Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл

0

Зохион бүтээгчид, дизайнерууд таны амьдралыг амар хялбар болгох, баяр хөөр авчрах зуу зуун зүйлсийг өдөр бүр шинээр сэдэж, хийж бүтээсээр байдаг.

Энд бид таны өдөр тутмын амьдралд хэрэг болох хамгийн үр дүнтэй хэрэгслүүдийг танилцуулж байна.

Салгахад хялбар ухаалаг залгуур

Энэхүү залгуур нь гоё сайхнаас гадна хэрэглэхэд маш тохиромжтой эд юм. Дунд нь байх нүхний тусламжтайгаар та залгуурыг амархан салгаж болох бөгөөд жижиг гэрэл нь та ямар нэг зүйл асаасан эсэхийг хянахад тустай.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 1

Угаалгын явцад угаах зүйл нэмж болох угаалгын машин

Угаалгын машинд угаах гэсэн зүйлүүдээ хийгээд угаалга эхэлсний дараа угаах ёстой байсан ямар нэг зүйл олох нь элбэг. Чухам ийм нөхцөлд энэ машин хамгийн хэрэгтэй эд бөгөөд нэмэлт жижигхэн хаалгаар та орхигдсон эд зүйлсээ угаалгын машин ажиллаж байх явцад нэмж болно.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 2

Гэрэлтэй карт

Үргэлж л цүнхээ ухаж байдаг хүмүүст таарах эд. Гэрлийг нь асаахын тулд зөвхөн өргөхөд л хангалттай юм. Энэ карт нь таны халаас, түрийвчинд багтах учир үргэлж биедээ авч явахад ямар нэгэн төвөг учруулахгүй.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 3

Сонгино баригч

Барь, хэрч, гүйцээ.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 4

“Уймраа” нөхдүүдэд зориулсан эд

Хэрвээ та ямар нэг зүйлээ хийх ёстой газар нь хийлгүй орхисноос болж дараа түүнийгээ олох гэж будилдаг бол танд Pixie-гийн мэдрэгч тус болно. Та байнга алга болгоод байдаг эд зүйлдээ энэхүү мэдрэгчийг зүүх бөгөөд ухаалаг утсандаа тохирох апп-ыг суулгах ба таны хайж байгаа зүйл хаана байгааг жижигхэн тэмдгээр зааж өгнө.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 5

Унадаг дугуйчдад зориулсан проектор

Азербайжаны дизайнер Эльнур Бабаевын бүтээсэн Cyclee хэмээх проектор нь унадаг дугуй унаж байгаа хүмүүс өөрийн хийх гэсэн үйлдлээ автомашин унаж байгаа хүмүүст ойлгуулахад ихээхэн тус дэм болох бөгөөд шөнийн цагт илүү сайн харагдуулна. Проектор суудлын ард бэхлэгдэх ба дугуйны хөдөлгөөнөөс шалтгаалан тэмдгүүд автоматаар асна.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 6

Дурлалт хосуудын дэр

Interaction Design-ийн бүтээсэн энэ дээр нь үргэлж цуг байх хүсэлтэй ч зай хэмжээнээс хамаарч хол байгаа дурлалт хосуудад зориулсан эд юм. Дурлалт хосуудын хэн нэг нь унтахаар хэвтэх үед дэрэн дэх мэдрэгч нөгөө дэрэнд дохио өгснөөр тэр нь тааламжтай зөөлөн гэрлээр гэрэлтэж эхлэх ба дэрийг тэврэх үед та өөрийн дурлалт хосын зүрхний цохилтыг мэдэрнэ.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 8

Тагны түгжээ

Амттай зүйл бүхий сав суулгыг зөвхөн та эсвэл таны нууц түлхүүрийг нь зааж өгсөн тэр л хүмүүс онгойлгож чадна.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 7

Нохойн шүршүүр

Ийм шүршүүрийн тусламжтайгаар та нохойгоо амархан угааж, усанд оруулах болно.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 9

Кофе аягалах сэрүүлэг

Шинэхэн чанасан кофены үнэрээр сэрнэ гэдэг сайхан хэрэг. Тэгвэл Британий дизайнер Жошуа Ренуф сэрүүлэг, кофе чанагч хоёрыг нэгтгэж чадсан байна.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 10

Жин хэмжигч халбага

Энэхүү жижигхэн гал тогооны хэрэгсэл нь нүдээрээ жин, хэмжээ багцаалахдаа муухан хүмүүст зориулагдсан бөгөөд 0,1 грамм хүртэл нарийвчлалтай заах энэ халбаганы “даах” хэмжээ нь 300 грамм юм. Гал тогоон дахь бас нэгэн бэрхшээл ингээд шийдэгдлээ.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 11

Орны хөлд зориулсан залгуур, usb оролт

Энэ пластик саванд янз бүрийн жижиг сажиг зүйлсийг хадгалж болохоос гадна USB оролт, цахилгааны залгуурыг нь орноосоо босолгүйгээр ашиглах боломжтой.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 12

Тогтоогч бүхий халбага

Одоо халбага аяганд “живнэ” гэж айлтгүй.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 13

Ухаалаг утасны киборд

Энэ нь шинэ зүйл биш боловч яах аргагүй хэрэгтэй эд юм. Үүний тусламжтайгаар та интернэтэд харьцах, элдэв бичиг баримт дээр чөлөөтэй ажиллах боломжтой.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 14

5 төрлийн хоол нэг хайруулын тавганд

Одоо та өндөг шарах, бекон шарах, шарвин хайрах… зэрэгт олон хайруулын таваг хэрэглэх шаардлагагүй боллоо. Бүх л зүйлээ Master Pan хэмээх үл түлэгдэх, таван тасалгаа бүхий хайруулын таваг дээр хийж болно.

Шинийг санаачлагчдын бүтээсэн 15 ухаалаг хэрэгсэл 15

3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *