Хэрвээ эмэгтэй хүн дараах 12 чанарыг агуулсан бол түүнийг бүү тавьж явуул

4

Таны амьдралд нэг бус удаа гайхамшигтай эмэгтэйчүүд учрах ба нэг нь таны мөрөөдлийн эмэгтэй байх учиртай. Энэ эмэгтэйтэй учрах үе бараг үргэлж маш санаандгүй, эвгүй үед тохиолдох боловч таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх тэр уулзалт хэзээ нэгэн цагт болж л таарна.

Байгал дэлхий хоёр эсрэг тэсрэг зүйлс нэгдэж нэгэн цул бүтэн зүйл болдог байхаар бүтээгдсэн. Тэрхүү цул болгох нөгөө хэсгээ хайх “аялал” нь хүнд хэцүү, зүдэргээтэй байх боловч хэрэв та хайсан зүйлээ олж авсан бол өөрийнхөө чадах чинээгээр чанга атгаж, хэзээ ч битгий тавиарай.
Бидний зарим хэсэг амьдралынхаа хайрыг олж аваад түүнийгээ хайрлаж, хамгаалж чадалгүй дараа нь харамсаж суух тохиолдол их бий.

Хэрвээ таны “нөгөө хэсэг” энэ 12 шинжийг өөртөө агуулсан бол тэр эмэгтэйг хэзээ ч бүү өөрөөсөө холдуулаарай.

Танаас илүү ухаалаг

Амьдралын нугачааг туулахын тулд эрчүүдэд илүү ухаалаг эмэгтэй хэрэгтэй байдаг. Агуу эрийн цаана түүнээс дутуугүй агуу эмэгтэй нуугдаж байдаг гэсэн яриа бий. Энэ нь ч үнэн юм. Эмэгтэй хүн байхгүй бол эр хүн гэдэг жирийн нэгэн хувиа бодогч л байна. Тэрхүү хувиа бодогчийн амьдралд ухаалаг эмэгтэй ороод ирэхээр бодол санаа, чиглэл бий болж ирдэг.

Сайхан царай зүстэй

Сайхан зүс царай гэдэг бол зөвхөн харж байгаа хүний нүдэнд л байдаг. Хэрвээ та тэр эмэгтэйг хамгийн сайхан гэж харж байвал түүнийгээ бүү алд. Орчин үед олон хүн гадаад төрхөндөө дэндүү их анхаарал хандуулж байдаг бол түүнийг эсэргүүцдэг зарим нэг нь бүр огт анхаарахгүй байх ч явдал бий.
Сайхан зүс царай гэдэг бол түүнийг харж биширч байдаг, түүний төлөө ичдэг зүйл биш, харин түүнийг бид зөвөөр үнэлдэг болж сурах ёстой тэрхүү зүйл юм.

Сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай

Сайн хүн гэж сайхан сэтгэлтэй хүнийг хэлдэг. Хэрвээ тэрхүү эмэгтэй сайхан сэтгэлтэй биш бол таны амьдралын нэг хэсэг зэрэг зүйлийн тухай ярих шаардлагагүй нь тодорхой.
Эмэгтэй хүний хувьд анхаарал халамж тавих чадвар гэдэг нь их чухал зүйл юм. Зарим эмэгтэй хүүхэд гаргах сонирхолгүй байдаг бол нилээдгүй тохиолдолд эрчүүд эмэгтэйчүүдээс илүү халамжтай байх нь ч бий. Гэхдээ бүх л эмэгтэйчүүдэд эх хүний инстинкт бий. Хэрвээ та нэгэн сайхан нартай өдөр гэр бүл үүсгэхээр шийдсэн бол таны “нөгөө хэсэг” заавал эх болох хүсэлтэй байх ёстой юм шүү.

Ажил хэрэгч

Амьдралд бэрхшээл зөндөө тохиолдоно. Мөн амьдрал нэгэн хэвийн, уйтгартай байх үе ч их. Эмэгтэйчүүд эрчүүдийг зугаацаж цэнгэхэд зориулагдаагүй, харин ч эсрэгээрээ юм. Гэхдээ ажил хэрэгч, адал явдлаас үл айх эмэгтэй таныг илүү аз жаргалтай байлгана.

Таныг үнэн сэтгэлээсээ хайрладаг

Энэ нь мэдээж хамгийн чухал чанар юм. Эмэгтэй хүн таныг хайрлаж байна гэдэг нь таныг бүх л зүрх сэтгэлээрээ хайрлаж байна гэсэн үг бөгөөд хувиа бодсон эрчүүдийнхээс өөр юм шүү. Эмэгтэйчүүдэд өөрийнхөө хайрлаж байгаа хүний төлөө бүх л зүйлээ зориулдаг чанар байдаг ба та таныг хайрладаг эмэгтэйг олсон бол энэ хорвоо дэлхийн хамгийн том бэлгийг олж авчээ гэж хэлж болно.

Буулт хийж чаддаг

Эр эм хүйсийнхэн ялгаагүй л зөрүүд. Бид аливаа зүйлийн байгаа байдалд нь сэтгэл ханадаг бөгөөд хэрэггүй гэж үзсэн аливаа өөрчлөлтөнд хойрго ханддаг. Гэхдээ аливаа зүйл бүгд л харилцан буулт, тохироон дээр явагддаг. Хэрвээ та хамт амьдарна гэж бодож л байгаа бол ингэж буулт хийхээс өөр арга байхгүй. Танд буулт хийж чаддаг эмэгтэйг олно гэдэг бол ажлын зөвхөн хагас нь. Нөгөө хагас нь та өөрөө буулт хийж чаддаг байх явдал юм.

Гэр бүлийн уур амьсгал бий болгодог

Хайрлах, үнэн сэтгэлээсээ хайрлах гэдэг бол хорвоод өөрийн байр сууриа олох, өөрийн орон гэрээ олно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та өөрийн байх ёстой, өөр хаана ч байх сонирхол төрмөөргүй чухам тэр л газар байх явдал юм. Хэрвээ та цаад эмэгтэйгийнхээ нүд рүү хараад өөрийнхөө энэ сэтгэлийг олж харж байвал та гэртээ байна. Хаашаа ч бүү яв.

Чиний буруу гэдгийг хэлдэг

Эрчүүд гэдэг буруу шийдвэр гаргаж, тэнэг зүйл хийх ер бусын авьяастай нөхөд. Таны амьдралын замд буруу зөвийг чинь хэлж өгч туслах эмэгтэй амьдралыг тань гэрэл гэгээтэй болгох ба бас харанхуй ангал руу ч аваачиж болно.

Уян зөөлөн, хүчтэй эмэгтэй

Хүн болгонд эмэгтэйчүүдийг үнэлэх өөрийн шалгуур байх ба тэр нь хүч чадал, уян зөөлөн чанартай нягт холбоотой. Хүчтэй эмэгтэй гэдэг бол эрчүүд болгонд хэрэгтэй хамтран зүтгэгч байдаг бол уян зөөлөн эмэгтэй гэдэг бол… ер нь л эмэгтэй хүн юм. Энэ хоёр чанар эсрэг тэсрэг чанар биш бөгөөд харин ч амжилттай хосолсон байх нь элбэг байдаг бөгөөд ийм эмэгтэйчүүд өөрийн үнэ цэнийг мэдэрч эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархаж байдаг билээ.

Аливаа зүйлд шунан дурладаг

Амьдралд аливаа зүйлд шунан дурлаж байж утга учиртай болдог. Гэхдээ ганцаараа шунан дурлаж амьдрах боломжгүй ба хоёр амьд биеийн хооронд үүсэх сайхан харилцаа, шунаг дурлал үүсгэх ба энэхүү шунаг дурлал нь “халдвартайгаараа” сайн талтай.

Дагуул байх чадвар

Зарим эрчүүд гэртээ байж байх эмэгтэйг хайдагтай адил яг ингэж байх хүсэлтэй эмэгтэйчүүд ч олон. Хэрвээ эмэгтэй гэртээ байж хоол ундаа хийх, угааж цэвэрлэх, үр хүүхэддээ анхаарал халамж тавих сонирхолтой бол тэрхүү эмэгтэйчүүд нь чухамхүү энэ ажилд хамгийн дээд зэргийн үр дүнтэй байх хүн мөн билээ.

Тэрхүү эмэгтэй таны хувьд юугаар ч сольшгүй байх

Бид заримдаа хэн нэгэнд хачин их дурлах боловч яагаад тийм болов гэдгээ мэддэггүй. Яг үнэндээ мэдэх ч шаардлагагүй байх. Хэрвээ та түүнд хайртай, түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй бол түүнийг алдах зүйл бүү хий, тэр таны бүх зүйл гэдгийг ухаарч, санаж бай. Олон хүн өөрийн “нөгөө хэсгээ” өөрт нь ямар чухал болохыг мэдэхгүй явдаг, болохоо байхад түүнд дахиад боломж таарна гэж бодож явах нь бий. Магадгүй л юм. Гэхдээ үгүй ч байж бас болно.

Та өөрийн хайртаа үүрд алдаж болох ба олон жилийн турш үүндээ харамсаж, өөрийн амьдралын хамгийн чухал зүйлээ алдсанаа мэдэрч шаналж явах болно. Аз бүү турш.

 

203
ГоёГоё
49
ХөөрхөнХөөрхөн
29
БахархмаарБахархмаар
27
Ха ХаХа Ха
21
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

53 Сэтгэгдэл

  1. Tsegii

    2016/01/06 at 17:35

    Erchuud sain unshaarai

  2. Зочин

    2016/01/06 at 18:19

    Unench gedeg chanar alga bh ym

  3. Заавар уншихаас залхлаа

    2016/01/06 at 18:25

    Шал завхай юм бичиж байхын. Бодит амьдрал дээр юу гэж ийм бэлэн зэлэн юм байхав дээ. Ер нь ямар ч хүнээс ямар ч зан авир гарах боломжтой.

  4. Tuvshuu

    2016/01/06 at 19:54

    Amidral zaavartaigaa irdeggui yum

  5. Зочин

    2016/01/06 at 22:18

    Ymar hvrdan mori bish?

  6. Зочин

    2016/01/06 at 22:32

    bi ch olchihsiim bna

  7. Наранбаа

    2016/01/07 at 00:06

    Нөхрийнхөө халаасыг байнга ухдаг, гэртээ хоол хүнс бэлтгэдэггүй,архи уух дуртай уухаараа агсам, өөрөөсөө бусдыг мэргэжил боловсролгүй, бүдүүлэг гэж гоочилдог, бусадтай самуурдаг нөхрөө байнга хардаж доромжилдог,зугаа цэнгэлд дуртай, бүх юманд өөрийнхөө “боловсролтой, соёлтой зан”-гаар ханддаг төрийн албан хаагч эхнэрийг яах ёстой бол …

  8. Saihnaa

    2016/01/07 at 00:15

    Negiig bodiishtai l yum bn’ emegtei hun neg l tom gomdog yum bn le ergej hezee ch irgej harahguigeer’ bi tegj bgl boloh bh gl yvj btl oroitson bsn’ ene garsan shinj chanaruud tuund mine bsn’ harin bi tuuniig aldsan’ mini hj chadaj bga zuil bol tuund sain sanaj yvah,,, oloh hetsu aldah hurvel ch …

  9. Enkhbaatar Enkhtuvshin

    Enkhbaatar Enkhtuvshin

    2016/01/07 at 02:18

    Чулуунбаатар Нансалмаа

  10. Зочин

    2016/01/07 at 02:54

    Muuhan zohol bn.

  11. Зочин

    2016/01/07 at 08:14

    unen setgeleesee hairlaj bgaam chin unench l bj taaraa shude

  12. Зочин

    2016/01/07 at 08:17

    Ийм эмэгтэйчүүд бараг ховор бхдаа :) :3
    :)

  13. Зочин

    2016/01/07 at 08:19

    Амьдрал заавартайгаа ирдэггүй юм. ;)

  14. Er hun

    2016/01/07 at 08:47

    Eniig chin tugs gedgiin. Goo busguigees ch iluu emegtei bn. Amidrald daanch iim emegtei bhgu l dee. Erchuud sain unshaarai ch gh shig. Ta nar tugs bishe. Mongold iim emegtei bhgu gej helehed helsdehgu bh. Uursdiiguu yur n yu geed bodtsiin.

  15. smile

    2016/01/07 at 09:07

    yamar goe yum olood unshchihvaa blala

  16. sad

    2016/01/07 at 11:30

    dasdsadsa

  17. Зочин

    2016/01/07 at 11:56

    haha hend heregtei yum sda…

  18. Хөөрхий дөө

    2016/01/07 at 14:20

    Эрчүүд өөрөөсөө ухаалаг эмэгтэй хүний хажууд байхаасаа айдаг.
    Тийм болохоор л хүчтэй бүсгүйчүүд ихэнхи нь ганцаараа хорвоог туулдаг байх.
    Зөвхөн эхнийх дээр л гэхэд 98 хувь нь бүдэрч байгаа болохоор энэ нийтлэлийг бүгд хүлээн зөвшөөрөхгүй байна.

  19. тун хэцүү

    2016/01/07 at 15:32

    бурууг бусдаас хайдаг,нөхрийн цалин буулаа бол дэлгүүр хэсч хэрэгтэй хэрэггүй хувцас авч,цалин дууслаа дахиад толгой нь өвдөөстэй хөмсөг зангидаастай,юм л бол тэрэнтэй энэнтэй уулзана гээд гарна очлоо,очиж явна гэж худлаа ярьж шөнийг барна,жирэмсэн хирнээ тоох ч үгүй хэрүүл хийнэ бурууг нь хэлэнгүүт нөхрийнхөө өөдөөс гар сарвайна.Ийм эмэгтэйг яах уу? Онцлог нь увсын гаралтай юм байна лээ,бүх увсын эмэгтэйчүүд ийм байдаг уу?????

  20. Зочин

    2016/01/07 at 16:48

    hey fk your self ****

  21. Royal Orchid

    Royal Orchid

    2016/01/07 at 22:03

    Уншаад үз дээ хайраа ккк Royal Bee

  22. otgoo

    2016/01/07 at 22:03

    Iim zvil kinon deer l bdag baih haha. Iim hvvhentei uchirwal saihan l bn kk

  23. Зочин

    2016/01/07 at 22:22

    Emegtee xvn elvvchgvi dutuuchgvi xaipldag baital Ted sursan zangaa xezeech tawehgvi yawdliin zasaj chadaxgvi

  24. Зочин

    2016/01/08 at 00:39

    IIM EMEGTEI HOWRIIN BAIHOO

  25. Багий

    2016/01/09 at 09:24

    Эмэгтэйчууд минь уншаад оортоо дугнэлт хийгээрэй . Та оорийн хуслээр сонголтоо зов хийсэн бол ухаантай эмэгтэйд байдаг л чанар. Харин яаж хэзээ гарах нь хажууд чинь бгаа хунээс шалтгаална гэж бодном

  26. zoogii.

    2016/01/10 at 12:36

    Muuhai xuuhnuud n yaah bolj bna a. Shavar xaagaad bj bh yum u haashaa yum. Gologdol carailaad bj bh yum u haashaa yum.

  27. Зоочин

    2016/01/16 at 20:48

    Хөөрхий дөө гэгч үнэн л хэлж
    Үнэн үг хэлсэн хүнд юу гэдэг билээ дээ

  28. anu

    2016/01/21 at 09:58

    Za gert tgl baijaaxu shal balain

  29. unurjaragl

    2016/01/23 at 00:34

    Vneheer saihan zvil bichsn bn

  30. aaa

    2016/02/01 at 04:27

    naa chine togs bolood yavchlaa sdhee oo alga :D

  31. kg

    2016/02/09 at 04:26

    tiime terend min bugd bna novsh gj 11:07

  32. nasaa

    2016/02/11 at 00:34

    Ih vnen yumaa

  33. Z

    2016/02/18 at 09:28

    Namaig hen hairlaj chadna terenluu gedeg homs bodoltoi biee unelegch shinjtei bolj bgaga ch oilgohgui boltson zaluuchuud duuren heseghen hugatsaanii yumiig amidraliinhaa tursh geed bodtson Amidarna Hun bolno gedege chin uur shuu.

  34. jio;

    2016/03/09 at 15:13

    heterhii unench hairlaj ywsandaa odoo haramsaad l suuj bna daa hoorhii. buh l erchuud erguu malnaas doloon dor archaagui. ooriig n geh tusam huwia hicheej zowhon ooriigoo boddog. mongoliin diilenhi erchuudiin hajuud mongoliin malnuud hamaagui uhaantai

  35. 007

    2016/03/22 at 17:47

    Ok.

  36. Eegii

    2016/03/25 at 14:39

    Vnheer vnen zvilvvd bn shvv erchvvd daraa n l haramsdag baih

  37. GegeenCom

    2016/03/27 at 07:27

    Lol uhaalag murtuluu geriin avgai hiihu

  38. Deegii

    2016/05/07 at 19:41

    Yg bailaa yu

  39. women

    2016/05/22 at 01:40

    Хха ёооё тийм төгс хүн гэж хаа бдын тэрний оронд барби худалдаж ав!

  40. Зочин

    2016/05/22 at 21:58

    Za ene ch dee ulgert gardag zuil bndo barag iim 100% tugs emegtei gej bdag yumu

  41. Ганзориг

    2016/05/23 at 10:47

    Би нэг насны ханиа олсон юм байна ханьдаахязгааргүй хайртай

  42. Zochin

    2016/05/23 at 13:42

    Iim emegtei hun gej bhguiee.
    Amidraliin tsag hugatsaand bolovsorch uhaarch chaddag emegtei hun aguu!!!

  43. bla

    2016/05/23 at 21:31

    yaag bi bn ug ni bi bish manai buhur unshsan bol

  44. Batsaikhan

    2016/05/24 at 02:15

    Minii hair bn

  45. Зочин

    2016/06/13 at 10:42

    Ховор юм шиг санагдаж байвч байдаг юм шүү. Харин бүсгүй хүнийг хүндэлж хайрладаггүй, үнэнч сэтгэлийг нь гутаан доромжилдог, ариун нандин бүхнийг нь хорвоогийн шавар шавхай мэт үздэг эрчүүд яасан олон болоо вэ? Хайраар булгилж байгаа зүрх сэтгэлийг анзааралгүй үрийг нь төрүүлээд ч, хайрлан бойжуулаад ч үнэ цэнийг нь мэдрэхгүй өөдгүйчүүд ямар олон болоо вэ? Эрчүүд ээ, бүсгүйчүүд юу хүсдэг гээ??? юу мөрөөддөг гээ? олон юм хүсдэг гэж бодож байна уу,..
    тэд ҮНЭНЧ ХАЙРЫГ Л ХҮСДЭГ ЮМ

  46. Зочин

    2016/09/15 at 22:21

    Утгагүй юм бичхийн

  47. buyna

    2016/09/16 at 13:52

    amidral zaawartaigaa ireh bish gej heleed aldaad bh ni ch haashiin ghdee ymar ch hvn etssiin etsestee hairaar dvvren orchind usuj ergeed ger bvl zohiohdoo hariutslagatai bgasai magadgvi ehnereesee nuhruusuu zalhsan oilgoltsohgvi bj bolno hvvhdee hairlaj hariutslagatai bj gemeen ireedvi shaihnaar gereltej niigem ch ter ynzaaraa gegeetei zvilseer ilvv bh bolowuu

  48. Зочин

    2017/04/01 at 15:27

    Эрчүүдийн иэдэх зүйл байна Эмэгтэй бидэнд мэдэх зүйл Увс залуусаас хол явж бие үнэлдэг маш хүн чанаргүй эрчүүд Увсын дөрвөдүүд

  49. Шудрага давалгаа.

    2017/06/27 at 02:22

    Эмэгтэй хүн өссөн хүмүүжсэн орчин мэдлэг боловсролоосоо шалтгаалан адилгүй лдээ.Жинхэнэ боловсролтой хүмүүжилтэй эмэгтэй бол эр нөхрөө дээдлэнэ.Тэдний амьдралд ямарч бэрхшээл тохиолдоход даван туулах чадвартай,эр нөхрийнхөө нэр хүнд удам угсааг нь хамгаалж чаддаг.Ийм эмэгтэйчүүд ямарч эр хүнтэй сайхан амьдарч чадна. Эмэгтэй хүн нөхрөөсөө өндөр боловсролтой байх тусам ухаалаг бат бэх гэр бүлийг бүрдүүлдэг.Яагаад вэ гэвэл тэд эр хүнээр дамжиж амжилт ирдэг бурхны сургаалаар заяагдсан байдаг. Гэхдээ нөхрөөсөө боловсрол муутай болгон муу гэж байгаа юм биш шүү.Тогтвортой сайхан эр нөхрөө хайрлан авч мянга мянган бүсгүйчүүд байгаа.Манай төв халх бүсгүйчүүд арай л ёс жудагтай юм шиг.Энэ амьдралд эргэн тойронд шудрага бус бузар муухай авгай нар ч ганц нэг байх л юм.Ёстой нэг худалч хулхины Увс хөгшин хар завхайтай бас баруун зүгийн хүмүүжил боловсрол муутай нэг завхай хүүхэн ичэж зовохоо ч мэддэггүй үр хүүхдийнхээ дэргэд алийгаа алдаж балайрч явсан түүхийг мэдэх юм.Одоо нөхөртэй хирнээ маш завхай, дээрээс нь гэмгүй нөхрөө газар дор ортол нэр хүндийг нь гутаан доромжлон,архи ууж агсан тавьдаг ах дүүгийн гоочилж өөлнө,аав ээжийг нь үзэхгүй өч төчнөөн салж сарнидаг сургуулийн найзтай минь учирсан балай завхай авгайг хараад өтөл насанд найзыгаа өрөвддөг.Ханийн тэнгэргүй амьтан гэж зэмлэхээс цаашгүй.Ер нь хүний сайн хань бүсгүйчүүд хэзээ ч ийм тийм гэж бидэнд өндөр босго тавихгүйгээр бид сайхан бие биесээ хайраар дутаахгүй болоод л ирлээ.

  50. Зочин

    2017/06/27 at 02:47

    Тийм шүү.Эр хүн тийм ийм байх ёстой гэдэг шаардлагыг хөгшин залуу олон хүнтэй унтаж хэвтэж явсан,тэдгээр нь бүгд мундаг юм шиг өөрсдийгөө дөвийлгэж хэвтдэг хоосон толгойнууд,хоосон өмхий амнуудтай зүйрлүүлж ийм тийм гэх шаардлагыг завхайрагч заваанууд л эр хүний дааж давахгүй шаарлага тавиад байх шиг харагддаг.Угаасаа ийм эмэгтэйг ФЭЙС хуудаснаас нь харахад андашгүй. Эр хүн автобус 2-ыг битгий гуй ч гэх шиг энд тэндэхийн эргүү балай оновчтой оновчгүй баахан хог хамж постолсон хүнийг жишээлбэл ямар явдалтай хэн бэ гэдэг нь танигддаг.

  51. a

    2017/08/17 at 12:56

    ene chine tugs tuguldur gsn vg ym bishvv hen geech ni zohiodog bnaa kk tiim hvn gj bhgvi

  52. Баасан

    2017/08/17 at 17:09

    Миний мэдэх нэг бүсгүй бий.

  53. 145

    2017/08/18 at 00:32

    Байлгүй яахав
    Мал монгол оо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *