Амьдралаа өөрчлөх 12 арга

0

Хийдэг байсан зүйлээ л хийгээд байвал авдаг байсан зүйлээ л авах болно – Хэнри Форд
Өглөө сэрээд ядарсан толгойгоо сэргээх гэж кофе уугаад сууж байгаагаар өөрийгөө төсөөлж байна уу? Ихэнх хүмүүс ийм л байдалтай амьдарч байдаг. Юу ч хийх сонирхолгүй, юу ч хийх хүсэлгүй ингэж байгаа нь сэтгэл санааны байдалтай нягт холбоотой.

Амьдралаа өөрчлөх 12 арга 1

Энэ байдлыг өөрчлөхийг хүсч байгаа бол танд ахин нэг аяга кофе туслахгүй. Та юу хийх хэрэгтэй вэ гэвэл түр зогсоод амьдралын хэв маяг, хамгийн гол нь өөрийнхөө хүлээж авах мэдрэмжийг сэргээн өөрчлөх хэрэгтэй.

1. Нойроо сайн авах

Унтдаг цагаасаа 30 минутын өмнө орондоо орж байхыг хичээгээрэй. Бидний бие бол тун ээдрээтэй төхөөрөмж бөгөөд арчилгаа их шаардагддаг. 7-8 цаг унтахад хүний тархин дахь хорт бодисууд ялгарсан байдаг байна. Иймээс унтах нь хамгийн зөв амралт юм.

2. Хооллолтондоо анхаарах

Идэж байгаа зүйлдээ анхаарал тавих нь эрүүл хооллолтын нууц юм. Юу идэж байгаагаа мэдэх болон хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн биед үзүүлэх нөлөөг мэдэх нь стрессгүй, илүүдэл жингүй амьдрал руу хөтлөх зам болж өгдөг. Иймээс юм идэхийнхээ өмнө жаал бодоод үзээрэй.

3. Кофе бага уу

Кофе нь мэдрэлийн системийг цочроосноор таныг сэрүүн байлгадаг. Харин байнгын цочрол, дарамтанд байгаа мэдрэлийн системийг кофе ууж сэргээх нь юу л бол. Ядарч туйлдсан, стресс ихэдсэн үед кофе хамгийн муу сонголт юм.

4. Идэвхитэй бай

Өдөр бүр хамгийн багадаа 10 минут хөдөлгөөнтэй байх нь танд олон талаараа ач тустай. Ингэснээрээ таны стресс тайлагдах ба сэтгэл санаа өөдрөг болох болно. Түүгээр ч барахгүй хөдөлгөөн нь бодох үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлдөг байна.

5. Анир чимээгүй нөхцөлд байх

Ердөө 5-хан минут л юу ч бодохгүй байхыг хичээж чимээгүй орчинд суух нь бясалгал хийж байгаа мэт амар амгаланг танд мэдрүүлэх болно.

6. Арьсандаа санаа тавих

Өдөр бүр арьсаа арчилж сурснаар таны арьс эрүүл төрхтэй хэвээр үлдэх болно. Энэ нь мэдээж таны өөдрөг байдалд мөн л нөлөөлнө.

7. Их зангаа багасгаж сэтгэл ханамждаа илүү анхаарах

Хэрэв хийж байгаа зүйл тань биеийг чинь ядраагаад, оюун санааг чинь удаашруулж байгаа бол тэр зүйлээ хийхээ болих хэрэгтэй. Өөрийн сэтгэл ханамжийг юуны түрүүнд тавих хэрэгтэй. Сэтгэл ханамж нь таны бүтээлч байдал болон юм бүхэнд хандах хандлагыг асар ихээр өөрчилдөг.

8. Зөн совингоо дага

Бие махбодь тань өөрийнхөө байгаа байдлын талаар танд үргэлж дохио өгч байдаг ч та анзаардаггүй аль эсвэл тоодоггүй. Энэ нь тун муу бөгөөд сөрөг үр дагаварт хүргэж болох юм. Тиймээс ямар нэг зүйл болохгүй байгаа юм шиг санагдвал мэдрэмжээ дагах хэрэгтэй.

9. Шинэ зүйл туршиж үзэх

Өдөр бүр хийдэг улиг болсон бүхнээ орхиод нэг ч удаа болтугай шинэ зүйлийг туршиж үзэх хэрэгтэй. Ингэхдээ залхуурлыг өөрт тань саад болохыг зөвшөөрч болохгүй шүү. Магадгүй хийхийг хүсдэг байсан ч яагаад ч юм цаг байдаггүй байсан зүйлсээ та хийгээд үзээрэй.

10. Өөрийн эргэн тойронд байгаа зүйлсээ ажиглах

Магадгүй орчноо солих цаг болсон ч байж болох юм. Түр зогсоод ажиглаарай. Хаана байхад танд хамгийн тухтай байна? Хэнтэй байхад танд таатай байдаг вэ? Өөрт тань тав тухгүй мэдрэмж төрүүлдэг хүмүүстэй хамт байж цагаа үрэх хэрэггүй шүү.

11. Шинэ зүйл сурах

Тархиа амраах бас нэг арга нь шинэ зүйл сурах байдаг. Ингэснээр та тархиа цэнэглэж байгаа л гэсэн үг юм. Шинэ зүйл сурахад хүний тархины үйл ажиллагаа эрүүлждэг байна. Харин юу сурах нь таны л дур.

12. Өдрийн тэмдэглэл хөтлөх

Анхаарал төвлөрөх, стресс багасах, бүтээлч сэтгэлгээ хөгжих гээд өдрийн тэмдэглэл таны чадваруудыг сайжруулах болно. Энэ нь өөрийн амьдралын хэв маягаа өөр нүдээр харж хянахад тус болдог ба хэн нэгэнтэй ярилцаж байгаа мэт тайвшралыг авчирдаг байна.

 

22
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ц. Матруушка

    Ц. Матруушка

    2015/11/26 at 15:13

    Гое сайт шүү дандаа хэрэгтэй мэдээлэл оруулдаг
    Цаашдийн ажил хөдөлмөрт Амжилт :”)

  2. Nomin Nyamka

    Nomin Nyamka

    2015/11/27 at 00:35

    @ Nomin Nyamka

  3. Uh

    2015/11/28 at 17:07

    Сэтгэгдэл *shal teneg yum zugeer l uh geh gazar xaxaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *