Энэ жил амьдралыг илүү хялбарчилсан зугаатай маш олон тооны шинэ бүтээлүүд нээлтээ хийсэн. Бид тэдгээр бүтээлүүдээс хамгийн сонирхолтойг нь цуглуулан танд хүргэх гэж оролдлоо.
Аюулгүй ачааны машин
Итгэмээргүй санагдаж байна уу? Samsung аль хэдийнээ энэ технологийг Аргентинд нэвтрүүлээд эхэлсэн байгаа аж. Урдаа яваа ачааны машиныг гүйцэх гэж давхих машинууд осолд ихээр ордог тул ослоос сэргийлэхийн тулд үүнийг бүтээжээ.
Ховерборд
Хагас нь сегвей, хагас нь скейтборд. Биеийн жингээ шилжүүлэх замаар удирддаг. Үүн дээр төрөл бүрийн үзүүлбэр үзүүлж болохоос гадна бүжиглэж болно гээд бод доо.
Хийсвэр ертөнцийн дараагийн төвшин
Google компани биднийг хийсвэр ертөнц рүү нэг алхам ойртуулан Google Glass-ийг танилцуулсан бол Microsoft тус амжилтыг дараагийн төвшинд хүргэн Microsoft HoloLens-ийг худалдаанд гаргав. HoloLens нь аливаа зүйлийг бүрэн хэмжээгээр загварчлах боломжийг олгодог байна. НАСА Ангараг гаригийн гадаргууг загварчлахын тулд HoloLens-ийг ашиглаж байгаа юм байна.
Хоол хийж сурахад туслах хайруулын таваг
Хайруулын таваг хангалттай халсан болов уу, одоо хутгах хэрэгтэй болов уу, хоол бэлэн болсон болов уу эсвэл дахиад жоохон хүлээх хэрэгтэй юм болов уу гэж дахин эргэлзэх шаардлагагүй боллоо. Энэхүү хайруулын таваг жишээ нь зөөлөн гал дээр стейк шарж байхад танд хэзээ эргүүлэхийг зааж өгөх гэх мэтчилэн олон зүйл дээр чиглүүлж өгөх болно.
Ус цэвэршүүлдэг ном
Энэ номын хуудаснууд нь усан дах бактерийг 99% хүүртэл шүүн цэвэршүүлдэг. Хэрэглэх заавар нь номын хуудсан дээр бичээстэй байдаг.
Энергиэр цэнэглэдэг гоймон
Эдгээр гоймонгуудыг улаан буудайнаас бус харин вандуйнаас гарган авчээ. Энэ нь хоёр дахин их уураг, дөрөв дахин их эслэг агуулах боловч нүүрс төрөгч болон цардуул бага агуулах болно. Энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн компани ийм аргаар зутан болон пицца хийх төлөвлөгөө боловсруулж байгаа юм байна
Далайн хог сорогч
Тороор далайн хог хаягдлыг түүнэ гэдэг зардал ихтэй, цаг хугацаа их шаардсан үйл явц юм. Энэ төслийг хөгжүүлэгчид 100 км урттай хөвөгчийг байрлуулан далайн урсгалыг ашиглан хог хаягдлыг авах санаа гаргажээ.
Програмчилж сургадаг бөмбөг
Програмистын эрэлт хэрэгцээ хурдацтайгаар өсөж байгаа тул Made by Many компани хүүхдүүдийг бага наснаас нь сургахыг санал болгож байна. Hackaball – энэ нь гар утасны программтай төстэй бөгөөд хэрэглэгчдэд хэзээ, хэрхэн програмчлах тухай заадаг тоглоом юм.
Агаарын бохирдол илрүүлэгч
Энэ төхөөрөмж нь биднийг бохир агаараар амьсгалуулахгүйн тулд эргэн тойрон дах агаарын найрлагыг таньж чаддаг аж. Үүний тусламжтай та жишээ нь тоосонцрын харшлаа хөдөлгөхгүйн тулд заасан замаар явах юм.
Дотроо усан массажтай ваннтай дүүжин ор
Энэхүү гайхалтай бүтээл Hydro Hammock зусланд хамгийн ихээр хэрэг болно гэдэгт итгэлтэй байна!
Таны гэрийг цоожлох төхөөрөмж
Хаалгаа хаахаа мартдаг, мөн хаасан билүү гэж санаа зовдог хүмүүст зориулсан гайхалтай бүтээл юм. Гар утастайгаа холбосны дараа таны хаалга хаалттай эсэхийг мэдэж болох бөгөөд үүний тусламжтай хэн хэзээ орж гарч байгааг мэдэх боломжтой болж байгаа юм.
Бөгтөр засдаг чип
Таныг бөгтийх тоолонд энэ төхөөрөмж нь чичрэх болно. Эрүүл мэндэд ч тустай шүү.
Ухаалаг чих
Энэхүү төхөөрөмжийн тусламжтай ухаалаг гар утасны апп-аас таагүй дуу чимээг устгах боломжтой. Жишээ нь хүүхэд уйлах чимээ, эсвэл алхаар цохих чимээг арилгаж болно.
Хурхирахыг болиулдаг төхөөрөмж
Энэ төхөөрөмж хурхирах үед ажиллаж эхэлдэг. Хурхирах үед энэ төхөөрөмж ажилласнаар дэр хийлэгддэг. Ингэснээр толгой байрлалаа өөрчлөн хамар залгиурын булчин агшиж хурхирахаа болино.
Хүүхдийг мэдрэгч био зүүлт
Энэ төхөөрөмж нь хүүхдийн зүрхний цохилт, биеийн температур, байрлал болон бусад мэдээллийг тэмдэглэх ба ямар нэгэн огцом өөрчлөлт гарахад эцэг эхийн ухаалаг гар утсанд мэдээллийг явуулдаг аж. Энэ төхөөрөмж нь хүүхэд хэзээ сэрэхийг урьдчилан таамаглаж чаддаг.
Таны гитаранд зориулсан электрон холбоос
Та ердөө л энэхүү ACPAD хавтанг гитарандаа холбоход 100 өөр төрлийн хөгжмийн зэмсгийн дуу гарах болно.
Ургамалтай хамт ургадаг ваар
Энэ оригами ваарыг Ayaskan студи бүтээсэн ба маш амархан хүссэн хэмжээндээ орон хувирч чадна.
Ярьдаг тоглоом
Хүүхдийн хэлсэн үгийг давтан хэлдэг бусад ярьдаг тоглоомуудаас ялгаатай нь гэвэл энэ үлэг гүрвэл нь хүүхэдтэй харьцаж чаддаг. Энэ үлэг гүрвэл асуулт асууж мөн асуусан асуултанд хариулж хүүхдийн хариултыг таньж чаддаг юм байна.