Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг

1

10. CAIC WZ 10 (Хятад)

Хятадын байлдааны техникүүд шилдгүүдийн тоонд ордог цаг үе ирж байна. Цуварсан бүхээг бүхий CAIC WZ-10 хэмээх Хятадын анхны байлдааны нисдэг тэргийг 2011 онд зэвсэглэлд авчээ. Оросын Камов-ынхан энэ зэвсгийг бүтээхэд оролцсон гэдэг. Уг нисдэг тэрэг нь нэг бүр нь 1285 морины хүч бүхий хоёр турбо хөдөлгүүртэй ба дээд хурд нь 300 км/цаг.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 5

9. МИ 24 (Орос)

Дэлхий даяар алдартай Оросын байлдааны нисдэг тэрэгний үндэс суурь болсон Ми 24 1971 онд бүтээгджээ. 8 хүн тээвэрлэх чадалтай энэ нисдэг тэрэгний дээд хурд 335 км/цаг бөгөөд зориулалтаасаа шалтгаалан олон янзын загвараар бүтээгдсэн ба агаар-агаар, агаар-газар ангиллын пуужин, янз бүрийн калибр бүхий пулемет, их буугаар зэвсэглэж болно. Энэ машиныг 3500 гаруй тоогоор үйлдвэрлэсэн байна.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 2

8. Denel Ah-2 Rooivalk (Өмнөд Африк)

Итгэмээргүй боловч уг нисдэг тэргийг Өмнөд Африкт ч гэсэн үйлдвэрлэдэг байна. Энэ улсын зэвсэглэлд энэхүү нисдэг тэрэг 12 ширхэг байдаг ба 309 км/цагийн дээд хурдтай бөгөөд Aerospatiale puma дээр үндэслэн хийжээ. Үндсэн зэвсэг нь 700 сум бүхий 20мм-ийн их буу байх ба удирдлагатай болон удирдлагагүй пуужин хэрэглэх боломжтой.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 6

7. Bell Ah 1 Super Cobra (АНУ)

Bell Ah 1 Cobra хэмээх энэхүү нисдэг тэрэг нь Вьетнамын дайны үеэр АНУ-ын цэргүүдэд агаарын дэмжлэг үзүүлж байсан бөгөөд Battlefield Vietnam зэрэг тоглоом тоглодог хүмүүс хараад л таних байх. Энэ нисдэг тэрэг өөрчлөгдөн сайжирч Super хэмээх тодотгол зүүж одоо хүртэл АНУ-ын цохилтын, байлдааны нисдэг тэрэгний үндэс болж байгаа билээ. Дээд хурд 282 км/цаг, Зэвсэглэл: 750 сум бүхий 20 мм-ийн их буу, янз бүрийн ангиллын пуужингууд.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 7

6. A129 (Итали)

Энэ нисдэг тэргийг Agusta-гийн зохион бүтээгчид бүтээсэн бөгөөд Баруун Европт бүх л зүйлийг нь бие дааж хийсэн анхны нисдэг тэрэг юм. Дээд хурд 250 км/цаг бөгөөд 881 морины хүч бүхий Rolls Royce Gem 2-1004D турбо хөдөлгүүртэй.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 4

5. AH 1Z Viper (АНУ)

Уг байлдааны нисдэг тэрэг нь үндсэндээ Bell Ah 1 Super Cobra-г эрс шинэчилсэн хувилбар юм. Хараалах болон чиглүүлэх шинэ систем бүхий энэ нисдэг тэрэг 2011 онд зэвсэглэлд орсон ба 287 км/цагийн дээд хурдтай, нэг бүр нь 1723 морины хүч бүхий 2 хүчирхэг хөдөлгүүртэй.

PACIFIC OCEAN -- Petty Officer 2nd Class Patrick Henry, an aviation boatswains mate from Pearl City, Hawaii, guides an AH-1Z "Viper SuperCobra" landing aboard USS Makin Island Oct. 5. The attack helicopter was piloted by Capt. Travis Patterson and 1st Lt. Michael Tetreault, who serve with Marine Light Attack Helicopter Squadron 367, aka Scarface. A squadron detachment is supporting the aviation combat element of the 11th Marine Expeditionary Unit's special-purpose Marine air-ground task force. The 11th Marine Expeditionary Unit is the first amphibious landing force to embark Makin Island, which set sail for San Francisco Oct. 1 to participate in the city's 2010 Fleet Week. There the 11th MEU plans to showcase to the public the Marine Corps' men and women, its aircraft and equipment, and its ability to conduct missions that span the overlapping spectrums of peace and combat, from disaster relief of war. Tetrealt is from Killingly, Conn., and Patterson is from Austin, Texas. (Official U.S. Marine Corps photo by Cpl. Preston Reed)

4. Eurocopter Tiger (Герман-Франц)

Герман, Францын хамтран бүтээсэн энэхүү байлдааны машиныг анх 2002 онд үйлдвэрлэж эхэлжээ. Одоогоор Герман, Франц, Австрали, Испани зэрэг улсын зэвсэглэлд багтдаг бөгөөд 1285 морины хүчтэй 2 турбо хөдөлгүүртэй, 278км/цагийн хурдтай, 30 мм-ийн их буутай.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 8

3. Ми 28Н (Орос)

Ми 28Н нь шөнийн ангууч хэмээх нэрээр алдаршиж байгаа нисдэг тэрэг бөгөөд МИ 28-ын сайжруулсан хувилбар. 2013 онд зэвсэглэлд авсан энэ машин техникийн олон төрлийн үзүүлэлтээрээ өрсөлдөгчгүй гэж хэлж болохоор. Хамгийн орчин үеийн хэрэгсэл бүхий энэ нисдэг тэрэг цаг агаарын ямар ч нөхцөлд үүргээ биелүүлэх боломжтой ба бараг бүх хэрэгсэл нь нөөц байдлаар 2 болон түүнээс дээш хэмжээгээр машинд суурилсан байдаг учир байлдааны явцад “амьдрах чадвар” маш өндөр. Нийт 4400 морины хүч гаргах 2 мотортой энэ техник 30 мм-ийн их буу болон пуужингаар зэвсэглэнэ.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 1

2. AH64D Apache Longbow (АНУ)

Энэ бол яах аргагүй хамгийн шилдэг нисдэг тэрэгний нэг мөн. Хамгийн орчин үеийн хэрэгсэл, системээр тоноглогдсон нисдэг тэрэг, 70мм-ийн их буутай. Мөн янз бүрийн ангиллын 16 пуужин тээх боломжтой ба дээд хурд нь 265 км/цаг. 1890 морины хүч бүхий 2 хөдөлгүүртэй энэ нисдэг тэрэг Персийн булангийн дайны үеэр хэн бэ гэдгээ харуулсан билээ.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 9

1. Ка 52 Алигатор (Орос)

Хэдийгээр AH64D Apache Longbow сайн ч гэлээ Ка 52 Алигатор хамгийн шилдэг нь юм. Маш хүчтэй зэвсэглэлтэй энэ нисдэг тэрэгний маневарлах чадвар нь онцгой юм. Давхар сэнс бүхий системтэй ба цаг агаарын ямар ч нөхцөлд үүрэг биелүүлэх чадвартай. Моторын нийт хүч 5000 морины хүчтэй тэнцүү бөгөөд 900 мм хуяг бүхий танк эсэргүүцэх чадалтай Вихрь пуужин, 15 мм хуягийг 1,5 км зайнаас цөм цохих чадвар бүхий 30 мм-ийн их буутай ажээ.

Дэлхийн шилдэг 10 байлдааны нисдэг тэрэг 10

54
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/01 at 03:40

    ka 52 har akuul bas delhiin anhinii kata buult hiideg nesdeg tereg

  2. Зочин

    2016/01/03 at 22:14

    Apache 70mm iin buutai gedeg arai l xudla sonsogdoj bna shuu xixixi.Agarin ongots yumu nisdeg tereg tiim ix kalibrin buutai baix barag bolomjguildee.AC-130 iig es tootswol.Apache giin undsen zewseg n 30mm iin ix buu.Mi-28 tai adilxan.

  3. Зочин

    2016/01/06 at 11:28

    ИЙМЭРХҮҮ МЭДЭЭГ ОРОС ДОТООД СУРТАЛЧИЛГААНЫ САЙТУУД ГОЛДУУ ГАРГАДАГ.НЭСДЭГ ТЭРГИЙГ ХААНА ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ГЭЖ БАЙГААГААС ШАЛТГААЛЖ ҮЙЛДВЭРЛЭДЭГ.СЕРВИС ,АШИГЛАЛТЫН ЗАРДАЛ,ЗАХ ЗЭЭЛ БОРЛОГДСОН ТОО ГЭЭД ИХ Л ЮМ БИЙ ДЭЭ .ХАМГИЙН ХАМГИЙН БОЛ ОРОС ОЙЛГОЛТ.

  4. Зочин

    2017/08/13 at 17:51

    hujaa bol dan huulbar uursdiin zohioson yum yuchvi! hiih hiihdee dangaarchilj chadahgvi zaawal hamtiin tuslaltsaa demjleg dor hiideg hahaha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *