Алдарт АК бууны шинэ үе

0

Ак-47, Ак-74 зэрэг өмнөх загвартай гаднах хэлбэрээрээ төстэй боловч АК-12-т хэд хэдэн шинэ техникийн шийдэл бий.

Алдарт АК бууны шинэ үе 1

Автоматын бүтэц нилээд өөрчлөгдсөн ба шинэ цохилт-буулгалтын механизм, шинэ замаг, модуль бүтэц (лего тоглоом модуль бүтцийн шилдэг жишээ юм) бүхий энэ буун дээр суурилан 20 гаруй  иргэний болон байлдааны зориулалттай загвар гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Ганц сумаар  буудах болон автомат буудалт дээр нэмэгдэн 3 сумаар буудах боломж нэмэгдсэн ба замаг зогсох боломж нэмснээр (сум дуусах үед замаг сум татаж авах байдлаар зогсох) буу сумлах хугацаа эрс багасжээ.

Алдарт АК бууны шинэ үе 2

Зохион бүтээгчид бууны ашиглалт буюу тохьтой байх нөхцөлд онцгой анхаарсан ба гал хамгаалагч, буудах төрөл, замаг зогсоох зэргийг одоо ганц гараар хийж болно. Цэнэглэх бариулыг баруун, зүүн аль ч талд байрлуулж болох ба хараалах уртасгасан шугам бүхий шинэ механик овоо хараатай болжээ. Нугарч хураагддаг, өндөрсгөж болох шинэ мөрлөгч нь буудалтын явцад мөрөнд ирэх тийрэлтийг багасгах ба үүний үр дүнд сум бөөндөө тусах боломж нэмэгдэнэ.

Алдарт АК бууны шинэ үе 3

Шинэ бууны хамгийн их нүдэнд харагдах өөрчлөлт нь түүний олон талын зориулалт буюу универсал байдал юм. Ак-12-т оптик, шөнийн, коллиматор дурангууд, зай хэмжигч, бөмбөг буюу гранат шидэгч, тактикийн гэрэл зэргийг суулгаж, тогтоодог Пиккатиннигийн суурьтай болжээ. Хийн бүлүүр нь бөмбөг шидэгчийг ашиглахад тохирсон ба өөр улсын бөмбөг шидэгчийг ч суурилуулж болохоор хийгдсэн нь энэ бууг цаашид экспортод гаргах төлөвлөгөөтэй байгааг илтгэнэ.

Энэ бүхний хажуугаар автомат буу маань Оросын Холбооны улсын Батлан Хамгаалах Яамнаас тавих бүх л шаардлагыг хангасан ба үйлдвэрлэгч болох Ижмашынхан ямар ч хэмжээний улсын захиалгыг биелүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Дотоод Явдлын Яам АК-12-ыг туршиж үзэхээр авах хүсэлтээ илгээжээ.

Алдарт АК бууны шинэ үе 4

Янз бүрийн үеийн АК-ын 3 төрөл хоорондоо нилээд ялгаатай ба АК-47 7,62 калибртай байсан бол АК-74 5,45 байдаг. Харин АК-12 дээрх 2 калибрт аль алинд нь тохирдог буюу гол төмрийг тохирох калибрийнхаар солих боломжтой.

Алдарт АК бууны шинэ үе 5

Шинэ загвар гарах бүрт буудалтын хурд (600-650-680 буудалт/минут), ашигтай тусгал (800-1000-1100 метр) нэмэгдэж байгаа. Харин АК-12-ын сумны багтаамж нь өмнөх загваруудаасаа 2 дахин их байх боломжтой.

Алдарт АК бууны шинэ үе 6

Үргэлж шинийг эрэлхийлж шинэ загвар гаргах гэсэн зүтгэл нь зохион бүтээх сэтгэлгээ болон үйлдвэрлэлийн явц, технологийг шинэ шатанд гаргахад ихээхэн хэрэгтэй ажээ.

Алдарт АК бууны шинэ үе 7

Мөн одоо ид явагдаж байгаа туршилтын үр дүн бууны эцсийн хувилбар, түүний цаашдын өөрчлөн сайжруулалтанд нөлөөлөх нь тодорхой бөгөөд Батлан Хамгаалах болон Дотоод явдлын яамны тусгай анги нэгтгэлүүд туршилт хийж байгаа билээ.

Алдарт АК бууны шинэ үе 8

8
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/24 at 11:55

    ak47vsm16?

  2. Зочин

    2015/12/24 at 16:18

    Сэтгэгдэл *m16 hereglehee boliod udaj bna
    M16 us shoroo gol tomrond orhol ym bol gatsna gajna asuudaltai usa Weitnam iin daind yl chadaagui ygaad gewel hamgiin muu zewsegt batsan

  3. Зочин

    2015/12/24 at 17:54

    Сэтгэгдэл *Үргэлж шинийг эрэлхийлж шинэ загвар гаргах гэсэн зүтгэл нь зохион бүтээх сэтгэлгээ болон үйлдвэрлэлийн явц, технологийг шинэ шатанд гаргахад ихээхэн хэрэгтэй ажээ.

  4. Зочин

    2015/12/24 at 17:59

    Tegeed AR-15 gargasan uu? Semi-auto m16tai tostei haragddag

  5. Б. Батбум

    Б. Батбум

    2015/12/24 at 18:27

    Билгүүн Бэкү

  6. Munkhzul Anand

    Munkhzul Anand

    2015/12/24 at 18:54

    DeMo Man Skullcutter

  7. Зочин

    2015/12/24 at 19:05

    ак 47-г м16 тай харьцуулаад нэмэргүй ээ угаасаа ак илүү нь тодорхой.Харин м4а1 тэй харьцуулвал зүгээр

  8. DeMo Man Skullcutter

    DeMo Man Skullcutter

    2015/12/24 at 19:42

    Lol yu ve

  9. Зочин

    2015/12/24 at 20:50

    call of duty дээр энэнээс аймар ак нууд байдаг ш дээ хаха жинхэнэ тактикын буу болж байгаа юм биш үү

  10. Д. Эрдэнэчимэг

    Д. Эрдэнэчимэг

    2015/12/24 at 22:12

    nileen humuus sharelj avj avhandee gej

  11. Зочин

    2015/12/24 at 22:14

    m16 -г хэрэглэхээ больсон ч гэх шиг хуцдаг гөлөг вэ ? m16 -г одоо хүртэл хэрэглэж байгаа. Дотроо m16a1 a2 a3 a4 гэх мэт хуваагдаж байгаа.

  12. gol tomor ni urt bolson tal bna u

  13. Master Wong

    2015/12/26 at 01:46

    <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3 <3<3 <3 <3 <3 ————————-http%3A%2F%2Ffacebook.com/1044028632285429

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *