим жигнэнэ.
  7. Галаа унтрааж тал пармезанаа, дээрээс нь рикоттаг цацна. Хутгаж холихгүй.
  8. Бэлэн болохын өмнөхөн тагийг нь авч үлдсэн пармезан бяслагаа цацаж базиликээр чимж иднэ.

Болоньезе лазанья

Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор 7

Орц:

Пастанд:

  • Лазанийн бэлэн гурил – 1 уут/ 500 г
  • Хатуу бяслаг – 200 г

Болоньезе соус:

  • Татсан мах – 500 г (үхрийн, гахай, хонины эсвэл эдгээр махны цуглуулга)
  • Улаан лооль – 2-3 ш
  • Улаан лоолийн паста – 2 х.х
  • Давс, перец, амтлагчууд
  • Оливийн тос – 4 х.х

Бешамель соус:

  • Сүү – 1 л
  • Цөцгийн тос – 120 г
  • Гурил – 3 х.х
  • Чимх задь, давс, хар перец

Хийх арга:

  1. Улаан лоолийн хальсыг авч, улаан лоолийн пастатай блендерт хийж бутална.
  2. Халаасан цөцгийн тосонд татсан махаа шарж амтлагч, улаан лоолийн пастаг хийнэ.
  3. Зөөлөн галаар 5 минут орчим жигнэнэ. Болоньезе соус бэлэн боллоо.
  4. Хайлуулсан цөцгийн тосонд гурилаа хийж шарна.
  5. Зөөлөн, байнга хутгаж байхдаа сүүгээ хийнэ.
  6. Амтлагчуудаа нэмж, сайтар хутгаад соусаа өтгөртөл нь жигнэнэ (10-15 минут орчим). Бешамель соус бэлэн боллоо.
  7. Бяслагаа үрж жижиглэнэ.
  8. Лазанья хийх саваа оливийн тосоор тосолж багахан Бешамель болон Болоньезе соус хийнэ.
  9. Соус дээрээ лазанийн бэлэн гурилаа дэвсэнэ.
  10. Дээрээс нь Болоньезе соус асгаж, бяслаг цацаад Бешамель соус асгана.
  11. 3-4 үе явах бөгөөд бэлдсэн соус, гурил дуустал хийнэ.
  12. Хамгийн сүүлийн үеийг лазанийн гурилаар хучаад дээрээс нь Бешамель соус асгаж ахиухан бяслгаар хучна.
  13. Бяслаг дээрээ хэдэн хэрчим цөцгийн тос тарааж өгөөд 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30-40 минут шарна.

Жимстэй лазанья

Өвлийн улиралд хийж идэх 7 төрлийн амтат лазанья жор 6

Орц:

  • Лазанийн бэлэн гурилын зуурмаг – 2 дугуй
  • Тослог багатай аарц – 300 г
  • Жүрж – 1 ш
  • Гадил – 2 ш
  • Үзэм – 1 х.х
  • Өндөг – 1 ш
  • Хүүхдийн будаа – 1 х.х
  • Нунтаг цинамон – ½ ц.х
  • Нунтаг элсэн чихэр
  • Цөцгийн тос

Хийх арга:

  1. Лазанийн элдсэн гурилаа багахан давстай усанд чанаж болгоно. Лазанийн хэлбэртэй зүсэж тослоод нэг нэгээр нь буцалж буй усанд болгоомжтой хийнэ.
  2. Нэг гадилаа сэрээгээр нухна. Миксерт аарц, өндөг, үзэм, нухсан гадил, хүүхдийн будаа, элсэн чихэр, цинамон зэргийг хийж сайтар холино.
  3. Хоёр дахь гадилаа цагираг хэлбэртэй хэрчинэ. Жүржээ цэвэрлэж нарийхан хэрчинэ.
  4. Аарцтай зуурмгаа хоёр хуваана. Чанаж бэлэн болгосон лазанийн гурилаа лазанья хийх саванд дэвсээд дээрээс нь аарцтай зуурмаг, хэрчсэн жүрж, гадилаа өрсний дараа хоёр дахь гурилаар бүрж, аарцны зуурмагаар битүүлнэ. Дээрээс нь дахин жимс өрнө.
  5. Шарах шүүгээг урьдчилан 180 хэм хүртэл халаасан байх бөгөөд лазаньяг 10-15 минут болгоно.
  6. Бэлэн болсон лазанья савнаас нь болгоомжтой гаргана.
  7. Лазаньяг 10 минут орчим хөргөөд дээрээс нь нунтаг элсэн чихэр цацна.
  8. Десерт бэлэн боллоо.

 

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. asd

    2016/01/14 at 09:22

    asdasd

  2. Зочин

    2016/01/14 at 16:27

    eniige neg burchlen oilgomjtoi zuragaar oruulval taatai baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *