Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд

0

Хүмүүс Жеймс Бондод дуртай байх тус бүрийн шалтгаантай байдаг. Та 007-гийн цувралуудыг ямар ч шалтгааны улмаас үзэж байж болох ч түүний гайхалтай хэрэглэлүүд болон зэвсгүүдэд дурладгаа үгүйсгэхгүй байх.

The Living Daylights, 1987 – Түлхүүрийн оосор

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 1

Хэрэв та 007-гийн түлхүүрийн оосор биднийхээс юугаараа ялгаатайг мэдэхийг хүсч байвал танд хэлж өгье. Жеймс Бондын түлхүүрийн оосор нь ямар ч цоож, түгжээг нээж чадах ба тодорхой аяыг шүгэлдэн аялахад мэдээ алдуулагч хий өөрөөсөө ялгаруулдаг юм. Ахиад хэдэн ноот нэмээд шүгэлдээд өгвөл өөрийгөө ч устгах чадвартай эд.

 

You Only Live Twice, 1967 – Тамхи

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 2

Бонд уг зэвсгийг өрсөлдөгчөөсөө авсан байдаг ба үхэхийн өмнө тамхи татах хүсэлт тавин асаасан тамхиныхаа тусламжтай амь гардаг билээ. Нууц нь гэвэл түүний амандаа зуусан тамхины дотор жижиг хэмжээний пуужин оршиж байсан юм.

 

Never Say Never Again, 1983 – Пуужинтай үзэг

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 3

007 хүртэл халаасандаа үзэг авч явдаг гэвэл танд хэр сонсогдож байна? Тийм ээ, гэхдээ түүний үзэг гаднаасаа Англи улсын төрийн далбаатай жирийн үзэг шиг харагддаг юм. Дотор нь хүнийг юу ч үгүй болгож чадах тун хүчтэй пуужин бий.

 

Golden Eye, 1995 – Гар бөмбөгтэй үзэг

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 4

Үзэгний ар талыг дарж суух нь заримдаа зугаатай байдаг шүү дээ. Тэгвэл 007-д үзэгний ар тал дээр дарах гэдэг бол огт тоглоом биш юм. Учир нь түүнд тодорхой тоогоор дарахад гар бөмбөг болж хувирдаг үзэг бий.

 

The World Is Not Enough, 1999 – Рентген нүдний шил

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 5

Мэдээж бид бүгд л юуг ч нэвтэлж харж чаддаг болохыг хүсдэг байсан. Харин тагнуулч Бондод хүмүүсийн хувцасан доторхыг харах нь даалгавраа биелүүлэхэд хэрэгтэй байдаг учир тэгэх боломжийг олгодог нүдний шил зүүдэг байна.

 

For Your Eyes Only, 1981 – Бугуйн цаг

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 6

Магадгүй энэ хэрэгсэл нь өнөө үед бидний гайхашралыг төрүүлэхгүй байх, хүн бүр л iWatch гэдэг төхөөрөмжтэй болсон шүү дээ. 35 жилийн өмнө бол холбооны хэрэгсэл болж чадах цагийг хэн ч хүсэх байсан байх.

 

Diamonds Are Forever, 1971 – Хурууны хээ шалгагч

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 7

Мэдээж Бондын цагтай адил хурууны хээ ашигладаг цоож өнөө үед хүн болгоны утсанд бий. Гэхдээ та 1971 онд байсан бол тэгж бодохгүй л байсан болов уу.

 

Dr. No, 1962 – Цөмийн зэвсэг илрүүлэгч

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 8

1962 онд хүмүүс цөмийн физик, цөмийн тэсрэлттэй хобоотой юм бүхнээс айдаг байсан үе. Харин Бондод тун аюултай цөмийн зэвсгийг илрүүлэгч багаж байсан юм.

 

From Russia With Love, 1963 – Цүнх

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 9

Ажил хэрэгч цүнх барьсан эр хүмүүс мэдээж сайхан харагддаг ч тагнуулчийн цүнх сайхан харагдахаас илүү зориулалттай байдаг. 007-ийн цүнхэнд байж болох бүх л нөхцөлд ашиглах зориулалттай багаж хэрэгсэл бий.

 

Thunderball, 1965 – Нисдэг бүс

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 10

Бидний зүүдэг тэлээ өмсөж буй өмдийг маань унагаахгүй байхаар л бүтээгдсэн байдаг байхад Бондын бүс нисдэг төхөөрөмж болон хувирдаг юм. Түүнийхээ тусламжтай Бонд хүрэх боломжгүй газрууд руу хурдан очдог байна.

 

You Only Live Twice, 1967 – Жижиг нисдэг тэрэг

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 11

Бяцхан Нэлли нэртэй энэхүү жижигхэн нисдэг тэрэг Бондын амийг аврахад тусласан юм. 4 жижигхэн цүнхэнд багтдаг энэхүү төхөөрөмж нь нилээд хүнд ачааг хүртэл даадаг байна.

 

Goldfinger, 1964 – Aston Martin DB5

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 12

Жэймс Бондын алдарт унаануудын нэг Aston Martin DB5. Энэхүү машины салхины шил нь сум нэвтрэхээс хамгаалдаг ба доод хэсэгтээ шүршдэг буутай. Түүнчлэн зугтаж яваа тохиолдолд хэрэглэж болох халтиргаа үүсгэдэг тос, дугуйны өргөс ч бий. Хамгийн сонирхолтой хэсэг нь дээш шидэгч сандал юм.

 

The Spy Who Loved Me, 1977 – Lotus Espirit

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 13

Бидний мэдэх тагнуулч маань Aston Martin-ы машинуудад үнэнч билээ. Харин энэ удаа түүний анхаарлыг өөр нэгэн төмөр хүлэг татжээ. Lotus-ын Espirit машин нь газар дээр хурдлаад зогсохгүй усанд шумбаж чаддаг болохоор Бондын шинэ машин болж чадсан байх.

 

Tomorrow Never Dies, 1997 – BMW 750iL

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 14

Бондын сүйтгэсэн машинуудын тоонд энэхүү унаа ч орсон байна. Тухайн машин зэвсгээр тоноглогдсоноос гадна алсаас удирдагдах боломжтой юм. Sony Ericsson утасны тусламжтайгаар өөрийгөө аюулд оруулалгүй даалгавраа биелүүлж яагаад болохгүй гэж.

 

Die Another Day, 2002 – Aston Martin Vanquish

DIE ANOTHER DAY, Pierce Brosnan, John Cleese, 2002, (c) MGM

Өмнөх машинуудын чадвартай харьцуулбал энэ нь хэтрүүлэг гэж болно. Алга болдог машинтай хүн байна гээд та бод доо? Гэсэн хэдий ч Бонд бол гайхамшгийг бүтээгч учир яагаад үгүй гэж.

 

Walther PPK – Гар буу

Жеймс Бондын шилдэг 15 зэвсэг, гаджетууд 16

Мэдээж Жэймс Бонд юуны түрүүнд цэргийн хүн юм. Тийм ч учраас өөрийн гэсэн үндсэн зэвсэггүй бол болохгүй. Түүний хамгийн үнэнч анд бол Walther PPK хэмээх гар буу юм.

 

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. goyo bna

    2015/11/22 at 14:22

    mash ih taaiagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *