Самурай нарын баримтлах ёстой 7 дүрэм

2

Эрэлхэг зоригтой, хурц ухаантай, ямар ч үед хамгийн зохистой шийдвэрийг гаргаж чаддаг удирдагч байхын тулд самурай нар өөрсдийн гэсэн дүрмийн дагуу амьдардаг байжээ.

Шударга ёс. Гаргасан үйлдэл бүрээ шударга байх үүднээс дүгнэн үйлдэж бай. Өрөөл нэгний бус өөрийн шударга ёсонд итгэ. Худал бол худал, үнэн бол үнэн. Энэ хоёрын хооронд байна гэж үгүй. Шударга, үнэнч хүн үнэнээс айх ёсгүй.

Эр зориг. Яст мэлхий мэт хуяган дотор амьдрах нь амьдрал биш. Самурай хүн баатар эрийн зүрх зоригтой байх ёстой. Ингэж амьдрах нь эрсдэлтэй, гэхдээ энэ нь тэнэглэл биш юм. Учир нь самурай мэргэн ухаантай, хүчтэй байдаг юм.

Сайныг үйлдэх. Өрөвч сэтгэл. Чанга, ширүүн бэлтгэл нь самурай хүнийг хурдан, хүчтэй болгодог. Энэхүү олж авсан хүчээ зөвхөн олны сайн сайхны төлөө ч ашиглах ёстой.

Хүндэтгэл. Самурай хүн ширүүн, хэрцгий байх шаардлага байхгүй. Нэг нэгнээ хүндэтгэх зан нь биднийг зэрлэг амьтдаас салгадаг болохоор дайсандаа хүртэл хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй.

Амлалт гэдэг бол хууль. Ямар нэг зүйл амлана гэдэг нь тэр зүйлийг хийсэнтэй ялгаагүй байдаг. Хэлсэн л бол яаж ч хамаагүй биелүүлэх ёстой.

名誉

Нэр төр. Самурайн хувьд хамгийн дээд шүүгч нь нэр төр юм. Хүний хийсэн үйлдэл нь түүний хэн гэдгийг харуулдаг, харин энэ нь нэр төрөөр илэрхийлэгддэг.

忠義

Үнэнч байдал. Самурай хүн өөрийн эзэндээ хэзээд үнэнч байдаг ба цэрэг, албатдаа үлгэр дуурайл болох ёстой байдаг.

8
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *