Desert Eagle гар бууны тухай

0

Desert Eagle (Цөлийн бүргэд) хэмээх энэхүү гар бууны түүх 1980-аад оноос эхтэй билээ. Чухам энэ л үед алдарт Magnum Research компанийн зэвсэглэлийн инженерүүдэд маш хүчтэй .357 калибрийн сумаар буудах, өөрөө цэнэглэгдэх гар буу бүтээх санаа төрсөн байна.

OLYMPUS DIGITAL CAMERA

Цуу яриагаар бол Desert eagle-ийн анхны загварууд туршилтын явцад буудаж байгаа туршигчийн гар дээр дэлбэрч байсан бөгөөд шалтгаан нь хуучин гар бууны автомат систем энэ супер хүчтэй сумнаас үүсэх ачааллыг дийлэхгүй байв. Энэ бэрхшээлийг шийдэж чадаагүй Америкчууд Израйлын нэр хүндтэй компани болох Israel Military Industries буюу IMI (одоо Israel Weapon Industries- IWI)-гаас тусламж эрэхэд хүрчээ. Израйльчууд ч санаанд оромгүй сонин шийдэл олсноор “Цөлийн бүргэд” бараг л Клашниковын автомат шиг ажиллах болсон гэдэг.

Desert Eagle-ийн хамгийн богино хувилбар гэхэд л 260 мм ба сумгүй бууны жин 1700 гр, уламжлал болсон гар бууны автомат систем биш харин тийрэлтэт энергийг ашигладаг, гол төмрийн доогуур газын бүлүүр байрладаг байна.

Desert Eagle гар бууны тухай 2

Дарийн утаа-газ сумны сувгийн ойролцоо байрлах нүхээр гарч, хоолойгоор дамжин гол төмрийн урд хэсэгт байрлах богино алхамт поршинд очно. Поршин хүнд замгийг хойш түлхэх ба ингэснээр буудсан сумны хонгио унадаг. Газын бүлүүр, поршин зэрэг нь энэ бууны өвөрмөц дүр төрхөнд гол нөлөөтэй бөгөөд гурвалжин хэлбэр бүхий хийн тоормосны нүх-цав нь буунд ширүүн догшин төрх оруулах бол замаг явах том хэмжээний рам нь энэ бууны урт байх гол шалтгаан нь болдог.

.50 AE сум нь 2500 жоуль энерги ялгаруулах ба энэ нь гар буу дундаа хамгийн өндөр бөгөөд автомат бууны сумнаас тун багахан хэмжээгээр л дутуу аж.

Desert Eagle гар бууны тухай 3

Desert eagle-ийн тийрэлт их хүчтэй боловч цуу ярианд гардаг шиг гар гэмтээхээргүй. Гэхдээ буудлагын ямар нэг туршлагагүй юм уу эсвэл гар бууг сул атган гохыг дарвал хүнд жинтэй замаг таны духан дээр “бууж ирэх” магадлалтай ба youtube дээр яг ийм юм болж байгаа бичлэгүүд их бий. Чихэвч болон нүдний шилгүйгээр задгай буудлагын талбайд ч буудах хэрэггүй бөгөөд чих дүлийрэм их дуутайгаас гадна, хонгио шидэх өвөрмөц системээс шалтгаалан хонгио үл ялиг зүүн тийшээ эргэлдэн шидэгдэх ба буруу барьсан бол тэрхүү хонгио таны нүд рүү онох магадлал маш өндөр.

Desert Eagle гар бууны тухай 4

Хамгийн орчин үеийн загварууд нь зөвхөн Mark XIX платформ дээр суурилан хийгддэг ба бууны дээд тал болох шагайх хэсэг эхлээд хавтгай байснаа дараа нь нэмэлт төхөөрөмж суурилуулах 2 ховилтой болсон бол одоо бүх төрөл загвар нь Пикатиннигийн суурьтай хийгдэж байна.

Desert Eagle гар бууны тухай 5

Desert Eagle гар бууны тухай 1

7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *