Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл

4

Хэдий бид 21-р зууны эхэн үед амьдарч байгаа хэдий ч хүний хөл хүрээгүй газрууд, бидний үзэж хараагүй амьтад мөн олон сонин үзэгдлүүд шинээр гарч ирэн хүн төрөлхтөнийг гайхашруулсаар л байна. Тэр дундаас эдгээр 6 байгалийн үзэгдэл одоо болтол тайлагдашгүй хэвээр байгаа юм.

1. Галт бөмбөлгүүд

Тайланд, Лаос

Меконг голын гүнээс жилд нэг удаа өндөг шиг хэлбэртэй улаан бөмбөлгүүд гарч ирээд алга болдог байна. Нэг гарч ирэхдээ тэрхүү бөмбөлгүүд 10-20 м дээш хөөрөөд алга болдог юм.
Энэхүү үзэгдэл нь ихэнхдээ Паварана баярын үед буюу 10-р сард таардаг ч жилийн бусад саруудад бас үзэгдэх нь бий. Эрдэмтэд үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй байгаа ч нутгийн иргэд “наг” хэмээх хүн цээжтэй лусын савдаг хачирхалтай үзэгдлийн цаана нуугдаж байгаа хэмээн итгэдэг байна.
Хэдий тухайн үзэгдэл нь тайлбарлагдаагүй байгаа ч жуулчдын очиж үзэхийг хүсдэг зүйлсийн нэг болоод байгаа юм.

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 2

2. Боолди хоолой

АНУ, Мичиган нуурын өмнөд эрэг

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 1

Эргийн ойролцоох элсэн манхнууд 10-20 м хүртэл өндөр байдаг ч тэдэн дундаас хамгийн том нь “Боолди” хэмээх нэртэй 37 м-ийн өндөр манхан юм. Энэ манхны осолтой чанар нь заримдаа түүний элс хатуурч хүн унаж болохуйц хоолой адил нүхнүүд үүсдэгт байгаа юм. Үүнээс болж 2013 онд 6 настай нэгэн хүүгийн хөл доорх газар нурж 3 метрийн гүн нүхэнд унасан байна. Хэдийгээр хүүг аварсан ч энэ нь Боолдигийн нүхэнд хүн унасан анхны тохиолдол биш юм. Хүмүүс элсэн манханд үүссэн нүхэнд унаж алга болох нь элбэг. Гэсэн хэдий ч эрдэмтэд уг үзэгдлийг тайлбарлаж чадахгүй л байна.

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 3

3. Тэсрэлттэй газар хөдлөлт

Итали, Грек, Франц, Герман, Хятад болон Өмнөд Америк. Ховор тохиолдолд Япон болон Хойд Америк.

Судлаачдын дүгнэлтээр энэхүү үзэгдэл нь нийт газар хөдлөлтүүдийн 0,5%-д л тохиолддог ба цэнхэр дөл, тэсрэлт эсвэл аянга цахилгаан мэт харагддаг байна. Энэхүү үзэгдэл нь газар хөдлөхөөс хэдэн цагийн өмнө юм уу газар хөдлөлтийн үед л үзэгддэг байна.
2014 оны эрдэмтдийн таамаглалаар бол энэхүү үзэгдлийн шалтгаан нь соронзон орон зайн сарнил байх магадлалтай гэсэн бол шинээр гарч ирсэн таамаглал нь газар хөдлөлтийн үед газар агуулагдаж буй чулуулаг болон эрдсүүдээс болж цахилгаан үүсдэг байж магадгүй гэсэн юм. Тиймээс одоохондоо энэхүү үзэгдэл ч мөн өөрийн тайлбартай болох болоогүй л байгаа юм.

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 4

4. Бөөрөнхий хэлбэртэй цахилгаан

Хаа сайгүй үзэгддэг

Цахилгаан заримдаа тэнгэрт хөвж буй бөмбөлөг хэлбэртэй болдог. Юуны улмаас тухайн хэлбэрт ордгийг эрдэмтэд олон янзаар тайлбарлах гэж оролдсоор байгаа ч өнөөг хүртэл тайлбарлаж чадаагүй байгаа юм. Харин Хятадын эрдэмтэд саяхан энэхүү байгалийн нууцыг тайлахад нэг алхам ойртсон юм. Тэд спектрометрийн тусламжтайгаар тус цахилгааны спектрийг тогтоож авсан ба энгийн цахилгаанаас ялгаатайг нь олж мэдсэн байна. Энгийн цахилгаан нь ионжсон азотын нөхцөлд үүсдэг бол бөмбөлөг хэлбэртэй цахилгааны үед хөрсөнд агуулагдах бодис болох төмөр, кремний, кальц илүү давамгайлж байсан байна.

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 5

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 6

5. Ногоон гэрэл

Тэнгэрийн хаяа харагддаг, цэвэр агаартай газар нар манддаг ба жаргадаг зүгүүдэд үүлгүй байхад үзэгддэг үзэгдэл юм.

Энэ нь тун ховор үзэгдэл ба нар жаргах үед тэнгэрийн хаяаны ойролцоо ногоон гэрэл үзэгддэг байна, зарим тохиолдолд цэнхэр болж харагддаг. Энэхүү гэрэл нь ихэнхдээ 1 секундээс 5 минут орчим хүртэл үргэлжилдэг ба түүхэнд 35 минут үргэлжилсэн явдал ч байдаг байна.

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 7

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 8

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 9

6. Тахиралдсан давалгаа

Англи болон АНУ

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 10

Судлаачид яагаад далайн давалгаа яагаад тахиралдсан хэлбэртэй болдгийг өнөөг хүртэл тайлбарлах гээд хүчрэхгүй байгаа юм. Ийм үзэгдэл нь ихэнхдээ далайн шуурганы дараа тохиолддог байна.

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 11

Байгаль дэлхийн тайлагдашгүй 6 үзэгдэл 12

127
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/29 at 14:35

    5. Ногоон гэрэл
    Хэн нэгэн үхсэн хүн нөгөө ертөнцөөс эргэж ирж байгаан. Спаровын багынхан шиг :PP

  2. Captain Jack Sparrow

    2015/12/29 at 19:27

    Hen negen uhun uhegsediin ertuntsud amid bgaa gesen dohio ym Green Light

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *