Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн

0

Бидний түүх, археологийн тухай мэдлэгийн ачаар бид зарим ард түмний тухай үүнээс үүсэж, тийшээ суурьшиж, ийм болцгоосон гэж итгэлтэйгээр хэлж чадах билээ. Гэвч ихэнх тохиолдолд бүхэл бүтэн үндэстэн, ястны гарал үүсэл тэр чигтээ эртний ертөнцтэй хамт алдагдсан байдаг.
Бид танд устаж алга болсон мөн зарим нь одоо үед ч үлдэж чадсан олон янзын нууцлаг ард түмний тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Оросууд

Төсөөлөөд үз дээ, Орос хүмүүс хаанаас үүссэн, яг хэзээ тэд Орос болсон тухай хэн ч баттай мэдэхгүй. Бид энэ үг хаанаас үүссэнийг ч мэдэхгүй шүү дээ. Тэдний өвөг дээдэс: антропологичид тэдний дунд скифчүүд, сарматууд, норманууд байсан гэж үзэж байгаа боловч тэдний хэн нь оросын ард түмнийг үүсгэсэн тухай хэн ч мэдэхгүй байгаа юм.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 1

2. Майячууд

Майя соёл иргэншил нь МЭ өмнө үүссэн бөгөөд МЭӨ 16-р зууны үед – 3600 жил Испанийн булаан эзлэгчдэд ялагдатлаа оршин тогтнож байжээ. Майячууд гайхалтай өндөр хөгжсөн соёл иргэншилтэй байсан: тэд МЭӨ хуанлиг боловсруулж, хөдөө аж ахуйг сайжруулж, одон орны тухай мэдлэг эзэмшиж, дүрс бичигтэй байжээ.
Гэвч харамсалтай нь Майя нарын соёл иргэншил огцом уналтанд орсон юм. Тэд хаанаас үүсэлтэй, яагаад ул мөргүй алга болсон тухай шинжлэх ухаанд одоо ч тодорхойгүй байсаар байгаа аж.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 2

3. Лапландууд (цаатан)

Дэлхий дээр наад зах нь таван мянган жилийн турш амьдарч буй энэхүү эртний ард түмний гарал үүсэл тодорхойгүй байгаа юм. Мөн бид тэднийг аль удамд багтаахыг ч мэдэхгүй: Монгол уу эсвэл эртний палеоевроп уу? Лапланд хэл нь фин-уйгар хэлний бүлэгт хамаардаг, гэвч энэ нь өөр хоорондоо ялгаатай хэдэн арван аялгуунд хуваагдана.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 3

4. Пруссчүүд

Прусс оршин байсан тухай анхны нотолгоо зөвхөн есдүгээр зуунд гарч байжээ. Харин энэ ард түмний сүүлийн төлөөллүүд 1709-1711 оны тарваган тахлын үед бүгд устгагдсан аж. Пруссийн тухай Энэтхэг-Европ хэл дээр дурдагдах ба магадгүй энэ үг нь purusa гэх үгнээс үүсэлтэй байж болох юм. Энэ нь санскритаас орчуулбал “хүн” гэж орчуулагдана. Гэсэн хэдий ч прусс хэлний талаар хэн ч мэдэхгүй байгаа юм.
Пруссийн хаант улс сүүлд XVII зуунд үүсгэн байгуулагдсан ба түүний хүн ам русс овогтой бага харилцдаг байжээ.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 4

5. Казакууд

Казакууд өөрсдийгөө тусдаа ард түмэн гэж тооцдог, гэвч тийм биш юм: орчин үеийн казакууд янз бүрийн үндэстэнтэй холилджээ. Судлаачид казакуудын өвөг дээдэс дунд скифүүд, черкесүүд, хазар, готууд болон бусад овгууд байсан гэж таамаглаж байгаа аж. Казакын өвөг дээдсийн үндэс суурь Хойд Кавказ, тэр ч байтугай Баруун Туркестанд олддог гэнэ.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 5

6. Парсууд

Одоогийн байдлаар дэлхий дээр нийт 130 мянган парс байгаа аж. Энэхүү эртний ард түмэн Ази гаралтай бөгөөд тэднийг зөвхөн үндсээс гадна шашин нэгтгэж байгаа аж: парсууд зороастризмыг дагагчид бөгөөд өөрсдийн соёл иргэншил, уламжлалыг олон зууны турш хадгалсаар байгаа юм. Жишээ нь, “чимээгүй цамхаг” гэх нэртэй газар үлдээдэг нас барагсдын биеийг тас иддэг заншил нь алдартай юм.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 6

7. Гуцулууд

Гуцулуудыг “украины гуцул” гэж нэрлэдэг, гэвч энэ нэрний үүсэл тодорхойгүй байгаа юм. Зарим судлаачид гуцул гэдэг үг гоц (хулгайч) гэдэг үгнээс үүссэн гэх бол зарим нь кочул (хоньчин) гэдэг үгнээс гарсан гэж таамаглажээ. Гуцулууд бөөлөх зан заншлаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд тэдний дунд одоо болтол хар, цагаан шулмууд байсаар байгаа аж. Тэднийг молфар гэдэг ба тэдний үгийг бараг бүх хүн сонсдог аж.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 7

8. Хитчүүд

Хитчүүд нилээд хөгжсөн байсан ба тэд хамгийн анх үндсэн хуулийг гаргажээ. Хитчүүд дайны тэрэг боловсруулж, хоёр толгойт бүргэдэд мөргөдөг байжээ. Эдгээр ард түмэн хэзээ, хаашаа алга болсон нь тодорхойгүй. Магадгүй эртний германы овогтой холилдсон байж болох юм.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 8

9. Шумерууд

Шумерын соёл иргэншил – хамгийн хөгжингүй, хамгийн учир битүүлэг байсан юм. Шумерууд өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсан, мөн тариалангийн усан хангамжийн системийг боловсруулж, тэр ч бүү хэл математикийн бодлогод тун сонирхолтой байжээ. Тэд маш төвөгтэй аялгаар ярьдаг байсан ба аялгаас шалтгаалан үгийн утга өөрчлөгддөг байжээ. Гэвч бид шумерууд хаанаас үүссэн мөн тэдний хэл ямар хэлний бүлэгт хамаардаг байсныг мэдэхгүй юм.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 9

10. Этрускчууд

Этрускчууд орчин үеийн Италийн нутаг дэвсгэрт оршин суудаг байсан ба тэдний соёл иргэншил хангалттай сайн хөгжсөн юм. Судлаачид ром тоог этрускчууд бодож олсон гэх таамаг дэвшүүлж байгаа аж. Этрускчуудын уналт юунаас шалтгаалсан, үр дүнд нь тэд хаашаа алга болсон нь тодорхойгүй ч тэднээс славянчууд үүссэн гэх таамаг бий: этрускчуудын хэл болон славян хэл нь ижил бүтэцтэй байдаг.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 10

11. Армянчууд

Армян хаанаас үүсэлтэй вэ? Хэд хэдэн таамаг бий. Тэдний нэг нь – адил генетикийн бүрэлдэхүүнтэй эртний Урарту гүрнээс үүссэн. Өөр нэг нь – армяны нутаг бол Хеттов хаант улсын зүүн талд байрлах Хайас юм. Хамгийн магадлалтай нь армянчууд нийтлэг уламжлалтай хэд хэдэн угсаатны бүлэг холилдсон гэж үзэж байгаа юм.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 11

12. Цыганууд

Цыганууд Энэтхэгээс гаралтай. Гэвч үнэн хэрэгтээ цыган ард түмэн эртний Египетийн нутаг дэвсгэрт удаан хугацаагаар амьдарч байсан ба европчууд тэднийг египетчүүд шиг харагддаг учир египет гэж дууддаг байжээ. Цыгануудын хэрэглэдэг таро картыг бид бүгд мэдэх билээ – египетүүдийг мэргэлдэг заншилтай байжээ. Үүнээс гадна цыганууд нас барагсдыг занданшуулан эд хөрөнгийн хамт булшинд хийдэг байсан аж.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 12

13. Еврейчүүд

Энэ ард түмний тухай бүх зүйл ойлгомжгүй: угсаа, шашны бүлэг, нийгмийн давхарга. Дээр үед еврейчүүдийн соёл иргэншлийг үл хамааран тэднийг бүгдийг иудаизмын шашинтан гэж үздэг байжээ.
Судлаачдын үзэж байгаагаар наймдугаар зууны үед 12 еврей хүн тутмын 10 нь хувь тавилангаа алддаг гэжээ. Европын ихэнх ард түмэн скифүүд, киммерчүүдээс гаралтай гэх таамаг байх ба тэдгээр нь алга болсон нөгөө л арван хүний удам болж таарч байгаа юм. Мөн бид ашкеназууд хаанаас үүссэн, тэд Ойрхи Дорнодын еврейчүүдтэй хэр ойр байсан тухай мэдэхгүй.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 17

14. Гуанчууд

Гуанчууд одоогийн Испанийн хэсэг болох Тенерифе арал дээр суурьшиж байжээ. Тэд майя болон ацтекын пирамидтай адил тэгш өнцөгт пирамид барьж чаддаг байжээ. Эдгээр пирамидыг хэзээ, хэнд зориулж барьсныг, мөн тэднийг хэрхэн Тенерифед очсон тухай (тэдэнд далайчдын ур чадвар, мөн ямар ч хөлөг онгоц байгаагүй) мэдэхгүй юм.

15. Хазарууд

Бид энэ овгийг зөвхөн хөрш овгийнхоны тухай түүхчдийн бичсэн бичээснээс л мэднэ. Хазарууд ямар байсан, мөн оршин суугчид ямар хэлээр ярьдаг байсан талаарх ямар ч археологийн баримт бичиг байдаггүй юм байна. Мөн тэд хаашаа алга болсон талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 13

16. Баскууд

Баскууд дэлхийн хаана ч олж сонсохгүй өвөрмөц хэлээр ярьдаг. Энэ хэл нь хэлний аль ч бүлэгт хамаарахгүйтэй адил баскууд өөрсдөө аль ч үндэстэнд хамаарахгүй: тэдний ген бусад өөр үндэстний хөршүүдээсээ хангалттай том ялгаатай.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 14

17. Халдеичууд

МЭӨ хоёр мянганы сүүлээр, нэг мянганы эхээр Месопотами нутаг дэвсгэр дээр амьдарч байжээ. Халдеичууд сметик үндэстэй. МЭӨ 626-538 онд халдеичуудыг Вавилон захирч байсан ба Шинэ Вавилоны эзэнт гүрнийг байгуулжээ. Тэд ид шид болон зурхайд маш ихээр ач холбогдол өгдөг байжээ: хөрш үндэстнүүдийн дунд халдеи зурхай нь нилээд алдартай байсан гэдэг.

18. Сарматууд

Сарматууд түүхч Геродотын үзсэнээр “гүрвэл толгойт” хэмээн түүхэнд үлдсэн байдаг. Энэ ард түмэн өөр гавлын ясны хэлбэртэйгээрээ алдартай байжээ. Тэдний гавлын яс мөлхөгчийг санагдуулам хавтгай хэлбэртэй байжээ, учир нь тэднийг бага байхаас нь эхлэн гавлын ясыг нь шахдаг байсан гэдэг. Сарматууд эхийн эрхт ёс заншилтай байсан гэх таамаг байдаг юм байна.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 15

19. Калашууд

Калашууд – одоо үед Пакистаны нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа маш нууцлаг хүмүүс юм. Калашууд “цагаан ази”-д хамаарах ба тэд өөрсдийгөө Александр Македоны үр удамд тооцдог. Мөн биш эсэх нь тодорхойгүй ч калашуудын хэл санскрит хэлтэй ижил бүтэцтэй.

Түүхэн дэх хамгийн нууцлаг 20 үндэстэн 16

20. Филистчүүд

Энэ ард түмэн Крит арлаас үүссэн хэмээн Библид дурдагдан үлдсэн байдаг. Филистчүүд мөн түүнчлэн хитчүүд ган хайлуулж чаддаг байжээ. Энэ нь бусад үндэстнүүдэд хаалттай байсан юм. Филистчүүд хаашаа алга болсон талаар бид мэдэхгүй ч тэд Зүүн Газар дундын тэнгисийн үндэстнүүдтэй холилдсон байж болох юм.

 

37
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/03 at 18:40

    Норманууд бол викингүүдийн удам угсаа шүүдээ.

  2. zochin

    2016/01/03 at 19:32

    shal hudlaa.sain sudalj bj orulachee

  3. zochin

    2016/01/03 at 19:38

    unshij bolq bnshde

  4. ЭР ХVН

    2016/01/03 at 19:49

    Энэ мэдээлэлийг оруулсан хvн шал тэнэг мал юм байна! КАЗАХУУД ”САК” гаралтай үндэстэн шvv дээ тvvх мэддэггvй бас ямар ч мэдлэггvй ийм малнууд юм бичиж оролдохоо болиосой билээ хятадын шээс чинь

  5. Зочин

    2016/01/03 at 21:52

    Oros yag haanaas uussen in medehgui gejuagaa te.. hehe zgr l sain s*xchid l urjeed bh shig har uhaan gj

  6. Зочин

    2016/01/03 at 22:55

    Судалгаатай мэдээлэл оруулаач Казах(түрэг угсаат нүүдэлчин үндэстэн) үндэстний цөмийг хэрэйд,найман,онгуд,татар,хонгирад,мэргид,кипчак г.м түрэг хэлтэй овогууд бүрдүүлдэг юм.орос бол Слав үндэстэн гээд байгаа.Пруссчүүд одооний германууд.
    Судалгаатай мэдээлэл оруул!!!

  7. ...

    2016/01/04 at 02:46

    Hazar chn Mongolchuud shvvde bid neg ugsaatai. Joohon tuuhiin medlegee arwijuulaa admina

  8. Зочин

    2016/01/04 at 03:38

    yamar ch medleggu baijj iim yum oruulahaa boljoojeee hujaagiin sheesnuudeee

  9. sonirhogch

    2016/01/05 at 02:39

    minii bodloor ened “kazakuud” gej orsiin haant zagaslaliin uyed urd hil hygzaariin hamgaalj bsan ukrainii ” cossaks” iin tuhai bololtoi odoonii bayan ulgii bolon khazagstanii kazakuud bish.Harin ter “hazar” uud gedeg ni hazar mongolchuud bish shuu mongoliin baildan daguulalaas umnu tend ert uyees amidarch bsan “hazar” gej uusel garal bolon haanaas ireed haashaa alga bolson ni medegdehgui undestnii tuhai bichsen bna

  10. Мэдлэг нэмье

    2016/01/05 at 13:58

    Казах, Казак хоёр бол тусдаа хоёр ондоо үндэстнүүд. Казак оросжуу талдаа төрхтэй, Казахууд Монголжуу төрхтэй. Хэл яриа, амьдрах хэв маяг, хувцаслах хувцаслалт, шашин нь хүртэл тусдаа ондоо байдаг юм. Казахууд бол Коран судрыг шүтдэг байх(Түрэг талдаа би өөрөө шашныг нь бүрэн судлаж үзээгүй учраас мэдэхгүй юм. Хүмүүс ярьдаг учраас бичлээ), Харин Казакууд бол Үнэн Алдартны шашин шүтдэг.

  11. muugi

    2016/01/07 at 02:40

    za bas arai2 jooxn undesleltei ym tawij baildaa please

  12. hehe

    2016/01/07 at 15:09

    Аргагүй шүүдээ., Энийг бичсэн хүн угийн юм мэдэхээргүй хүн байна.хэхэ Ихэнх нь худал мэдээлэл

  13. Зочин

    2017/08/15 at 21:29

    Prussuud German bish ee. Slavuudtai iluu oir ugsaatan baisan bolov uu daa.

  14. tuuh sonirhogch

    2017/08/16 at 08:07

    Hazar mongol gdg bol myngan mongol gsn ug. Chinges haanii baildan daguulaltiin ued ochij suurshin ulmaar uldej hotsorson mongolchuud. Iim hudlaa ym bichij bha nerteigeer ni mongolchuudiin owog deedes haanaas bii bolson nintodorhoigu bolhoor mongolchuud bas nuutslag undesten gcheech

  15. asdas

    2017/08/16 at 11:16

    bur shal xudlaa medeelel boliildoo

  16. Зочин

    2017/08/16 at 13:22

    Hen ingej bichseniig medehq l de gehde ter Hazaruud gsniin zuvtguj ugie. Yuni tyryynd Khazar bolon Hazara gj 2 uur yndesten bdag gdgiig zalruulj ugie. Khazar gdg n tyregjsen yevrechyyd esvel tyreg esvel europe mun ted haasha alga bolj yaj ustasan n medegddeq, Harin Hazara gdg n bol odogin Afghanistand bga bidni medeh Mongol Turegiin 2in hoich Hazara-mongol gdger n hymyys sn medeh bh.

  17. Зочин

    2017/08/16 at 17:02

    kazak gej cossack-iig helj baigaa bololtoi manai bayanulgiin kazakuudtai hamaagui slav undesten odoo oros ukraind uusaad or murgui alga bolson

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *