Хүзүү, мөрний өвчнийг намдаах 6 дасгал

0

Хэрвээ таны хүзүү эсвэл мөр үе үе хөшиж өвддөг бол өөртөө тохирох дасгал хийх тухай бодох цаг болжээ гэсэн үг.

Танд өглөө дүүрэн эрч хүч бэлэглэх, оройд хүнд ажлын алжаал тайлах энгийн булчин суллах дасгалуудыг санал болгож байна.

Дасгал № 1

  • Завилж суугаад хийж болох ба зогсоогоор ч хийж болно.
  • Баруун гарын алгыг толгойн зүүн хэсэгт тавьж зөөлөн дарж толгойг баруун тийш гилжийлгэн, зүүн гарыг биеэс бага зэрэг зайтайгаар доошоо унжуулна.
  • Энэ дасгалын үед мөр сул унжсан байх бөгөөд нуруу цэх байх ёстой.
  • Нэг талдаа 30 секунд орчим байрлалаа хадгалсны дараа аажуухан үндсэн хэлбэрт шилжээд дараа нь нөгөө талдаа дээрх байрлалыг авна.

Хүзүү, мөрний өвчнийг намдаах 6 дасгал 1

Дасгал № 2

  • Сандал болон шалан дээр нуруу цэх байдлаар сууна.
  • Гараа толгойн ар шилэнд салаавчлан барих ба тохой гуя руу чиглэсэн байрлалтай байна.
  • Толгойгоо аажуухан доош тонгойлгон, эрүүгээ цээжинд тулгахыг оролдох хэрэгтэй.
  • Энэ байдлаар 30 сек суух ба дараа нь гараа авч толгойгоо аажмаар өргөнө.

Хүзүү, мөрний өвчнийг намдаах 6 дасгал 2

Дасгал № 3

  • Газарт өвдөглөн, толгойгоороо урагш шал тулах ба хэд хэдэн удаа уртхан амьсгаа ав.
  • Гараа ардаа авч шулуун байдлаар аль болох дээш өргөх ба энэ үед 2 гараа салаавчилсан байвал сайн.
  • Амьсгаа авах үедээ гуяа дээш өргөн биеийн жинг урагш чиглүүлнэ.Толгойгоороо газар сайн тулах ба салаавчилсан гараа аль болох арагшаа, шал хүрэх чиглэлээр барих хэрэгтэй. Энэ байдлаар 10 секунд болно.
  • Дээрх байдлаар дор хаяж 5 удаа дасгалаа хийх ба дасгал хоорондын үеэр хөл, толгойгоо газраас салгалгүй, зөвхөн гараа суллаж амарна.

Хүзүү, мөрний өвчнийг намдаах 6 дасгал 3

Дасгал № 4

  • Энэ дасгал хүзүүний хажуугийн булчинг сайн сунгаж суллана.
  • Цэх, хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоно.
  • 2 гараа ардаа авах ба баруун гараараа зүүн бугуйг барин аажуухан арагшлуулна.
  • Сунгалтыг ихэсгэхийн тулд толгойгоо баруун мөр лүүгээ хазайлга. Энэ байдлаар 30 секунд болоод нөгөө талдаа хийнэ.

Хүзүү, мөрний өвчнийг намдаах 6 дасгал 4

Дасгал № 5

  • Энэ дасгал нь хүзүүний арын булчинг сунгах ба сунгах хүчийг өөрийн гуяа өргөх хэмжээгээр тааруулах боломжтой.
  • Шалан дээр дээш харан гараа хажуудаа авч хэвтэнэ.
  • Өвдгөө нугалан хөлийн улаар гишгэх ба мөрөө аль болох таазтай ойрхон байлгахыг хичээх хэрэгтэй. Энэ үед хөлийн ул мөрний хэмжээтэй, паралел байхад анхаараарай.
  • Гараа нурууны ард авч холбоно.

Хүзүү, мөрний өвчнийг намдаах 6 дасгал 5

Дасгал № 6

  • Энэ дасгал хүзүүний урд хэсгийн болон мөр, цээжний булчинг сунгаж суллана.
  • Хөлөө бөгсөн доороо авч суух ба хөлийн ул дээшээ чиглэсэн байна.
  • Арагшаа налж гарынхаа алгаар газар тулах ба хөлөөс холгүй байх хэрэгтэй.
  • Энэ байдлаар цээжээ илүү өндөр өргөхийг хичээх ба хөл бөгс хоёрыг салгалгүй аль болох сайн нийлүүлэх хэрэгтэй.
  • Сунгалтыг ихэсгэхийн тулд толгойгоо арагшаа болго. Энэ байдлаар 30 секунд болоод аажуухан хэвийн байдалд шилжинэ.

Хүзүү, мөрний өвчнийг намдаах 6 дасгал 6

40
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/28 at 19:49

    My nz zob zvitei dasgal sanal bolgoson bna amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *