Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга

1

Орон сууцанд амьдардаг оршин суугчдын бараг хэн нь ч хэр их усыг хий дэмий урсгадаг талаар боддоггүй. Үнэн хэрэгтээ дэлхий дээр илүү ноцтой түм буман асуудлууд байгаа. Ямар ч том асуудал жижиг асуудлаас л үүсдэг шүү дээ. Дэлхий дээр одоо болтол усыг үнэт баялаг мэт гамнаж байгаа газар байхад усыг дэмий урсгаад яах юм бэ? Гэрийн нөхцөлд усаа хэмнэх маш хялбар аргууд байдаг. Хүн бүр жилд 1000 литр ус хэмнээсэй гэсэн үүднээс дараах үр дүнтэй хэдэн аргыг танилцуулж байна.

Шүршүүрийн ус

Хүн бүр гэртээ хоолоо бэлтгэдэг шүү дээ. Харин хоол бэлтгэхэд хүнснээс гадна юу юу хэрэгтэй билээ? Тиймээ мэдээж ус. Шүршүүрт орохдоо хоёр сав аваад тэднийг зүгээр л доороо тавиарай. Биеэ савандахаар шүршүүрээс түр зуур холддог л биз дээ? Ийм байдлаар урсаж байгаа илүүдэл усыг хэмнэх боломжтой.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 8

Усны цоргоны асуудал

Ихэнх хүмүүс өөртөө таарах температурыг буруу тохируулдаг. Таныг кранттай ноцолдож байх үеэр өчнөөн литр үнэт ус урсаж байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх маш хялбар арга бий: нэг л удаа тохируул. Халуун хүйтэн усны крант дээр тэмдэглэгээ хийснээр та цаг ч алдахгүй, ус ч үрэхгүй.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 1

Шүршүүр дэх ариун цэвэр

Алив үнэнээ хэлцгээе: шүршүүрт орохдоо шүдээ угаах нь илүү амар байдаг. Хоёр зүйлийг нэг дор хийхээс гадна цаг ч бага үрнэ шүү дээ! Гэвч тийм биш юм. Цаг илүү их зарцуулах болно. Бүлээн шүршүүрт орсны дараа дахиад шүдээ угаах гэж залхуурна гэдэг өөртөө бий болгож буй нэг том шалтаг юм. Энэ хооронд ус хэрэггүй урсана шүү дээ.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 2

Бочкины товч

Орчин үеийн бүх бие засах суултуур 2 товчлууртай болсон. Тэдний нэг нь даралт багатай ус урсгадаг. Ус хэмнэх ийм том боломж байхад хэр баргийн хүн үүнийг олж хардаггүй. Өөр нэгэн зөвлөгөө бий: бочкины байдлыг байнга шалгаж байгаарай. Товчлуурын пружин суларсан тохиолдолд ус бага даралтаар гарах боловч байнга ус гоожих муу талтай байдаг.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 3

Аяга таваг угаагч машин

Энэ ямар ч логикгүй сонсогдож магадгүй ч аяга таваг угаагч машин нь аяга тавгийг гараар угаахаас илүү бага ус хэрэглэдэг юм байна. Аяга таваг угааж байхад ус гоожиж байвал амар байдаг шүү дээ гэдэг шалтгаанаар хүмүүс усаа хий дэмий урсгадаг юм байна. Тийм ч үнэтэй биш аяга таваг угаагч таны ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй дэлхийд арай их ус бэлэглэх болно.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 4

Усны хоолойгоо янзлуул

Минутанд дусах 10 дусал ус жилд урсах 2000 литр устай тэнцэнэ. Хэдий хэмжээний усыг өөрийн ч мэдэлгүй урсгадгаа бодоод үз дээ? Улиралд ядаж нэг удаа сантехникч дуудаж байгаарай. Шагналд нь та зэвэрсэн усны хоолойноос өрөөгөө хамгаалах боломжтой болно.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 5

Ванны оронд шүршүүр

Халуун ваннд хэвтэх үнэхээр сайхан, гэвч үүнийг орой бүр орохыг зөвлөмөөргүй байна. Их хэмжээний ус (стандарт ваннд нийт 240 литр ус багтана) хэрэглэхийн зэрэгцээ энэ зуршил таны арьсанд тийм ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Өөрийгөө шүршүүрт хурдан орж сургаарай. Хүйтэн бол бүр ч сайн.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 6

Усаа хаа

Угаалга болон шүдээ угааж байхдаа усаа хаах нь хамгийн ойлгомжтой арга юм. Усаа үргэлж онгорхой байлгах шаардлагагүй. Ганцхан хялбар илүү хөдөлгөөнөөр жилд хэдэн мянган литр ус хэмнэх боломжтой.

Ус хэмнэх итгэмээргүй боловч үр дүнтэй 8 арга 7

21
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *