2014 оны хамгийн аялууштай 14 газар

0

2014 оны хамгийн аялууштай 14 газарӨвлийн баяруудын үеэр олонх хүмүүс ирэх баярын өдрүүдийг хаана өнгөрүүлэх, хаашаа аялахаа төлөвлөж, ядаж л мөрөөддөг. Энд бид олон улсын аялал жуулчлалын зах зээлд тренд болж байгаагийн дээр дэлхийн соёлын чиг хандлага болж байгаа газруудын тухай мэдээллийг хүргэж байгаа ба энэхүү 14 газар бол 2014 заавал зочилж очууштай үнэ хүндтэй газруудад тооцогдож байгаа юм. Ирэх улирлуудад хаана амарч, хаагуур аялахаа энэхүү нийтлэлийг маань уншиж сонирхсоны дараа төлөвлөх нь илүү оновчтой бөгөөд дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн хэрэг болно гэж итгэж байна.

1. Кубын үзэсгэлэнт арал нь онгон байгалийн хорхойтнуудын хувьд үнэхээр сэтгэл татам газар бөгөөд үзэсгэлэн төгөлдөр бөгөөд онгон дагшин далайн эрэг, ой модод нь дэлхийн олон орны мянга мянган аялагчдыг соронздон татдаг газар юм.
2. Тайландын нийслэл Бангкок хотод өнгөрсөн жил 15 сая орчим хүн айлчилсан нь дэлхийн бусад бүх хотуудаас дээд амжилт тогтоосон явдал болжээ. Хурдацтай хөгжиж байгаа Бангкок хот нь ирсэн хүн бүрт орчин үеийн амьдралаар амьдрахын хамт соёлын баялаг өв уламжлалтай танилцах боломжийг санал болгодог бөгөөд аялагчдыг хамгийн ихээр татдаг зүйлсийн нэг нь Тайландын уламжлалт хоол хүнс юм.
 
3. Европ дахь хамгийн гайхалтай газруудын нэг бол Исланд. Хүйтэн нөхцөлд халуун рашаанд тухлах гэж олон жуулчдын зорин очдог энэ орон 2008 оны эдийн засгийн хямралаас хойш эдийн засаг нь гайхмаар хурдан сэргэж байгаа орон юм.
 
4. Заан, зэрлэг үхэр, хирс, эрээн тахь, усны үхэр, цоохор ирвэс зэрэг зэрлэг адгуусан амьтдын хэдэн зуун зүйл хөлхсөн Ботсванд хийх тансаг сафари аялал гайхамшигтай ч байршлын хэрэгслийн хувьд нилээд чинээлэг аялагчдад илүү зориулагдсан. Жишээ нь: нэг хүн өдөрт 1750 доллараас их хэмжээний мөнгө зарцуулж байж байрлах газар олдог.
 
5. Израйлийн Тель Авив хот бол Дундад Дорнод дахь хамгийн алдартай аялал жуулчлалын төв. Хамгийн сүүлд гэхэд тус хот Дорнын Технологийн нийслэл болсон бөгөөд Гүүглийн оффис, Амазон, Фейсбүүкийн төлөөлөгчид болон бусад жижиг, шинэ үеийн бизнесүүд энд өрнөдөг.
 
6. Азийн санхүүгийн төвөөс худалдаа, аялал жуулчлал, янз бүрийн урлагийн үзэсгэлэн, үйл явдлын төв болсон Гонконг улс бол заавал очих газруудын нэг. Тус улсын эрх баригчид 2017 онд нээгдэх Орчин үеийн урлагийн музейг бий болгоход 642 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.
 
7. Европын холбоо болон Шенгений гишүүн болсон Хорват улсын зөөлөн цаг агаар, Адриатын тэнгисийн үзэсгэлэнт эрэг, соёлын баялаг өв дурсгал, эртний байшин барилга түүнчлэн Газар дундын тэнгисийн амтат хоол, дарсаараа алдартай.
 
8. Санкт-Петрбург хотод зочилсон аялагчид Нива голын эргээр алхах, Эрмитажид айлчлах, Орос үндэсний хоол зоогийг амтлах мөн гадаадын болон Оросын аялагчидтай хамт мартагдашгүй шөнийн амьдралыг өнгөрүүлэх боломжтой.
 
9. Энэ зун Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээнийг үзэх гэсэн сая сая аялагчид Бразилийг зорино. Гэмт хэрэг, ядуусын хорооллоороо алдартай энэ улс гэмт хэргийн эсрэг тэмцэж, зочид буудлууд болон аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, бүтээн байгуулах ажлыг хийж байгаа.
 
10. 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулах Токио хот хэзээнээс аялагчдын очих дуртай газруудын нэг байсан ба 2014 оны хамгийн очууштай газруудын нэгд тооцогдож байгаа юм.
 
11. Австралийн Грийт Барриер Рийф /Great Barrier Reef/ бол дэлхийн хамгийн том шүрэн хадны систем юм. ЮНЕСКО-гийн хамгаалалтанд орсон энэ газар дэлхийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог ба усанд шумбагч хорхойтнууд энд 1500 гаруй зүйлийн загас, халим, далайн гахай болон бусад далайн амьтан ургамлыг харах боломжтой. Байгаль орчны мэргэжилтнүүд дэлхийн дулаарал болон агаарын бохирдлын улмаас шүрэн хад үгүй болно хэмээн таамаглаж байгаа устан үгүй болж байгаа байгалийн энэ гайхамшгийг үзэхийг хүссэн хүмүүс ирэх 50 жилийн хугацаанд очиж үзэх хэрэгтэй болж байгаа аж.
 
12. Никарагуа улсын нийслэл Манагуа хот нь дэлхийн хамгийн хямд төсөр хотуудын нэг. Цагаан эрэг, байгалийн үзэсгэлэнт нөөц газрууд, аварга яст мэлхийнүүдтэй хамт шумбах зэрэг гайхамшгууд энд ирэхээр зоригчдыг хүлээж байдгийн дээр галт уул руу авирах боломж бий.
 
13. Европын хамгийн гайхалтай хотуудын нэг Берлин хотод түүхэн барилга байшингуудтай зэрэгцэн хамгийн сүүлийн үеийн баар, клубууд, дизайнерын дэлгүүрүүд оршдог.
 
14. Нүдээ анин сансарт нисэж байгаагаар төсөөлдөг байсан явдал ард хоцорсон. 250,000 доллараар сансрын аялал хийж болно.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *