Гал тогоог хурдан цэвэрлэх 9 нууц

1

Эмэгтэй хүн бүр аяга таваг өөрөө угаагдаасай (хэдий үүнд зориулж аль хэдийн аяга таваг угаагч бий болсон ч гэсэн), өрөөний тоосыг өөр хэн нэгэн соруулаасай, түлэгдсэн тогоо шидэт дохиурын тусламжтай цэвэрхэн болдог ч болоосой гэж мөрөөддөг. Гэвч заримдаа 15 минутын дотор гал тогоогоо цэвэрлэх шаардлагатай яаралтай үе гардаг шүү дээ, энэ үед та яадаг вэ?

1. Ширмэн хайруулын тавгаа угаагаарай

Ширмэн хайруулын тавагны түлэгдсэн хэсгийг угаахдаа сав суулга угаагч шингэн саван болон хатуу төмөр щетк ашиглахгүй байхыг зөвлөе. Бидэнд жирийн давс хэрэг болно: цаасан алчуурын тусламжтай савныхаа гадаргууг давсаар зөөлөн үрээд сайтар угаагаарай. Дараа нь бага зэргийн ургамлын тостой түлэгдүүлдэггүй хуулга тавиарай.

Гал тогоог хурдан цэвэрлэх 9 нууц 1

2. Блендерээ хялбар аргаар угаагаарай

Блендерийн хутгыг цэвэрлэх хамгийн энгийн арга бол хоолоо бэлтгэсний дараа хэдэн дусал угаагч бодистой халуун ус дотор нь дүүргээрэй. Дараа нь блендерийн товчлуур дээр дарж 20 секунд хүлээгээрэй. Үүний дараа урсгал усанд угаана. Ингээд дахин хоолны үлдэгдэл наалдана гэсэн асуудалд санаа зовох хэрэггүй боллоо.

Image generated by ESP Ghostscript (device=ppmraw)

3. Богино долгионы зуухаа угаагаарай

Богино долгионы зуухыг нойтон салфеткаар цэвэрлэх хялбар аргыг зааж өгъө. 5-7 нойтон салфетка эсвэл алчуур аваад хамгийн өндөр халуунаар 3-5 минут богино догионы зууханд халаана. Салфетканаас ялгарах уур нь богино долгионы зуухан дахь бохирыг зөөлрүүлэх болно. Үүний дараа салфеткаа хөрөхийг хүлээгээд толбонуудыг арчихад ашиглаарай.

Гал тогоог хурдан цэвэрлэх 9 нууц 3

4. Богино долгионы зуухны эвгүй үнэрийг арилгаарай

Богино долгионы зуухан дахь бохирыг арилгачихлаа гэж бодъё. Харин одоо эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ? 1 стакан усыг 0,5 стакан лимоны шүүстэй холиод богино долгионы зуухандаа хийгээрэй. Хамгийн өндөр халуунаар 3-5 минут халаагаад үүний дараа дотор нь 10 минут хөргөөрэй. Ингээд эвгүй үнэр ул мөргүй арилах болно.

5. Хуучин кофе чанагчиндаа дахин нэг боломж өгөөрэй

Олон төрлийн толбоноос болж өнгө зүсээ алдсан хуучин кофе чанагчаа хаях гэж бүү яараарай. Тэднийг хялбар аргаар арилгахын тулд дотор нь 1/4-өөр мөс хийгээрэй. Дараа нь лимоныг 4 хэсэг болгон зүсээд шүүсийг нь мөсөн дээр нэмээрэй. 2 хоолны халбага давс нэмээд 2 минутын турш хутгаарай. Одоо урсгал усанд угаах л үлдэх шив.

Гал тогоог хурдан цэвэрлэх 9 нууц 4

6. Кофе бутлагчаа цэвэрлээрэй

Ихэнх мэргэжилтнүүд кофе бутлагчийг гамтай хэрэглэж амтлагч нухахгүй байхыг зөвлөдөг. Учир нь үүний дүнд ялгарах эфирийн тос нь кофенд шингдэг юм. Хэрэв ийм зүйл таны кофе бутлагчинд аль хэдийнээ тохиолдсон бол асуудал биш ээ. Кофе бутлагчны илүү үнэрийг арилгахын тулд ердөө нэг атга түүхий будааг нухагчинд хийхэд хангалттай.

7. Бяслагны үрэгчээ цэвэрлээрэй

Бяслаг яг баримлын шавар шиг үрэгчинд наалдаад угаагдахгүй байна уу? Дараагийн удаа үрэгчээ угаахдаа ердийн будагны бийр ашиглаарай – хатуу үснүүд нь бяслагны үлдэгдийг сайтар цэвэрлэхээс гадна бусад наалдамхай бүтээгдэхүүнүүдийг сайн арилгах болно. Энэ аргаар гадна болон дотор талаас цэвэрлэхэд тохиромжтой.

Гал тогоог хурдан цэвэрлэх 9 нууц 5

8. Хогийн саваа угаагаарай

Хуучин хогийн сав чинь танд олон жилийн турш үнэнч шударгаар зүтгэсэн ч танаас анхаарал арчилгаа авахыг маш их хүсч байгаа. Үнэрийг нь арилгаж сайтар цэвэрлэхийн тулд уксустай ус хөлдөөж мөсөөр хогийн саваа дүүргээрэй. Мөс хайлсаны дараа хогийн саваа урсгал усанд угаагаарай.

Гал тогоог хурдан цэвэрлэх 9 нууц 7

9. Шаазан аяган дээр үлдсэн кофены толбыг арилгаарай

Уксус, давснаас ижил хэмжээтэй авч холиод хольмогоор аяганыхаа харалсан хэсгийг сайтар үрвэл та нүд гялбам цагаан хайртай шаазан аягануудаа хараад дахин баярлах болно.

Гал тогоог хурдан цэвэрлэх 9 нууц 6

15
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Түрээс Худалдаа

    Түрээс Худалдаа

    2015/11/19 at 14:06

  2. Түрээс Худалдаа

    Түрээс Худалдаа

    2015/11/19 at 14:06

  3. Batdorj Arayasuren

    Batdorj Arayasuren

    2015/11/19 at 15:36

    Negl arga bdag muuxai bolsniig ni nuux eej ireed tsewerlene xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *