Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино

0

Түүхийн талаар мэдлэг авах хамгийн сонирхолтой арга нь кино үзэх юм. Гэхдээ баримтат киноноос ялгаатай нь Холливудын кинонууд үзүүштэй байдлыг чухалчилж түүхийг өөрчлөн харуулах нь элбэг байдаг байна.

1. Robin Hood, 2010

Гол дүрийн дүрслэлийг уг кинонд шүүмжлэх аргагүй учир нь тэрээр ард түмний ам дамжсан домог юм. Харин түүхэн үйл явдлуудыг хэрхэн өөрчилснийг амархан харж болно.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 3

Францын эзэн хаан Филип Август уг кинонд Английн газар нутаг руу халдах гэж оролддог ч үнэн хэрэгтээ түүхэнд Францчууд эзлэгдсэн газар нутгаа эргүүлэх оролдлого хийж байсан юм. Түүнчлэн түүхэнд Ричард хааны үхлийн дараа Иоан хаан Английн цэргийг Франц руу явуулсан бол уг кинонд эсрэгээр нь харуулсан юм.

kinopoisk.ru

2. Pearl Harbor, 2001

Зохиомол дүрүүдийн тусламжтайгаар уг бүтээл нь Япончууд хэрхэн АНУ-ын цэргийн бааз руу довтолж байгааг харуулдаг. Тэгвэл өөр олон алдаа байсныг та мэдэх ёстой.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 4

Адмирал Киммел өглөө эрт гольфын талбай дээр байгаагаар харагддаг. Үнэн хэрэгтээ Япончууд дайралт болохоос хэдэн цагийн өмнө Америкчуудад анхааруулсан байсан байтал кинон дээр дайралтын тухай мэдээлэл хохирол учирсны дараа л адмиралд хүрдэг. Түүнчлэн 40-өөд оны үед Жэк Дэниэлс байгаагүй ба яагаад ч юм маршаллын энгэр дээр Вьетнамын дайны одон зүүлттэй байдаг.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 5

3. Alexander, 2004

18-р Александрын гүрнийг байгуулсан Александр Македон олон улсыг байлдан дагуулсан ч үзэгчдийг байлдан дагуулж чадаагүй юм. Түүний 20 жил сэнтийд заларсан түүхийг Холливуд ахин баллаж хаясан юм.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 6

Киноны төгсгөл хэсэгт Гидап голын эрэг дээр болсон тулааныг нилээд өөрчилсөн нь шөнийг өдөр болгож, хоосон талыг ой болгосон юм. Үүнээс гадна Александр тус тулаанд шарх аваагүй аж.

PHOTOGRAPHS TO BE USED SOLELY FOR ADVERTISING, PROMOTION, PUBLICITY OR REVIEWS OF THIS SPECIFIC MOTION PICTURE AND TO REVMAIN THE PROPERTY OF THE STUDIO. NOT FOR SALE OR REDISTRIBUTION.

4. Gladiator, 2000

Энэ кино хэр муу байсныг дараах өгүүлбэр дангаараа илэрхийлж чадах бизээ. Кинонд Ромын эзэнт гүрнийг бүгд найрамдах улс болгож гаргадаг.

kinopoisk.ru

– Эмэгтэй гладиаторуудыг хэзээ ч эрчүүдтэй тулалдуулж байгаагүй

– Цэнгэлдэхэд болдог тулаанууд 16-17 цагийн үед болдог байсан бол кинонд нар эгц дээр байхад тулаан явагддаг.

– Дуулган дээр байсан залаанууд эртний Грекийх байсан. Ромчууд тийм залаагүй байсан.

– Шилэн хундагыг тэр үед зөвхөн баячууд л хэрэглэдэг байсан

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 8

5. Braveheart, 1995

– Шотландууд банзлыг 17-р зуунд өмсөж эхэлсэн бол кинон дээрх үйл явдал 13-р зуунд өрнөдөг

– Кинон дээр гардаг туг болон үйл явдал цаг үеийн зөрүүтэй.

kinopoisk.ru

– Нэгдүгээр Эдуард хаан нь католик шашинтан байсан

– Волласын эхнэрийн нэрийг өөрчилсөн.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 11

6. 9 рота, 2005

– Афганд 10 жилийн хугацаанд ердөө хоёр Ил-76 осолдож унасан байдаг.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 10

– 40 ОА хэсэг рүү дайчдыг ямар ч зэвсэггүй явуулдаг байсан бол кинон дээр тэд бүрэн зэвсэглэсэн байдаг.

– Дыгалод “Олон улсын цэрэгт Афганы ард түмнээс” гэсэн одон байдаг ч тэр үед тухайн одон байгаагүй юм байна.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 12

7. Troy, 2004

– Тухайн үед хот-улс байсан Спартаг жирийн нэг усан боомт гэж нэрлэдэг

– Кинонд нас барагсдын нүдэн дээр зоос тавьдаг ч тэр үед зоос байгаагүй.

kinopoisk.ru

– Тэр үед хүрэл зэвсэг хэрэглэдэг байсан

– Тухайн цаг үед морин цэрэг гэж байгаагүй.

Түүхийг гуйвуулсан Холливудын 7 кино 14

2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/05 at 00:25

    9r rot bol oros kino tegeed bas troy bol tuuhen kino bish ulger domgoos sedvlrsen kino shuu lol

  2. Ss

    2016/01/06 at 01:53

    Ish zailuul enechin uran saihnii kino shudee yag manai Manduhaishig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *