Бэлтгэхэд хялбар төмстэй зуушны жор

1

Төмстэй хоолны жор бол баялаг их: төмсний нухаш, шарсан төмс, франц маягаар болгосон төмс гэх мэт…

Энэ удаад нугалаат-төмсний жорыг танд танилцуулж байна. Бэлдэхэд цаг бага орж, тогоочийн ур чадвар нэг их шаардахгүй юм.

Амтлаг шаргал өнгөтэй нугалаат төмсний жор 2

Орц:

  • Дунд зэргийн төмс – 2ш
  • Бекон, хиам, утсан гахайн мах
  • Ургамлын тос – 2-3 х.х
  • Карри – 1 ц.х
  • Цуу – 1 х.х
  • Хүссэн хэмжээгээрээ давс, перец

Бэлдэх арга:

1. Аль болох адил хэмжээтэй хоёр төмсийг сонгож арилгаад сайтар угаана. Төмсний доор хоолны халбага тавьж хутгаар нарийхан нарийхан хэрчинэ. Хоолны халбага нь төмсийг бүтэн хэрчүүлэхгүй тээглүүрийн зориулалттай юм.

2. Зүссэн төмсөө мөнгөлөг цаасанд ороож 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут шарна.

Амтлаг шаргал өнгөтэй нугалаат төмсний жор 1

3. Төмс шарагдаж байх хооронд хиам эсвэл бекон зэргийг төмснөөс илүү гарч унжаад байхааргүй хэмжээтэй нарийхан хэрчиж бэлдэнэ. Дээрээс нь давс, нунтаг хар перец, багахан ургамлын тос дусааж холино.

4. Соусыг бэлдэх: тавганд цуу, карри болон ургамлын тосоо хийж сайтар хутгана.

Амтлаг шаргал өнгөтэй нугалаат төмсний жор 3

5. Хагас цагийн дараа шарах шүүгээнээс төмсөө гаргаж төмсний хэрчим болгонд болгоомжтой амталж бэлдсэн бекон, хиамаа хийж дээрээс соусаа харамлалгүй ахиухан асгана.

6. Мөнгөлөг цаасандаа буцаан ороож 10 минут шарах шүүгээнд шарна (хэм нь өмнөхтэй адил).

Амтлаг шаргал өнгөтэй нугалаат төмсний жор 4

Хэрвээ хүсч байвал дээрээс нь бяслаг болон бусад амтлагч цацаж болно. Сайхан хооллоорой.

Амтлаг шаргал өнгөтэй нугалаат төмсний жор 5

2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *