Таны мэдрэлийг гижигдэх 10 кино

2

Хэдий айдас гэдэг таатай мэдрэмж биш боловч заримдаа бид тухайн мэдрэмжийг ахин амталж үзэхийг хүсдэггүй гэж үү? Тэгвэл сонголтоо хэрхэн хийхээс тань бүгд шалтгаалах болно.

The Others

Уг киноны гол дүр бол Грэйс. Грэйс бол дэлхий 2-р дайн дуусахыг мөн нөхрөө эргэн ирэхийг хүлээж буй 2 хүүхдийн ээж юм. Харамсалтай нь түүний хүүхдүүд наранд хэт мэдрэг болгодог үл мэдэгдэх өвчин тусдаг ба энэ нь бүхнийг эхлүүлдэг байна.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 1

Shutter Island

Шүүхийн 2 төлөөлөгчид сэтгэц мэдрэлийн асуудалтай гэмт хэрэгтнүүдийг хорьдог арал дээр ирэх ба тэд алга болсон өвчтөний талаар сураглах зорилготой байдаг байна. Массачусэтсийн тус арал дээрх эмнэлэгт тэд хачин жигтэй зүйлсийг олж мэддэг.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 2

The Reaping

Цуурхал, домог нь худал байж болох ч хүмүүсийн сэтгэлд үнэн болж үлддэг. Техасын жижигхэн хотын иргэд хорвоогийн үйлийн үрийг амссан ба энэ бүхнээ бяцхан охиноос болсон хэмээн тайлбарладаг байж. Энэхүү муу ёрын учрыг олохоор гол дүрийн бүсгүй тус хотод очсоноор үйл явдал өрнөдөг.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 4

The Shining

Жэк Торрэнс өөрийн гэр бүлийн хамт алслагдсан зочид буудалд ирдэг. Тэр тус зочид буудалд урьд өмнө нь ирж байгаагүй ч хэт танил дурсамжууд түүний толгойг манантуулдаг байна.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 3

Only Lovers Left Alive

Адам болон Ева нар эртний цус сорогчид. Адам бол Детройт хотын рокер бөгөөд анир чимээгүй байдалд дуртай. Харин Ева түүнийхээс эсрэг зан чанаруудыг агуулдаг. Ева өөрийн дурлалт залуугаа цоглог байгаасай гэж хүсэн өөр орноос ирдэг. Бүх зүйл сайхан байсан ч тэдний гайхалтай орчныг Евагийн дүү Ава нураадаг байна.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 5

Se7en

Мөрдөгч Сомэрсэтэд тэтгэвэртээ гарах хүртэл 7 хоног л үлдсэн байдаг ч яг энэ үед түүнд 2 асуудал тулгардаг. Нэг нь шинэ хамтрагч Миллс, нөгөөх нь ердийн бус цуврал аллагууд. Ингэснээр Сомэрсэтийн сүүлийн долоо хоног хэзээ мартагдашгүй болдог юм.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 10

Carrie

Хэт шүтлэгтэй эхийн нөлөө болон үеийнхнийх нь үзүүлэх дарамтаас болж Кэрри ер бусын хүчтэй болдог. Гэхдээ түүний өсөж өндийсөн нөхцөл жаргал дүүрэн байсан нь ховор болохоор үр дагавар нь тийм ч сайхан байхгүй л болов уу.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 7

28 days later

Хүн хүнээ алахад хүргэдэг аюулт вирус Англи улсыг бүрхдэг ба зарим нь зугтаж зарим нь нуугддаг байна.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 6

The Skeleton Key

25 настай Кэролайн Эллис асрамж хэрэгтэй болсон өвгөн Бен Деверог асрахаар түүний Луизиана дахь том эдлэнд очдог байна. Төд удалгүй залуу бүсгүй өвгөний эхнэрийн нууцуудтай тулгарснаар кино өрнөдөг.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 9

Black Swan

Театрын шилдэг бүжигчин үргэлж өөрийгөө нэг л содон гэдгээ мэдэрсээр ирсэн. Гэтэл түүний энэ байр суурийг эзлэх чадвар агуулсан өөр нэгэн эмэгтэй ирдэг нь тэдний хооронд асуудлууд үүсгэдэг.

Таны мэдрэлийг гижигдэх 10 кино 8

8
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/13 at 13:37

    Carrie ene jagsaaltand bagtahgue

  2. Зочин

    2015/11/13 at 22:13

    Харин 1408 гээд энэ кино орох байх. Энэ буудлын өрөөнд нэгэн залуу ирэхэд бүх зүйлс өөрөөр өрнөж эхлэнэ.

  3. Зочин

    2015/11/13 at 22:29

    THE SHINING, SE7EN ARE THE BEST !!!!

  4. Охох

    2015/11/13 at 22:39

    Donnie Darko, Enter the Void, Fight Club толгойг минь жихэнэ эргүүлдэг кинонууд.

  5. Cara

    2015/11/13 at 22:54

    Best of the Best?

  6. movie

    2015/11/14 at 00:20

    Black swan uneheer aimar zevuun hed honog bodold avtuuldag neg l tm sonin kino

  7. Tulga

    2015/11/14 at 02:53

    Сэтгэгдэл *insidius yaltchgui oroh bhaa. Saw ch bas oroh bh

  8. Зочин

    2015/11/14 at 09:21

    Carrie.гын оронд insodeous эсүл conjuring ч юму байх байсан юм

  9. Зочин

    2015/11/15 at 11:22

    Сэтгэгдэл *black swan iig haanaas uzehwe humuuse tuslach

  10. Зочин

    2015/11/15 at 21:48

    The Butterfly Effect buyu erveehein nolool geh kino bas uneheer gaihaltai kino shuu. Ihenh humuus uzej baisan l baih. Surhii tolgoig tani erguulehgui ch uzeed duushad ta nariig hachin bolgoh baihaa. Zaawal uzdeg yumshuu!! http://sehuun-tour.com/posts/j678.php

  11. kazuo

    2015/11/16 at 21:33

    “before i go to sleep” geed Nicole Kidman togolson kino bas opoh n zow bh

  12. gomoal

    2017/07/13 at 18:35

    bitisha alnuda

  13. gomoal

    2017/07/13 at 18:35

    bitisha alnuda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *