2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд

0

Ирэх жил FlatOut, Dead Island, Doom, Mafia, Street Fighter, Mass effect зэрэг олон алдартай тоглоомуудын шинэ хувилбарууд олны хүртээл болж биднийгээ баярлуулах нь. Дашрамд хэлэхэд тоглоом маань зөвхөн хүүхдүүдийн зугаа байх больж, нас тогтож төлөвшсөн хүмүүст ч мөн адил зориулагдах болжээ.

Dark Souls III

Платформ: Windows, PlayStation 4, Xbox One
Төрөл: RPG

2016 оны 3-р сарын 24-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд эхлээд Японд, түүнээс сарын дараа Америк болон Европын холбооны улсуудад нээлтээ хийнэ. Энэхүү тоглоомыг бүтээх ажил 2013 оноос хойш хийгдсэн бөгөөд уг тоглоомыг Single болон Multiplayer горимоор тоглох боломжтой юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 1

DayZ

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Survival horror

Тус тоглоомыг бүтээж байгаа тухай аль 2013 онд зарласан ба альфа хувилбар нь өмнө нь танилцуулагдсан байна. Survival horror төрлийн энэхүү тоглоом 2016 онд олны хүртээл болно. Дэлхий нийтээр цацах ажил Steam сервисийн тусламжтайгаар хийгдэх юм байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 2

Dead Island 2

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Action/RPG, Survival horror

Тоглоомын үйл явц Лос Анжелес, Сан-Франциско, Калифорнийн зэрэг 3 нутагт өрнөнө. Уг тоглоомыг энэ оны хавар гаргахаар төлөвлөж байсан ч хойшлуулж 2016 онд гаргахаар болсон байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 3

Dishonored 2

Платформ: Windows, PlayStatio4, Xbox One
Төрөл: Адал явдал, Stealth action

Энэхүү тоглоом 2015 оны 6-р сарын 14-нд “Е3 2015” үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан билээ. Тоглоом маань 2016 оны хавар нээгдэх товтой байгаа юм. Үйл явдал Dishonored-ын гол баатар Корво Аттаногийн төрөлх хот, Серконос арал дахь Карнакт болох ба тоглогчид гол баатрыг сонгох боломжтой.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 4

Doom

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Shooter

Уг тоглоомыг Doom 4 гэж нэрлэж байгаа ба 2016 оны хавар гаргахаар төлөвлөж байна. Өмнөх тоглоомын бүх л давуу тал болох: аймшигт олон олон мангасууд, олон янзын сонголт бүхий буунууд хадгалагдан үлдсэн байна. Энэ удаа тоглоомын үйл явц зөвхөн Ангарагт ч биш Дэлхий дээр бас болох бололтой.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 5

FlatOut 4: Total Insanity

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Авто уралдаан

2015 оны 7-р сарын 8-нд тоглоом бүтээгчид маань энэхүү тоглоомын тухай танилцуулсан ба олон түмэнд 2016 онд хүрэх болно. FlatOut-ын гол онцлог нь уралдааны замд дайралдах ямар ч обьектыг мөргөж эвдэх боломжтой юм.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 6

Homefront: The Revolution

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Shooter

The Revolution өмнөх тоглоомын үндсэн чиг болох Солонгосын Бүгд Найрамдах улсыг эсэргүүцсэн Америкийн тэмцэл үргэлжлэх ба гол баатар маань Солонгосчуудын иодын изотопоор орчныг нь хордуулсан Миссисипигийн эрэгт очих болно.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 7

Kingdom Come: Deliverance

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: RPG

Kingdom Come: Deliverance RPG-ийн ангигүй системийг ашиглан хүч, туршлага сонгож авах боломжтой ба дайчин, хулгайч эсвэл энэ бүхний холилдсон дүр ч болж болно. Чадвар нь тоглогчийн үйл хөдлөлөөс шалтгаалан өөрчлөгдөх ба үйл явдал 1403 онд Богемд (бохем) өрнөнө.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 8

Mafia III

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Адал явдал, автосимулятор, shooter

Өнгөрсөн зууны 60-70 оны үеийн Нью Орлеанд болж байгаа үйл явдал гарах ба гол баатар нь Линкольн Клей юм. Энэ удаа гол баатар маань машинаас гадна бас завиар (цувралд анх удаа) явах боломжтой болжээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 10

Mass Effect: Andromeda

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Acton/RPG, shooter

Тоглоомын гол дүрд ахмад Шепард биш шинэ дүр гарах ба үйл явдал Андромедийн галактикт өрнөнө. 2016 оны сүүлээр гарахаар төлөвлөгдсөн.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 9

Outlast 2

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Survival horror

Энэхүү аймшгийн тоглоом маань таны цусан дахь адреналиныг дараа жилийн намраас л ихэсгэх бололтой. Бүх платформуудад зэрэг нээлтээ хийх ба 2-р хэсэг маань тоглоомын үргэлжлэл байх болно.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 11

Street Fighter V

Платформ: Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Fighting

Бидний сайн мэдэх Street Fighter тоглоомын шинэ цуврал маань 2016 оны 2-р сарын 16-нд нээлтээ хийнэ. Анх 1987 онд гарсан тоглоомын нэр төртэй үргэлжлэл болох энэхүү шинэ тоглоомд 16 дүр байх ба 4 дүр шинээр нэмэгдэж оржээ.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 12

Yooka-Laylee

Платформ: Linux, OS X, Wii4, Windows, PlayStation4, Xbox One
Төрөл: Action-adventure

Сарьсан багваахай, хамелеон хоёрын адал явдалт аялалыг бид ирэх оны намраас л харах боломжтой ба уг тоглоомыг бүтээх хөрөнгийн ихэнх хэсгийг краудфандингийн (хандив) тусламжтайгаар олсон байна.

2016 онд гарах хамгийн их хүлээлттэй байгаа видео тоглоомууд 13

6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/24 at 15:11

    World Of Warcraft – Legion байхгүй тэ. Хаха

  2. munkhjin

    2015/11/24 at 17:25

    Homefront: The Revolution eniig huleeh bolno

  3. Зочин

    2015/11/24 at 17:40

    Wii4 гэж байхгүй. Wii U гэж байдаг юм. Ямар ч мэдлэггүй хүн бичсэн бололтой. Хальт нэг сайтаас харсан юмаа.

  4. Зочин

    2015/11/25 at 01:59

    wot? mafia III?

  5. Зочин

    2015/11/25 at 13:01

    naruto ninja storm 4

  6. Зочин

    2015/11/25 at 13:59

    Сэтгэгдэл *Amazing! http://www.getcocgem.com/ – I got free Clash of Clans gems here! Get yous too in less than two minutes!! Everybody is already using free gems from here.(HCE478iqsU)

  7. 21

    2015/11/25 at 18:49

    Homefront uu haha jinhene propagandaa shit

  8. Зочин

    2015/11/25 at 23:04

    World of warcraft legion yg ch biy daasan togloom bish shuude expesion pack

  9. Зочин

    2015/11/26 at 19:10

    Сэтгэгдэлdoom doom bas dahin doom *

  10. Redemption

    2015/11/26 at 22:10

    Sniper Ghost Warrior 3 Assassin’s Creed Syndicate FarCry Primal entr baidagguie nasan yooy

  11. EA

    2015/11/30 at 21:38

    Сэтгэгдэл *Hey MIrrors Edge Catalyst xaana bna???

  12. Temka

    2016/04/09 at 12:47

    Noooo outlast 2 -_-

  13. Зочин

    2016/10/08 at 12:59

    Gta6 garna

  14. у.эрдэнэбилэг

    2017/01/09 at 20:22

    YAJ TATAH YM BOLOO

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *